Өдгөө 44 настай Мукандамаге Домитилаг ээж нь төрүүлээд нэг жилийн дараа нас нөхчссөн бөгөөд хэдхэн жилийн дараа бас эцэг үгүй болж, ахтайгаа л хамт үлджээ. Ах дүүс төрөл төрөгсөд дээрээ хоёр өөр газарт өсөн хүмүүжсэн ажээ. Өсгөсөн хамаатнууд нь түүнд төрсөн ахтай гэдгийг нь хэлэхэд ахынхаа талаар бараг санадаггүй гэсэн байна.
Ингээд олон жилийн дараа Мукандамаге гэрийн үйлчлэгчийн ажилд орон, нэг удаа ажлаа тарж яваад нийслэлд нэгэн сэтгэл татам залуутай танилцсан юм. Тэд шуурхай танилцаж, хэсэг хугацааны дараа бие биедээ дурласажээ. Удалгүй тэд хамт амьдарч, бүр гурван хүүхэдтэй болжээ.
Хамаатан саднаас нь харин таагүй мэдээ ирсэн ба түүнээс болж тэд салахад хүрсэн байна. Үнэндээ тэд олон жилийн өмнө хоёр тийш холдсон төрсөн ах, дүү байжээ. Төрсөн ах, дүү гэдгээ мэдээд Мукандамагегийн амьдрал нь бүхэлдээ өөрчлөгдсөн. Тэрбээр гэрээсээ ч гаралгүй өөрийгөө түгжиж орхижээ. Учир нь, төрсөн ахаасаа хүүхэд төрүүлсэн гэх яриа гарч, хүмүүс хүүхдүүдийг нь шоолж, доог тохуу хийх болсон аж. Тэгээд нөхрөөсөө буюу төрсөн ахаасаа салахаар шийдсэн байна.
Нөхрөөсөө салснаас хойш таван жил болсон ба барьж дуусгаагүй байшиндаа амьдарсаар байгаа юм. Түүний хоёр хүүхдийнх нь бие муудаж, эмчилгээнд нь зориулж хандив тусламж өгөхийг хүмүүсээс гуйж эхэлсэн байна.
эх сурвалж stan.kz
Comments