нийгэм

Хоёр өрөө гэхдээ нилээн хуучны тоосгон байшин маш хямд худалдаж авсан юмлдаа гэтэл

0

Үхэх дөхсөн хүн сүнс чөтгөр харж, зан ааш нь эвгүйтдэг гэлцдэг нь магад үнэн байх.

Дээхэн үеийн явдал. Төрсөн ах маань тусдаа гарч, эхнэр сар ч хүрээгүй нярайтайгаа нүүдэл хийсэн юм. Товчхондоо 2 өрөө гэхдээ нилээн хуучны тоосгон байшин. Хашааг нь лизингээр бодоод маш хямд ердөө 3 сар төлөлт хийгээд л өөрийн болгоно гэж тохироод байшинг нь харин бүтэн төлж нийт үл хөдлөх хөрөнгөний урьдчилгаа төлбөрийг хийгээд л тусдаа гарчихсан.

Аз болж тэднийхээс манай сургууль их ойр болж таараад яг эд 11 сар гараад хүйтэрч байсанг ч хэлэх үү? Ахын гэр лүү дуртай нь аргагүй явсан юм. Манай удамд хүчтэй улаач хүн бий.

Улаачийн маань өгсөн сахиус миний хүзүүнд байнга уяаатай. Тэднийд ирээд 2 хонолоо. 3 дах өдрийн нүүр үзэхээр шөнө утсаа шагайж байгаад хэзээ унтсанаа ч санахгүй лав их муухай зүүд зүүдлээд сэрчихсэн.

Цонхоор нэг цэнхэр улаан хосолсон ноорхой хувцастай урт үстэй үзээрийн амьтан орж ирээд сахиусыг маань авах гээд тэмцэлдээд байх юм. Дайрч байхдаа миний энгэрийг зулга татан, хамаа намаагүй маажийж золтой л орилоод сэрчихсэнгүй.

Сэрээд эхний мэдэрсэн зүйл цээж их хорсож хоолой нарийндаа хатаад аргачихсан. Ёооё гэж амьсгаа авахтай зэрэгцээд цээжээ харвал… Хүрэн улаанаараа эргэлдсэн муухай том сорив. Хөхөрчихсөн бололтой.

Харанхуйд сайн ажиглаж чадалгүй буцаад толгой тавиад бодох зуураа унтаад өглөө болгочихсон. Өглөө ухас хийж босоод хичээлдээ явах хажуугаараа угаалтуурынх нь толинд цээжээ харвал дан ганц цээж биш юмаа. Хүзүү хүртэл яах ч аргагүй хумсны сорив болчихож.

Өчигдрийн зүүдээ огт мартаагүй. Бодит ч юм бол уу? Гэж хэсэг бодож суунгаа цагаа хартал 7:30. Бушуу цүнхээ үүрээд хичээлдээ гүйсэн. Өдөржин хүзүүгээ нууж хэнд ч азаарталгүй өдөр ахынд ирлээ. Хувцсаа сольж байхдаа эгчид азаартаад мэдэгдчихсэн.

Эгч харангуутаа хамгийн түрүүнд зодоон цохион хийгээ юу даа? гэж асуух нь ямар ямар муухай сорив болсон байгааг илтгэж байгаа байх. Би шалтаг олдохгүй хэсэг чимээгүй зогсож байгаад харшил гээд хэлчихсэн чинь бүр дордуулчихсан.

Ийм харшил гэж юу байдгийн гээд бүр гүн шалгаагаад уналаа. Би ч тэсэлгүй өчигдрийн зүүдээ бүгдийн ярьчихсан чинь, надад л ганцхан ийм зүйл тохиолдоод байгаа юм биш гэдгийг ойлгосон.

Эгч бас ойрдоо эвгүй зүйл зүүдлээд, тэр зүүдэнд нь хүүхдийг нь нэг үзээрийн юм татаж чангаагаад авж явах гээд байсан гээд л нэг л эвгүй. Гэр тэр чигтээ хүйт даагаад л явчихсан.

Ах ч ажилаасаа тарж ирлээ. Орой ч болж бүгд ор орондоо. Хөнжлөө толгой дээгүүрээ давуулж нөмрөөд хар хөлсөндөө цувчхаад элдвийн зүйлс бодоостой.

Нэг мэдсэн нозоороод нүд анилдаад эхэллээ. Ахиад л зүүд өрнөлөө. Байшингийн гадаа эмэгтэй хүн гингэнэж уйлаад нэг л ёоозгүй. Би босоод л байшингийн арагшаа явж байх юм.

Тухайн үед өөрийгөө удирдаж чадахгүй яг л өөрийнхөө үйлдлийг өөр хүний нүдээр ажиглаад байгаа юм шиг.

Би байшингийн ард очоод хартал харанхуйд тодоо гэрэлтэх гантиг шиг цагаан чулуу. Харваас яг оршуулга байсан.

Хамгийн эвгүй нь тэр чулууг дэрлээд цэнхэр улаан хосолсон урт ширэлдсэн үстэй өнөөх чөтгөр гингэнэж уйлаад… Зүрх цээжээ нүдээд гарч ирэх гэж байгаа аятай их сандарсан байсан ч юу ч хийж чадахгүй. Гэнэт ар нуруун дээр хөөш гээд гар орж ирээд цохиход үхэхийн наагуур орилоод хартал ах.

Шууд тэр дороо үүдний гэрэл асаачихсан. Би үүдний амбаарт нь хана тулчихсан зогсож байсан. Зүүдэндээ явсан гэмээр.

Ах орж унтаач юу хийгээд байгаа юм гээд амандаа үглээд цаашаагаа бие засахаар гараад явчихсан.

Буцаж ороод газраар зассан орондоо хэвттэл орон дээрээс миний дүү гэж эгчийн хоолой сонсогдохоор нь яасан гээд толгойн дээрх хөнжлөө сөхөөд өнгийтөл өнөөх үхээрийн амьтан орон дээр 4 хөллөчихсөн. Улаан хүрэнгээрээ цувчихсан над руу ухас хийгээд дайрахад би яг жинхнээсээ сэрсэн. Үүр болчихсон.

Утасны цаг харвал 4 өнгөрч байх юм. Гэрт бүгд нам жим. Намайг өнгийв үү үгүй юу? Нярай нь уйлаад гэрт арай дуу чимээтэй хөл ороод эхэллээ. Би буцаж унтах гэсэн боловч чадсангүй.

Цээжний хөхөрсөн улаан хүрэн сорив оо элэнгээ зүрхээ дарж үзвэл бараг л минутанд мянга цохилж байсан байх.

Их л айсан байсан. Цагаа дөхтөл хэвтэж байгаад хичээлдээ явсан. Өдөр хичээл тараад хашааны үүдэнд иртэл хүүхэд уйлаад байх юм.

Би дотроо ахын хүү юм байх даа гээд тээнэгэлзэж, хөлөө чирж ядан гэр лүү ортол. Эгч хүүхдээ хөнжил дээрээ дараад хэвтчихсэн доор нь нярай нь байгаа болтой.

Би шууд цүнхээ тайлж шидчихээд гуталтайгаа эгчийг татаж холдуулахдаа хөнжлийг нь давхар татвал жинхнээсээ хүүхдээ дараад хэвтчихэж. Тэгснээ хүзүүнээс чангааж татсанаа нэг эцгийн зулбасгууд гээд муухай чарлаад би айж сандрах зэрэгцээд хивс рүү түлхээд унагаачихсан.

Газар унаад, над руу их муухай харцаар амандаа бувтнаад хараал уншаад байсан. Би юу хийхээ сайн мэдэхгүй нярайг нь тэврэнгээ гэрээс гарсан. Эгч гарах хүртэл араас орилж чарлаад түгшүүртэй. Шууд ах руу залгаад удаачгүй хүрээд ирсэн. Хажуу айлын хүүхдүүд хашааны засвараар хараад салсангүй.

Би хүүхэд тэвэрчихсэн ядаж байхад ой ч хүрээгүй болохоор их осолтой. Азаар малгайтай гарч ирсэн байж таараад чихийг нь дараад өмсүүлчихсэн. Гэр лүү буцаад орох гэхлээр яагаад ч юм чадалгүй ахыг хүлээсээр 30 40 минут зогссон байх.

Гадаа хүйтэн. Ах ирээд шууд хүүгээ тэвэрч аваад гэр лүү ортол эгч шалан дээр ухаан алдчихсан болтой.

Би юу болсонг бүгдийн яриад, ах ч хариу өгөлгүй эгчийг орон дээр хэвтүүлэнгээ гэрээд цэгцлээд эхэлсэн. Маргааш үзүүлнээ гэхээс өөр юм хэлсэнгүй. Ах гарч утсаар ярьсаар бараг л үд хүргэлээ.

Би оройн хоол хийхээр болоод төмс хэрчиж байтал эгч сөөнгө хоолойгоор Төрөө миний дүү гэж хэлэхэд золтой л орилсонгүй.

Цочсондоо л тэр. Яасан аниа гэж очихдоо цонхоор агаа эгч сэрчихлээ гээд хэлтэл. Ах нь ирчихсэн юм уу? Дүү нь яасан бэ? Эгчдээ ус дөхүүлээд өгөөч гээд өөр юм ярисангүй. Ах орж ирээд хажууд нь суухдаа элдэв зүйл яриад би ч сонирхсонгүй.

Тэрүүхэн зуур миний толгойд яаж энэ шөнийг давна даа л гэсэн бодол эргэлдээстэй. Зурагтаар элдэв юм харж байгаад ороо засацгаагаад тухлахаар боллоо.

Би унтахгүй гүрийхээр шийдчихсэн. Гэхдээ тэр шөнө гүрийх ч шаардлага гараагүй. Эгч гэрэл унтрав уу үгүй юу? Муухай чарлаад эхэлсэн.

Хүүхдийн уйлах дуу хажуугаар нь хангинаастай. Ээж аав 2-луу залгамаар байсан ч ах битгий хэлээрэй гэсэн болохоор түүртээд чадаагүй. Бас ямар тийм байдалтай хаяаад гэр лүүгээ явалтай нь биш.

Гэхдээ тэрүүхэн зуур гаргаж байсан эгчийн авир үнэхээр эвгүй. Намайг аваад явчих л даа тэгээд одоо. Хүүхэд зүгээр байлга пязда минь гээд орилоод үнэхээр эвгүй.

Би хүүхдийг нь тэврээд угжаар хөхүүлээд, ах орон дээр эгчийг нь тайвшруулах гэж махаа идээд 2 талд хэцүүхэн цаг өнгөрлөө. Эгч байс хийгээд хаалга руу заагаад орж ирж байна.

Хөлнөөс татлаа штээ наадахаа холдуул гээд нүд нь бүлтийтлээ онгойчихсон байсанг л одоо тод санадаг. 2 3 цаг хэртээ эгчийн чарлаанд түгшүүр мэдэрсээр ашгүй нэг юм тайвширлаа.

Тэдний нярай нэрэлхэх, баашлах гэсэн юм байхгүй болохоор миний гаран дээр унтчихсан. Гэрлээ унтраагаад бүгд ор орондоо. Сая л нэг тайвшрах шиг. Орондоо ороод элдэв зүйл л бодлоо.

Байс хийгээд үүд рүү нүдээ шидээд болсонгүй. Хэсэг хэвтэж байгаад унтчихаж. Өглөө ч сэрсэнгүй. Нар дээр гарчихсан байхад л сэрсэн. Гэрт хэн ч байхгүй.

Би хичээлээ тасалчихаж. Утас унтарчихсан. Би өдөржин гэрт ийш тийшээ гөлийсөөр үд болоход хашааны гадаа хурц гэрэл тусаж ах эгч 2 ашгүй ирж байна. Би тэвдээд зүгээр сууж чадахгүй. Худлаа зурагт үзэж анзаараагүй болж дүр эсгээд угтлаа.

Гэр жоохон халчихсан. Эгч зүв зүгээр болчихож. Би ч лавлаж асуусангүй. Ах руу та ээжтэй ярьсан юм уу? Ах: Үгүй ээ амжаагүй гэсэн л яриа өрнөлөө. Гэхдээ тэр шөнө л бүх аймшигтай зүйл болж өрнөсөн.

Эгч гарч бие засахаар болоод ганц таавчиг, гуяаараа нүцгэн халаад өмсөөд гараад явчихлаа.

Ах орон дээр хүүхдээ эрхлүүлчихсэн. Гэхдээ тэр үед ах маань яаж ганц нярай хүүтэйгээ эхнэрээ алдана гэж санах билээ. Гадаа орилоон болоод гудам тэр аяаараа цуурайтаад явчихсан.

Намайг ах бушуу гараадах гэж хөөгөөд гараад харвал эгч гудамны үзүүр лүү доошоо уруудаад гүйчихсэн. Араас нь хөөгөөд элдсэн ч олдоогүй. Би буцаж очиж чадахгүй дэлгүүрийн гэрэлд ойр орчиноо харах зуур нэг машины тод гэрэл туссанд дотроос нь ах эгч чинь хаана байна гэхэд би юу ч дуугарч чадаагүй. Алив суу гээд машин руу орсноос хойш өчнөөн юм асуухад би гудамны үзүүрээр эргэснээс хойш алга болцон, сургууль руу гүйчихсэн байж магадгүй гээд хэлтэл шууд утсаа аваад цагдаад дуудлага өгч байсан.

Би бөөн бодолд автчихсан. Одоо цагдаагийн хэлтсээс хэрэг шүүлгэвэл эгчийн цогцос худгийн ард хөлдчихсөн олдсон гээд гараад ирнэ. Ах мэдээг авснаас хойш бараг 7 хоног үхлүүд хүн шиг л явсан. Өрөвдмөөр. Би ч дотроо битүүхэн гунигтай.

Ээж аав хоёр хэлэхгүй яасан юм. Тэнэг мал энэ тэр гээд баахан хараасан даа. Ахынх тэндээс удаачгүй нүүчихсэн. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч ах нэг зүйл мэдэрсэн л байх. Над шиг.

Тэр явдлаас олон сарын дараа хаврын сүүлээр манай удмын улаач буудаг тэр өдөр ахын зургийг үзүүлж харуултал, суудал нь буруу таарчихсан. Харын юманд автаад амиар нь тоглосон байна энэ тэр гээд.

Намайг сахиустай хүүд тээглэж ойртсон ч дийлээгүй болохоор ах руу нь тэнэж араас нь хүүд нь эцэст нь эх дээр буучихаж.

Хүүг нь авч явах гэж байхад ээж нь хамгаалж өнгөрсөн байж. Талийгаач эгчийн маань сэтгэл үнэхээр л агуу байж дээ гэж тэр үед их бодсон. Эгчийг ахиж төрнө.

Ахын хүүгийн удамд охин болж мэндэлнэ гэж буусан. Ах маань одоо өмнөхөөсөө хавь дээрдсэн ч сэтгэлд нь хар юм төөнөөтэй л байдаг байх. Хүү нь одоо 3 настай том залуу болсон. Ээжтэйгээ их төстэй. Өөр өчнөөн зүйл бөө буулгасан ч тэр бүрийн дурьдаад хэрэггүй байх..

Орцонд тамхи татаад зогсож байгаад коридор луу хартал өөдөөс 150 орчим өндөртэй маш туранхай хар юм өөдөөс гүйгээд ирдэг юм даа.

Өмнөх нийтлэл

Өнөөдөр Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна.Та өнөөдрийн дотор дараах зан үйлийг хийгээрэй.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм