Дэлхийн үйл явдал

САЙХАН МЭДЭЭ:Соёлын сайд Ч.Номин “Богд зонхова”-гийн төсвөөр тэтгэвэр нэмэхээр болжээ.

0

Соёлын яамнаас түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн байсан ажээ.

Саналыг өнөөдөр  Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн ба цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ.

“Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжлээ хэмээн Соёлын сайд Ч.Номин мэдээллээ.

Үүний өмнө ийм мэдээ гарсан билээ.

Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ бариулахаар болжээ!!!

Ковидын үед бүх зүйлийг Засгийн газраас хааж, зөвхөн иргэдийн эрүүл мэндэд анхаарсан. Тийм ч учраас Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглээгүй.

Харин зориулан батласан төсвийг нь соёлын сайд хатагтай Ч.Номин тэргүүтэй сайд дарга нар ҮРЭЭД ДУУСГАСАН. Өнөөдрийг хүртэл ойн медалиа авч чадаагүй л байна.

Медалийн төсөв нь нэг тэрбум орчим төгрөг байсныг танасаар 750 сая төгрөг болгож 150 мянга бус 80 мянган тэмдэг хийх захиалга өгчихсөн байгаа.

Энэ мэтээр урт гартай нөхдүүд дундаас нь хумсалсаар яг ажил гүйэтгэх төсөв улам багасдаг тогтолцоо манайд хэвийн болчихсон. Саяхан УИХ-аар урьд өмнө нь байгаагүй 18 их наяды төсвийг сүр дуулиантай баталлаа. Соёлын сайд гэхэд энэ жил 31 төсөлд 90 орчим тэрбум төгрөг зарцуулахаар батлуулсан.

Энэ хүрээнд, Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овоо дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий төвийг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барина гэжээ. “Богд Зонхов” бурхны хөшөөг анх, “5.5 тэрбум төгрөгөөр барихаар Засгийн газрын тогтоол 2021 онд батлагдаж, Соёлын сайд Ч.Номингийн багцад тусгагдаж” байжээ. 2015 оны үзлэг тооллогоор Монгол Улсад түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэлтэй нийт 2,102 хөшөө дурсгал байна гэсэн тооцоог гаргаж байсан бол Улаанбаатар хотод хамгийн сүүлд хийсэн тооллогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим хөшөө дурсгал бий.

Үүнд хувийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр хашаандаа барьсан зэрэг хөшөө, дурсгал багтаж байгаа. Монголын төр татвар төлөгчдийн мөнгөөр БУРХНЫ БАРИМАЛ бүтээнэ гэж төсөл боловсруулж байгаа нь хэт шашинжих үзлийг төрүүлж байна.

Үндсэн хуульд төр шашны бодлого тусдаа байхаар хуульчилсан. Тухайн цаг үед тодорхой хугацаанд хавчин гадуурхагдаж байсан шарын шашин 1990 оны Ардчилсан тэмцлийн үр дүнд өнөөгийн хөгжлөө олсон. Харин үүнд төр оролцож, зохицуулж байгаа нь өрөөсгөл юм.

Б.Мөнхсэлэнгэ:Бага хүүг дөрвөн настай байхад манай нөхөр надаас салж би үг дуугүй л хувцсаа аваад явсан.Тухайн үед.

Өмнөх нийтлэл

Баяртай Мэдээ:Б.Ангирмаа Урлагийн гавьяат зүтгэл цол хүртлээ.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Дэлхийн үйл явдал