Тик ток аппликейшн нь өсвөр насныханы дунд ихээхэн алдаршсан платформ билээ.
“Тикток” сүлжээний од Бетани Жейд (Bethany Jade)-ийг голчлон өсвөр насны охид шүтэн биширдэг байна. 12 настай томоогүй охины дүрээр цахим хэрэглэгчдэд танигдсан байсан тэрбээр дөнгөж саяхан “өөрийгөө илчилсэн” бичлэг хийж байршуулсан нь шуугиан тарьжээ.
ТикТок сүлжээнд bethanylouwhoo нэртэй, 530 мянган дагагчтай Бетани Жэйд хэдий өөрийнхөө насыг хэлээгүй ч шүтэн бишрэгчид нь түүний гадаад төрх, хувцаслалт зэргээс дүгнэж, 12 настай охин хэмээн итгэсэн байжээ. Гэтэл саяхан тэрээр өөрийн бие галбирыг харуулсан бичлэгийг хийж, дагагчдаа алмайруулсан бөгөөд түүнийг өсвөр насны охин биш 21 настай, тэр ч байтугай 7 размерын хeхтэй бүсгүй гэдэгт итгэх хүн тун цөөн байв.
Түүний нууцаа дэлгэсэн бичлэгийг тэр даруй 27.6 сая хүн үзэж, 2.9 лайк авсан байна. Мөн Бетани бичлэгтээ өөрийнхөө хөхийг хиймэл биш гэдгийг бардам хэлжээ. Үнэндээ тэрээр өөрийн насыг нууж байгаагүй бөгөөд чухам хэн ч түүний насыг асууж байгаагүй учир ийнхүү бүгд түүнийг өсвөр насны охин хэмээн бодсон аж.
Мөн бүсгүй өмнөх бичлэгүүдээ үргэлж бие галбираа нуусан сул цамц өмсөж, өсвөр насны хүүхдийн гэмээр хэв маягийг сонгодог байсан нь хүмүүсийг төөрөгдөлд оруулсан байна. Тэрээр өөрийн нууц ил болсон нь дагагчдын тоонд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Comments