нийгэм

Чимээгүй явсан Ц.Мөнхнасан Зариг-ын Өнөрөөд дөнгөж сая хүчтэйхэн хариу барилаа

2

Шарк Н.Мөнхнасан сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгөхөөр болжээ. Энэ нь “Монцемент” компанийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудалтай холбоотой юм. Тэрбээр өөрийн цахим хуудастаа ийн бичсэн байна.

Мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлч хууль эрх зүй, эдийн засаг, нийгмийн ухаан, геополитик зэрэг олон талын мэдлэгтэй, зөв төлөвшилтэй байж нийгэм, улс орныхоо түүчээ болдог.

Олон улсын жишиг нь ч тийм шалгууртай байдаг. 2019 оны 7 дугаар сараас эхлэн миний ээж, манай гэр бүл, үр хүүхэд, хамт олныг илт худал зүйлсээр гүтгэх, доромжлох, заналхийлэх зэргээр цахим орчинд тасралтгүй 3 жил өдөр бүр мэдээллийн хүчирхийлэл хийж яваа Н.Өнөрцэцэг хэмээх эмэгтэйн үйлдлийг Монгол Улсын гурван шатны шүүхээс нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасанг тогтоож, няцаалт залруулга хийж, цахим орчноос утсгахыг үүрэг болгосон шийдвэр гарсан байдаг.

Тэрээр одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй огт худал мэдээллээр үргэлжлүүлэн гүтгэн доромжилж, заналхийлсээр байна.
Сэтгүүлч мэргэжлийн нэр төрөө эрхлэмлэн буруу ташаа мэдээлэл гаргасан бол засаж залруулахын төлөө бичсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай байхыг шаарддаг.

Сэтгүүлчийн хувийн өш хонзонгоос нийгмийн өмнө хүлээх хариуцлага ямагт дээгүүр байх ёстойг эрхэмлэж баримтыг санаатайгаар мушгин гуйвуулж бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаан олон түмний мэдэх эрхэд халдахгүй байх ёс зүйн зарчимтай.

Гэтэл сэтгүүлч нэрээр харлуулах зорилго санаагаа халхавчилж, мэдээлэл түгээх давуу байдлаа ашиглаж, цахим хүчирхийлэл олон зуун давтамжтайгаар үйлдэж, манай гэр бүлийн эсрэг санаа зорилготойгоор нийгэмд зохиомол жигшил төрүүлэхэд улайрч байгаа нь илт болжээ.

Дашрамд хэлэхэд Хөгжлийн банкнаас нийт 73 төсөл зээл санхүүжилт авсан. Монполимет группийн хэрэгжүүлсэн Монцемент цогц үйлдвэрийн төсөл 2015-2020 хүртэл 118.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байхад огт төлөөгүй мэтээр бусад төслүүдээс онцлон харлуулах гэж оролдсоор байна.

Мөн Монцемент үйлдвэрээ улсын комисст хүлээлгэн өгөөгүй гэж илт худал мэдээлжээ. Монцемент цогц үйлдвэр, 2016, 2017, 2019 онуудад улсын комисст хүлээлгэн өгч байнгын ашиглалтанд авах тухай дүгнэлтээ гардан авч, барилгын материал үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажилладаг.

АТГ Хөгжлийн банкны нийт 73 төслийг нийтэд нь шалгаж байхад мөнгө угаасан гэх илт худал мэдээлэлийг санаа зорилготойгоор дахин дахин түгээж байна. Монцемент төслийг Гэрчийн статустай дуудсан төдийгүй зээлийн зарцуулалтыг үнэн зөв бодит баримтуудтай нь шалгуулсан болно.

 

2022/2/22 22:22 буюу 180 жилд ганцхан тохиолддог өдөр бөгөөд энэ өдөр та хүслээ шивнэвэл

Өмнөх нийтлэл

Би эхнэрийнхээ найзтай суусан залуу.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

2 Сэтгэгдэлүүд

  1. balai huuhen tarhi n higjoigui Unuruu

  2. Bolj bolj muu balai hvvhniig

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм