Дэлхийн үйл явдал

Дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нарын шинэхэн дууны клипэн дээр хэн тоглосон гэж санана.

0

Сошиал ертөнцийн хамгийн хэл амтай гэгдэх Б.Болд Х.Мөнгөнцэцэг нар шинэхэн клип дээрээ гэр бүлээрээ тогложээ.

Сар шинэ болох гэж буй энэ үед Мал Маллах Сайхандаа хэмээх нэртэй шинэ дуугаа цацжээ.

Дууны зургуудаас

1

2

3

4

ОТГОН ГҮНЖ ГЭХ ТОДОТГОЛ ОЛНЫ ӨМНӨ ҮРГЭЛЖ ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БАЙХ ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛСАН-

Цэл залуухан, үзэсгэлэн гоо энэ дуучин бүсгүйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндүү өөрийнхөөрөө, элдэв ааш маяггүй.Бүгд л нийгмийн дунд амиа тээж явахын тул ямар нэг баг өмсөх ёстой болчихсон гэх амьдрал дунд тэр өөрийнхөөрөө, дур зоргоороо зорчиж явна.Магад залуу насны гялбаа биз.Эсвэл юугаар ч дутагдаагүй өссөн буюу гэр бүлээсээ авсан чанар ч байж болох.Нүүрэндээ makeup хийхгүй алхаж явсан ч өгөгдсөн гоо үзэмж нь хүртэл өөлөх юмгүй.Ийм тохиолдолд дур зоргоороо, өөрийнхөөрөө амьдрахгүй гээд ч яах.Айхтар том, хэн хүнд заяадаггүй эрх чөлөө, том хувь заяа билээ.

Оны сүүлээр ТВ25 телевизийн “Дуэт Дуэль” нэвтрүүлгт /дашрамд зүгээр нэг шоу энтертайнмент хөтөлбөр нь хүртэл цаанаа агууламжтай, нийгмийн хариуцлага нэвт үнэртсэн, иргэнлэг байдаг ТВ25 телевийн хамт олонд жирийн үзэгчийн хувиар талархаж явдгаа хэлмээр санагдав/, жүжигчин Г.Эзэнмөнхтэй хамтран “Эзэмдэгч” нэрээр оролцож, тэргүүн байрын эзэн болсон дуучин Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч” дуугаар анх олны танил болж байв. Оюутан ахуйгаасаа уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн дуучин хамгийн сүүлд “Улаан пальто” киноны дуу, УГЗ Б.Бямбабаярын аялгуугаар бүтсэн “Бүүвэй аялгуу”-г дуулсан. Сургуулиа төгсөөд удаагүй дууны урлагт бүхнээ зориулсан он жилүүд нь түүнд нийтийн дууны отгон гүнж хэмээх алдрыг өгчээ.Энэ нь зүгээр нэг зүс царайнд бус түүний мөн чанар, түүнээс үүдэлтэй авьяас, хүн чанарт нь өгсөн үнэлгээ гэж надад санагдах.

Гэрийнхээ мөнгөний энергийг олж түүнийг хэрхэн идэвхижүүлэх талаар “Фэнг-шуй”-д ингэж зөвлөсөн байна.

Өмнөх нийтлэл

Би эр нөхрөө хуурсан нүгэлтэн. Энэ зүйлийг уншиж байх үед би аль хэдийнээ бурханы оронд очсон байх болно.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал