шар мэдээ

Овжин охидоор олноо танигдсан жүжигчид

0

Овжин охид МУСК 2001 онд цэнхэр дэлэгцнээ гарж олон үзэгчдийн үзэх дуртай киноны нэг болсон билээ. Маск продакшны жүжигчин Ц.Ганзориг цахим хуудаснаа Овжин охидтойгоо өнгөрсөн жил авхуулсан зургаа цахим хуудаснаа хийж байсан.

Тухайн үед тэрбээр тайлбар бичихдээ, Овжин охид 4 жилийн өмнө /2017 он/ Д.УянгаЛянхуа найзынхаа төрсөн өдрөөр нэг цуглаж билээ. Би бол арай бүдүка байж харин охид маань миссээрээ л байна хэмээжээ.

Тус кинонд тоглосон Д.Уянгалянхуа СУИС-ийн оюутан байхдаа тус кинонд тоглож байжээ.

Кинонд тоглосны дараа буюу нэг жилийн дараа Монголын сайхан бүсгүй тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан түүхтэй.Өдгөө тэрээр Монголын тэргүүн баячуудын нэг МАК -ын босс Д.Ганбаатартай ханилан уран бүтээлээсээ хөндийрч гэрийн сайн эзэгтэйн үүргийг биелүүлж байгаа.

Харин жүжигчин Д.Оюунтуулын хувьд шинэхэн хүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд мөн урлагаас түр хөндийрсөн байгаа юм.

Сампилын дүрээр олноо танигдсан жүжигчин Ц.Ганзоригийн хувьд хошин урлагийн Маск продакшнд харъяалагдаад 165 жил ажиллаж, уран бүтээлээ туурвиж байгаа юм.

Түүний хүүхэд нас Ховд, Увс, Завхан гээд баруун аймгуудаар өнгөрсөн гэдэг. Тэдний ээж аав нь замчид учраас хүүхэд насаа баруун таван аймгаар дамжин өнгөрүүлсэн. Тиймээс эмээгээ дагаад зам ангиудаар их явдаг байж. Сүүлд хотод шилжиж ирэн Дэнжийн мянгад хүүхэд нас нь өнгөрчээ. Бүжиг, дуу их сонирхдог. Шүлэг уншиж “Уран жиргээ” улсын уралдаанд ордог байсан тэрээр КУДС-д н.Чинзориг багшийн ангид элсэн орсон аж. Ангидаа хамгийн бага нь буюу 14 настай оюутан болж, 18 настай сургуулиа төгсөж байжээ.

Тэрээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа наймдугаар ангид ордог жилээ жүжигчний ур чадварын шалгалт өгөн тэнцэж сургуулиа төгсөлгүй шууд Соёл хувийн их сургуульд орсон ч тус сургууль хоёр жил болоод хаалгаа барьжээ. Ингээд аргагүйн эрхэнд МУГЖ П.Цэрэндагва багш биднийг Кино урлагийн их сургууль руу шилжүүлсэн түүхтэй.

Дөнгөж 14 настай хүүхэд зохиол уншиж, жүжигт тоглоно гэдэг амаргүй даваа. Хамгийн хүндрэлтэй нь балчир хүүхэд учраас дүр олддоггүй байлаа. Хайр дурлал, зодоон тулаантай хэсгүүдээс байнга хасагдаж, жижиг туслах дүрүүдийн үүргийг гүйцэтгэж ирсэн. Үүнээс үүдэн дипломын жүжигт Үл мэдэх цэцэгхэн хотхон хүүхдийн жүжгийг надад зориулан тоглож байсан удаатай.Тавдугаар ангид байхдаа 100-ийн ундаа зарж эхэлсэн.

Түүнээс хойш хичээл сургуулийн хажуугаар ажил хийж ээж ааваасаа мөнгө авдаггүй хүүхэд болсон. Хааяа автобусны мөнгөгүй үед дэнжийн мянгаас сургууль руу гаа алхдаг байв. Хичээл орох явцад нэг давхрын гөөхийний цех-ийн үнэр хамар сэтлэх шахаж, ходоод хоржигнож явсан үе бий. Заримдаа худалдагч эгчийг найрч, хэв гаргаад илүү гарсан үлдэгдлийг нь иддэг байв. Одоо бодоход оюутан нас маань дурсамж дүүрэн өнгөрчээ хэмээжээ.

Жүжигчин Ц.Ганзоригийн гэргий Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн Баясгалан хэмээх бүсгүй бий. Анх эхнэрээ оюутан байхад нь авж сууж байсан гэдэг. Хосууд маань одоо өнөр өтгөн гэр бүл болсон бөгөөд таван хүүхдийн ээж аав юм.

Сайн аав, халамжит хань, өнөр өтгөн гэр бүлийн гишүүн тэрээр цахим хуудаснаа Би үрэгдээд дуусах мөнгөний төлөө биш үнэрлээд үнсэх үрсийнхээ төлөө амьдарч яваа эцэг хүн. Би таван сайхан хүүхдийн аав тэдэндээ буруу үлгэрлэж болохгүй тийм учраас хүн чанартай, зөв хүн байхыг хичээдэг.

Оюутан байхад багш минь Уран бүтээлч хүн эхлээд хүн байх хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр үгийг л санаж явдаг даа хэмээжээ.

4-н настайдаа xөлдcөн М.МӨНХЗАЯА: Дaxин aмилcaндaa баярладаг ч заримдаа Yxчиxгүй дээ гэж гyниглaдаг

Өмнөх нийтлэл

Гадаа хөлдөөсөн бууз нь эргээд ямар ямар cөpөг үp дaгарваруудыг дaгуулах вэ?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ