шар мэдээ

Сэтгүүлч Мөнхбаясгалан: Эхээсээ төрөөд хоёрхон сартай нялх намайг эмээ өвөөд минь хүргэж өгсөнөөс хойш эмээ өвөөгийн хүүхэд болж өссөн дөө би

Таны сэтгэгдэл

Эхээсээ төрөөд хоёрхон сартай нялх намайг эмээ өвөөд минь хүргэж өгсөнөөс хойш эмээ өвөөгийн хүүхэд болж өссөн дөө би. Эмээ өвөөтэйгөө авахуулсан цорын ганц зураг минь энэ юм. Би хэдэн настай байсан юм болоо, зураг авахуулж байсан үеэ санадаг л юм.

Хоёр буурай маань миний ээжийн аав ээж байсан. Төв аймгийн Лүн сумын харьяат, гэхдээ дээр үеийнхээр бол Цогтын балгас хавиар нутаглаж байсан байдаг. Түвд хэлтэй монгол бичигтэй өвөө минь миний ертөнцийг үзэх үзэлд хамгийн их нөлөөлсөн хүн дээ.

Өвөөгөөс дээш 5 үе хэлмэгдэж байсан байдаг юм. Их л үндэсний үзэлтэй, социализмыг, октябрийн хувьсгалыг таашаадаггүй, Ленинд дургүй, 1937 оны хэлмэгдүүлэлтийг надад кино шиг ярьж өгдөг, коминтерныг үзэн яддаг, Чингисийн удмыг, Монголын уураг тархийг хядсан юм гэдэг тийм л хүн байсан даа.

Өвөөг минь Д.Баатар гэдэг байлаа. Өндөр Баатар гэхээр Төв аймгийн ахмад үеийнхэн андахгүй л гэдэг. Харин эмээ минь Архангай аймгийн Тамирын голоор нутаглаж байсан, залуудаа маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан зураг нь байдаг, бичиг үсэг мэддэггүй хүн байсаан.

Миний өвөө хүүхэд байхдаа жин тээж, хийдэд шавилаж оргож байсан, аавыг нь хэлмэгдүүлээд аваад явахад гэрийнх нь авдаруудынх нь цүүг сүхээр хэмх цохиод доторх юмыг нь дансалчихаад, лацдаад явчихсан, саахалт айлууд нь нүүж яваад айл буух айл олдохгүй байсан, өөрөө крилл бичгээр монгол бичгийг солиход эсэргүүцээд шоронд хоригдсон гээд үлгэр домог шиг юм ярьдаг байлаа.

Шатар сайн тоглодог, бүр холоос хүн зорьж ирээд гуйж шалж байж арайхийж өрнө, тэгээд л хожигдчихно…

за дурсамж ярьвал их юм бичих нь ээ. Дараа хоёр буурлаа дурссан сайхан нийтлэл бичнээ. Гутлаар биш мориор гоёж өссөн бүсгүй шүү дээ би чинь уг нь…

1,124
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл