Үнэнээ хэлэх үү? Шийтгүүлэх үү? гэдэг нэвтрүүлэгт эрэгтэй найзтайгаа орсон юм. Угаасаа л нээлттэй нэвтрүүлэг жүжиглэх шаардлагагүй байгаагаараа байя л гэж бодсон.
Ерөнхийдөө бол дандаа сексийн холбогдолтой асуултууд бид 2т ирсэн. Эхний асуултанд унтаж бсан хамгийн муу хүнээ хэл гэхэд би хариулахгүйгээр шийтгүүлж чинжүү идэхийг сонгосон. Дахиж чинжүү идэе гэвэл үнэхээр орохооргүй бсан.
Тэгээл ерөнхийдөө шударгаар хариулаад явчихсандаа үлдсэн асуултанд нь. Бид 2ын бичлэг ч Youtube-д орсон.
Эхний 2 хоног харьцангуй гайгүй комментууд орж ирсэн, намайг хэдэн хүнтэй унтсан юм гэдэг утгаараа биш энэ хоёр ямар гоё нээлттэй, чөлөөтэй юм бэ гэдэг утгаар нь хүмүүс ойлгоод явж бсан чинь олны танил 3н бачка, 2 дуучин, 1 модель бсан юм, фэйсбүүк дээрээ бичлэгийг маань постлосон.
Энэ ёстой болохгүй, орчин үеийн залуучуудын төлөөлөл, ийм юм ярьж нийгмийг бузартууллаа гэх мэт. Шүүмжилсэн гэхээсээ илүү улаан цайм доромжилсон л бсан.
Тэгэнгүүт тэд нарыг дагадаг масс нь орж ирэнгүүтээ ёстой моож охин бна, аав ээж нь ямар хүн бдаг юм, эд нараас болж хүсээгүй жирэмслэлт ихсэж бна гээд тэр сэдвийг бүр үсрүүлээд шал өөр болгоод явчиж байгаа байхгүй юу.
Олны танил хүмүүс байж шүүмжлэх гэж байгаа бол яагаад тэр контентыг хийсэн газар луу нь яриад эсвэл бид нар луу өөрсөд рүү минь бичээд эвтэйхэн хэлчихэж болоогүй юм бол гэж би гайхсан.
Эрэгтэй хүмүүс хичнээн олон эмэгтэйтэй унтаж харилцаа үүсгэснээ ярихдаа онгирч бардамнаж ярих нь хэвийн үзэгдэл, эсрэгээрээ эмэгтэй хүн олон залуустай учраад нэр холбогдож барихаар бузар булай эмэгтэй хүн ариун байх ёстой, үнэ цэнэгүйгээрээ дуудуулдаг шд тэ?
Тэгээд зүгээр л найзуудаараа маазраад хийсэн бичлэгнээс болж хэт барууны соёлыг дуурайлаа энэ тэр гэж баахан доромжлол бичиж тависнаас нь болж аймар их доромжлол хүмүүсээс амсаж байгаа байхгүй юу.
Нэг хамгийн муухай санагдсан доромжлол нь, чатаар орж ирснээ шууд Үхээч гэж надруу бичиж бсан. Юу ч бодож санахгүй хэдхэн секундэд бичсэн мессеж өөр бусдыг амиа хорлотол нь сэтгэлээр унагаж болно гэж тэд нар мэдэхгүй шд.
Хамгийн их доромжилж, ийм нээлттэй байгаа зүйлийг хүлээж авч чадахгүй бсан хүмүүс нь 30-аас дээш насныхан өөрсдөө бсан. Нийтээрээ зэрэг дайраад байхаар хүнд үнэхээр амиа хорлочихмоор санагдах үе гарна. Надад хэцүү байгааг хамгийн сайн ойлгож бсан хүмүүс нь нөгөө юу юугүй л надад шууд уруу татагдчихна гэж бусдын яриад бсан өсвөр насныхан бсан. Тэд чинь өөрсдийн гэсэн ухамсартай, авахыг нь аваад хаяхыг нь хаяж чаддаг байгаа байхгүй юу.
Инстаграмаар аймар олон өсвөр насны хүүхдүүд надруу бичээд, таны өөрийнхөө байгаагаас чинь урам авдаг шүү, та бас байгаагаараа байсныхаа төлөө хүмүүсээс уучлал гуйх шаардлагагүй гээд л урт урт захиа шиг хөөрхөн мессежнүүд ирж бсан, тэр нь их урам өгч тэр муухай сэтгэл зүйн байдлаас гарахад том дэм болсон.
Найзуудтайгаа ингэж илэн далангүй ичиж зовохгүй ярилцаж болдог юм байна гэдгийг, тэгээд найзуудтайгаа илэн далангүй ярилцдаг болсноороо өөрсдийгөө ч буруу зөрүү зүйл хийхээс сэргийлэх боломжтой гэдгийг ойлголоо гэж тэд бичиж бсан, тэдний хүлээж авсан өнцөг нь.
Юу ч бодолгүй доромжилж бичсэн мессэж, коммэнтоо хүн бараг тэр өдөртөө л мартчиxна.
Харин уншсан хүндээ магадгүй хэдэн жилээр ч мартагдхааргүй сэтгэлийн шаналал үлдээж болно гэдгийг ойлгоод бие биедээ хүнлэг хандаж байгаасай л гэж хэлмээр байна аа.
Сэтгэгдэлүүд