нийгэм

Би эхнэрийнхээ найзтай суусан залуу.

0

Би эхнэрийнхээ найзтай суусан залуу.
За даа барагл уншаад маш их бухимдах хүмүүс олон бий болов уу. Энэ бүлэгт миний насны залуучууд нэг их олон байхгүй байх. Гэхдээ бүх зүйл харагддагаасаа өөр гэдгийг өөрийнхөө амьдралыг бичин байж мессэж өгөх санаатай бичлээ. Уучлаарай захиануудыг нь огт уншиж байгаагүй энэ бүлэгт байдгаа ч мэдэхгүй явсан нэгэн аав байна. Далавчгүй сахиусан тэнгэрүүд групп гээд гараад ирэхээр нь сонирхоод шагайсан их хөөрхөн групп байсан учир ийнхүү бичлээ.
Би 40нас гараад явж байгаа энгийн нэгэн аав , өрхийн тэргүүн.
Дээр хэлсэнчлэн би хайртай эхнэрийнхээ хамгийн сайн найзтай нь суусан .
Би эхнэртэйгээ 19настай галзуу барын аманд гараа хийхэд бэлэн омголон хүүхэд байхдаа танилцаж дурлаж үерхэж эхэлсэн. Тэр маань цоглог , дэндүү хөгжилтэй амьдралд хайртай бүсгүй байсан. Үргэлж тас тас инээж, хэн нэгэнд дандаа туслан бусдын төлөө гэсэн сэтгэлтэй охин байсан учраас би дурлалдаа сохорсон хүү араас нь гүйсээр авч суусан. Гудамжны нохой муурыг ч хооллоод зогсчихдог сэтгэл нь дэндүү ариухан эмэгтэй байлаа. Бид хоёр 23насандаа гэр бүл зохиож хуримын ордны үүдээр хаан бугуйвч , хатан сүйхээ зүүгээд гарч ирж байлаа. Эхнэр маань найз нөхөд олонтой. Бас скаутын гишүүн явсан учраас нөхөрлөдөг найзууд нь маш олон. Тэдний дунд хамгийн сайн найз нь гээд нэгэн бүсгүй бид хоёртой илүү дотно байсан. Орж гарна, үргэлж хамтдаа дундуураа хуваалцаж илүүгээ илүүчилж явдаг бас их сайхан сэтгэлтэй бүсгүй байлаа.
Эхнэр маань тэр найзтайгаа дундаа хувцасаа өмсөж , үсээ хамтдаа сүлжиж хүүхэд наснаасаа хамт өссөн учраас тэр нөхөрлөлийг нь би хүндэлдэг байсан юм.
Бид хоёр 27насандаа хөөрхөн хүүтэй болсон . Хүү маань миний амьдралын зорилгыг тодорхой болгож өгсөн хамгийн чухал үнэт зүйл минь. Эхнэрийнхээ найзтай амьдралын найзууд болсоор . Хүүгээ төрсөн цагаас бизнес эхлүүлж аялалын жижиг компани нээв. Энэ үеээс эхнэр маань эмнэлгээр явах боллоо. Онош нь ч тодорхой ил болсон юмгүй хүүгээ чирээд л эмнэлгээр явна бид хоёр. Эхнэрийн найз эмчилгээ , шинжилгээнд дутсан бүх мөнгийг ээмэг бөгжөө заран байж нэмэрлэн бид бүх л газраар явах болов. Одоогоос 12 жилийн өмнө хорт хавдар гэдэг өвчинг огтхон ч мэддэггүй сонсоогүй шахуу явахдаа эхнэрийгээ савны хорт хавдар гэсэн оноштойг мэдэв. Хүүгээ төрүүлсэнээс болж хавдар нь бүх биеэр нь үсэрхийлсэн уушиг бөөрлүүгээ түрсэн байв. Хүү 3хан настай. Аав ээж хоёр нь эмнэлэгт бараг амьдарна. Миний хүүг эхнэрийн маань найз л харж хооллож , асарч байв. Маргаашийг үзэхгүй нь ээ уулзах ёстой хүмүүсийг нь уулзуул гэсэн үг тэнгэр хөмрөх шиг л сонсогддог юм билээ. 30настай залуу эмнэлгийн коридорт хөлөө жийгээд хана налаад хүүхэд шиг уйлж суухад хүн бүр өрөвдсөн нүдээр харж байхыг сайн санадаг юм. Хүүгээ сайн хүн болгоорой хайрт минь гэж хэлээд надруу итгэсэн шүү гэсэн харцаар ширтэх нь нулимс урсам. Хамгийн сайн найздаа эхнэр минь манай хоёрыг бүү орхиорой , хүүг минь ээжийн хайраар дутсан бүхнийг жоохон ч гэсэн амсуулж өгөөрэй гэж захиад хүүгээ үнссэн болоод нүдээ үүрд аньсан юм. Хүүгээ бүтэн ч үнсэж чадаагүй дээ . Уруулаа ч хөдөлгөж чадахгүй халцарч , үс хөмсөг нь унасан ээжийгээ миний хүү танихгүй очихгүй аавынхаа ард нуугдаж зогссон. Ингээд амьдын хагацал гэдэг зүйлийг анх удаа өөр дээрээ мэдэрч үзэв. Хатуу л юм билээ. Эргээд хөл дээрээ зогсох.
Эхнэрийн маань найз тэр үед хүнтэй суух гээд их л завгүй байсан хэдий ч бид хоёрыг орхилгүй үргэлж эргэн тойрсоор, миний хүүг цэцэрлэгт ороход эцэг эхийн хуралд нь хүртэл явдаг , намайг эзгүйд гэрт ирээд гэр цэвэрлэж хоолны мах , гурил бүгдийг жижиглэж хэрчээд уутанд хийгээд бантангийн мах , хоолных гээд ангилж бичээд явна. Эмэгтэй хүнгүй гэр ямар олиг байхав дээ. Шивэртэй оймс , хөглөрсөн аяга таваг , эрх биш өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө ороо хурааж санд мэнд аяга цай уугаад гардаг л байсан юм хойно. Аялалын компани ч мартагдсан дууль болов. Бүхнээ үрж зарж өрөнд орсон байсан учраас би төрийн байгууллагат мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Эхнэрийн найзын суух гэж байсан залу түүнийг орхиж, гомдоогоод алга болов. Тэр үеэс бид хоёрт гаргах цаг нь их болж хүү минь яг л ээжтэй хүүхэд шиг индүүдсэн хувцастай , эрхэлж инээдэг арай дээр болж эхлэв. Яг энэ байдлаар яг 3 жил орчим явсан байх. Яг л манай гэрийн үйлчлэгч , эгч , ээж шиг ирж очин бид хоёрын бөөцийлсөөр. Би ажилдаа анхаарах, ажлаа сайн хийх нөхцөлтэй болсон учраас амьдрал урьдынхаас арай л дээр болж байв. Эхнэрийнхээ найзыг хамгийн дотно найзаа л гэж харахаас илүүг бодож яваагүй л дээ. Энэ сайн хүнийг эхнэр минь хүү бид хоёрт үлдээгээд буцсан юм шүү , амьдрал дээрх ганц найз гэж харж хүндэлж явсаар нэг л мэдэхэд дотроо тэр хүнийг хамгаалж , хол битгий байгаасай , ороод ирээсэй гэж хардаг болчихсон байв. Ямар заавартайгаа ирэх биш дээ. 20н хэдхэн насандаа хайртай эмэгтэйн минь хамгийн сайн найз гэж харахаас өөрөөр бодож яваагүй би энэ бодолдоо бусдаас жаахан санаа зовиноно. Одоо болтол ганц бие түүнийг хүү бид хоёр чөдөрлөөд уяад байгаа юм шиг буруутан юм шиг мэдрэмж ч төрнө. Хүүгээ 7нас хүрэх тэр жил би зориглон түүнээс бид хоёрын дэргэд үлдээч гэж хэлсэн . Одоо бодоход тэр үгийг би хэлээгүй бол тэр хүн хэзээч намайг түрүүлж сонгох сонголт хийхгүй байсан шүү гэдэг бодол төрж амжиж хэлсэндээ баярладаг юм. Яахав эхлээд хайр сэтгэл байгаагүй зүгээр л дассан , тэр хүний орон зайгүй бол хүү бид хоёр хэцүүдэх мэт айдсаас болж эхэлсэн байж магадгүй. Гэвч одоо эргээд харахад би алдаагүй л юм байна гэж боддог. Хүү маань том ээж гэж дууддаг байсан болохоор өөрчлөгдсөн зүйл бараг л үгүй яваандаа хүү маань ээж гэж тодоор дууддаг болж , бас нэгэн бяцхан зүрх мэндэлсэн. Дахин нэг хүү надад ирсэн . Орой төрөлт байсан учраас тэр минь эгээтэй л дахиад хүү бид хоёрыг өнчин үлдээгээд явчихаагүй. Их л хүнд төрөлт болж бид хүүгээ өлгийдөн авсан. Эх нялхасын эх баригч эмч асрагч сувилагч нарын хүчинд л хүү минь ээжтэйгээ хамт энэ дэлхийд үлдэж чадсан . Хоёр хүү минь том болж л байна. Ах нь тэнгэрт байгаа ээжийгээ өдөр бүр сануулах мэт улам л адилхан болсоор . Сайхан хань сайхан ээж үлдээгээд , танилцуулж нөхөрлүүлж орхиод өөрөө явсан тэнгэр шиг түүнийгээ насан туршдаа хайрлаж хүндэлж хийж амжаагүй бүхнийг нь хүүгээр нь дамжуулан хүүгээ хайрлаж явна даа ах нь. Одоо бодохнээ тэр минь хорвоогоос буцахдаа найздаа захьсан тэр захиас ингэж биелэх ёстой байж дээ гэж хааяа боддог юм.
Хайртай гэргийнхээ хамгийн сайн найзтай гэр бүл болсон 2 хүүгийн ааваас.

Чимээгүй явсан Ц.Мөнхнасан Зариг-ын Өнөрөөд дөнгөж сая хүчтэйхэн хариу барилаа

Өмнөх нийтлэл

Э.Цэрэн:Богд уулын урд өлсөхийн эрхэнд саван идэж өссөн гэж өөрийнхөө тухай бичсэн хүүхэн Богд уулын арын их хүрээнд ирэхдээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм