шар мэдэээнтертаймент

Г.Түвшинжаргал: “Нэг хүн шиг болцгоосон андууд, салаан даргаасаа хагацна гэхээр нулимс минь урссан юм“

0

Монгол улсад 2014 оноос “Оюутан цэрэг“ хөтөлбөр батлагдаж магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнууд сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гурван сарын хугацаатай хаадаг болсон билээ. Тэгвэл 5 дахь жилдээ амжилттай хэрэгжсэн оюутан цэргүүдийн нулимстай зураг олон залуусын зугааг гаргах шүүмжлэлийн бай болсон юм.

Бидний аав ээжийн үед цэргийн албыг гурван жилээр хаадаг байсан бол одоо үед залуус маань нэг жилийн хугацаатайгаар цэргийн албыг хаадаг болсон билээ. Хэдий энэ хугацаатай харьцуулахад гурван сар бага хугацаа хэдий ч бусадтай адил гурван сарыг зугаа цэнгэл, шоу цэнгээнд зарцуулаагүйх нь төлөө ам уралдан шүүмжлэх нь илүүтэй ичмээр үйлдэл биз ээ. Өөрийн санаачлагаар Монгол цэргийн хатуу дэг журамд суралцан эх орноо хамгаалах үйлсэд хүчин зүтгэхээр бэлтгэгдээд ирсэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн төгсөгч хүү Г.Түвшинжаргал өөрийг нь шүүмжлэгсдэд зориулан ийнхүү тайлбар өгчээ.

“Би байлдагч Түвшинжаргал. Хэдий дээр үеийнх шиг 3-5 жилээр нь цэргийн алба хаагаагүй ч 2 сар 60 хоног цэргийн ногоон платканд байрлаж, ногоон хувцасыг нь өмсөж, ногоотой шөлийг нь идсэн хүний хувьд хэлэхэд 25 байлдагч нэг салаа болж, хамтдаа унтаж, нэг тогооноос хоол идэж, бороонд норж, халуун наранд шарагдаж, хамтдаа хөлсөө урсгаж, хамтдаа баярлаж, нэг хүн шиг болцгоосон андуудаасаа одоо ингээд хагацна гэхээр ямар ч хүний нулимс урсдаг юм. Доорх зурган дээр би гэрийнхнээ хараад аль эсвэл гуниглаж уйлж байгаа юм биш бүхий л үед түшиг минь болсон анд найзуудаараа сүүлчийн удаа жагсаж, цэргийн амьдрал гэж юу байдгийг мэдрүүлсэн салаан даргаасаа сүүлчийн тушаалаа аваад
ЭРХЭМ ДЭСЛЭГЧ БАЯРТАЙ гэж хэлэх тэр мөчид огшсон сэтгэлийн минь илэрхийлэл болж нулимс минь урссан юм“ гэжээ.

www.Seen.mn 

  • 1
  • 2
  • 3

Хэдий их иднэ төдий чинээ өлснө

Өмнөх нийтлэл

Урьд насаа санадаг хүү буюу Ангарагаас ирсэн гэх Бориска хүү дэлхий нийтийг гайхшруулж байлаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ