Дэлхийн үйл явдал

АНХААРУУЛГА:Есөн настай хүүгээ гадаа хөл нүцгэн зогсоосноос болж түүний тавхай нь хөлджээ.

Таны сэтгэгдэл

СХД-т амьдардаг 28 настай эмэгтэй өөрийн 9 настай хүүг гадаа хөл нүцгэн зогсоосноос хөл нь хөлджээ. Тодруулбал, тус эмэгтэй энэ сарын 14-ны оройн 23:00 цагт хүүхдээ шийтгэх нэрийдлээр ийнхүү зогсоосон байжээ.

Хүү өдгөө Гэмтэл ССҮТ-д эмчилгээ хийлгэж буй бөгөөд хоёр хөл нь тавхай хэсгээрээ хөлдсөн байна. Хэргийг өдгөө харьяаллын дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилж буй ажээ.

Хүүхдийг хэрхэн эвтэйхэн шийтгэх вэ?

Хүүхдийг ер нь зодох ёстой юу гэдэгт эцэг, эхчүүд болно, болохгүй гэсэн хоёр байр суурьт хуваагддаг. Товчхон хэлэхэд сэтгэл хөдлөлөө барьж дийлдэггүй, огцом ууртай, тэвчээр муутай, хэрцгий зан төлөвтэй хүн бол хэзээ ч хүүхдээ, сурагчаа цохиж, алгадаж болохгүй. Дээрх ангиллуудад багтахгүй бол танд хүүхдээ буруу зүйл хийсэн үед нь шийтгэх “эрх” өгч болно шүүдээ.

1,685
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

242 нийтлэл