нийгэм

Дуучин Маралжингоо сонин төрлийн өвчинтэй ба үүнийхээ талаар ийнхүү хуваалцжээ.

0

Дуучин Б.Маралжингоог даруухан хирнээ даацтай дуулчихдаг шинэ үеийн уран бүтээлч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг.

Рок хөгжим, нүдний шил, хар хувцас,чадалтай хоолой, шударга зан нь түүнийг чимдэг гэхэд хилсдэхгүй биз.

Олны танил болохоороо л хөх, өгзөг хийлгээд байдаг бусад уран бүтээлчдийг бодвол байгалиараа байгаа тоотой хэдэн дуучдын нэгт Б.Маралжингоо гарцаагүй орно.

 

Тэрээр бусдаас өөр дотоод ертөнц, мөн чанартай үүнийгээ дуугаараа илэрхийлсээр байдаг. Харин сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарлаа хандуулах болсон.

Дуучин бүсгүй маань цахим орчинд илүү идэвхтэй байгаа бөгөөд аялж зугаалаад тун завгүй байгаа гэнэ шүү.

Мөн “Азтай савар” гэх инстаграмм хаягт нэгдэж төөрсөн, өвчтэй амьтдыг олж эмчлэн шинэ сайн эзэн олж өгөхөд туслалцаа үзүүлж байна. Амьтад хайртай түүний энэ сэтгэл олны хайр хүндэтгэлийг дагуулаад байгаа юм.

 

Мөн тэрээр Би их сонин трауматай. Трама л юм чинь гарал нь олигтой биш л байх л даа. Гол нь би утсаар ярьж чаддаггүй.

Зүв зүгээр байж л утсанд хариулж танихгүй дуудлага авч чаддаггүй ч мессэжээр эсвэл уулзахаараа чөлөөтэй харилцаж болоод байдаг.

Гэтэл ажлын ихэнх зүйл утсаар тэгээд бүр танихгүй дуудлага доор явдаг . Ямар гээч тохуурхал шиг зүйл надад байгаад байгааг ойлгохгүй ч үр дүнг нь мэдсээр байж тэгээд л…… Ямар ч байсан над шиг хүн байвал чам шиг хүн бас байдаг шүү гэж л кк.. хэмээн бичжээ.

Дуучин Н.Ундрал 1000 ээжид YНЭ TӨЛБӨРГҮЙ тоглолт хийнэ

Өмнөх нийтлэл

Б.Гэрэлчулуун:Чи хэчнээн мундаг дипломтой, хөөрхөн сайхан, гадааддаа гялгар амьтан байсан ч гэсэн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм