нийгэм

Би 16 насандаа Солонгост очиж амьдарч байсан. Хүний нутагт бусдад доромжлуулах, ядуу буурай орны иргэн гэдгээрээ илт дорд үзэгдэх ямар байдгийг дэндүү сайн мэднэ.

0

Би 16 насандаа Солонгост очиж амьдарч байсан. Хүний нутагт бусдад доромжлуулах, ядуу буурай орны иргэн гэдгээрээ илт дорд үзэгдэх ямар байдгийг дэндүү сайн мэднэ.

Хүн зардаг хөдөлмөрийн зах дээр бангладеш, вьетнам, узбекстан улсын хүмүүс дунд тоогдоод зарагдчих санаатай горьдоод мөн ч олон өглөө сууж л байсан … Одоо хүртэл тэр новшын хандлага, үгс, харц бүх зүйлс сэтгэлд эмгэг болон үлдсэн байдаг.

Гэхдээ тэр бол гэмт хэрэг биш бидний байгаа бодит байдал маань л тийм байж. Гэтэл өнөөдөр энэ цаг үед 13-хан настай Монгол охиныг маань хүчирхийлж, доромжилж, гэмтээж хууль, ял зэмтэй гэмт хэрэг үйлдэж бүр тэр бичлэгээ баримтжуулан бусдад худалдан орлого олсон байна.

Солонгосын хэвлэл өөрсдөө сурвалжилж, дэлгээгүй бол бид бараг мэдэх ч үгүй тоох ч үгүй өнгөрөх байж.

Хамгийн зэвүү хүрэм зүйл бол ниргэсний дараа хашхирдаг манай төр засаг, гадаад яам, элчин сайдын арьсаа хамгаалсан хуурамч үгс, мэдэгдэл юм.

Тэд тэр охинд санаа зовсон болов уу ? Эсвэл албан тушаалаасаа мултарчихна гэж айсан болов уу ? Түүнийг бүр мэдээ ч үгүй байсан хүмүүс өнөөдөр ар араасаа сандралдан гарч ирж болхи үг унагах нь энэ өөрөө Монгол улсын гадаадад амьдарч байгаа Монгол иргэддээ үзүүлж буй хандлага.

Энэ утгаараа зөвхөн энэ охины ч хэрэг биш дэлхий даяар тархан суусан энэ олон мянган Монгол улсын иргэдэд ийм л хандах юм байна гэсэн зүйл юм.

Пасспортыг нь барьцаалж боолчилон бэлгийн мөлжилөгт амьдруулдаг түүх дуусаагүй л байна … Манай төр засаг хэдэн энхийн сахиулагчидаа эс тооцвол олон улсад зөвхөн шившиг л тарьцгааж байна.

Горыг нь иргэд амсаж байгаа. Иргэд нь л чааваас улсынхаа нэрийг өргөчих гээд гүйдэг болохоос төр засгаас гадаад бодлогын түвшинд иргэддээ нэмэр болж бахархах юу ч хийсэнгүй.

Ядаж өмөөрсөн ч үгүй. Хамаг хилээ хаалгачихаад том том юм яриад сууж байдаг луйварчид л байна … Үндсэн хуулийн цэцийн дарга нь өгзөгний хэрэгт холбогддог тэр нь тэгээд яадаг ч үгүй улстай ер нь яаж ч харьцсан яадаг юм гэсэн хандлага ч байгаа юм билүү …

Бид ийм төр засагтай шүү амь амиа бодоорой гэх ёстой юм уу, юу гэж төгсгөх үг ч алга … За яадаг ч байсан, яаж ч тэмцдэг байсан бид өөрсдийнх нь хэлээр, тэр хэмжээнд нь хүний эрхийн мэдрэмжтэй зөв тэмцэх хэрэгтэй шүү. Давхиж очиж өшөө авч байна гэж хэдэн Солонгос зодоод бүрмөсөн нутаг нэгтнүүддээ гай тарив даа …

Н.Мөнхмарал:Аав ээж нь ямар хүн байдаг юм, эд нараас болж хүсээгүй жирэмслэлт ихсэж бна гээд тэр сэдвийг бүр үсрүүлээд шал өөр болгоод явчиж байгаа байхгүй юу.

Өмнөх нийтлэл

168:Багадаа Шархаданд амьдардаг байлаа, гэр хороололд.Тэр хавиар галзуу хүмүүс их явдаг. Анх тэднээс их айдаг л байсан. Тэд тэгсэн хамгийн хүнд хоргүй,

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм