нийгэм

Орцонд тамхи татаад зогсож байгаад коридор луу хартал өөдөөс 150 орчим өндөртэй маш туранхай хар юм өөдөөс гүйгээд ирдэг юм даа.

0

Саяхан 1сард юм л даа. Шөнө усанд орчихоод үсээ хатаагаад унтахынхаа өмнө орцондоо орж тамхилж байсан юм.

Шаттай хэсэгрүү очилгүй яг үүдэндээ тамхилж байлаа. Шөнө 3 цаг болж байсан юм. Тэгээд л нээх юм бодолгүй тамхиа татаал зогсож байтал (манай хаалганаас 2 тийшээ урд коридор байдаг) яг манай хаалганаас чигээрээ харсан кодидороос зүүнээс баруун тийшээ хана руу нэг хар юм гүйгээд явсан.

Тухайн үедэ лифтний номэр нтр хараад зогсож байсан болохоор тоогоогүй. Тэгээд тэр коридор луу сайн хартал өөдөөс 150 орчим өндөртэй маш туранхай хар юм өөдөөс гүйгээд ирдэг юм даа.

За тэгээд дотор пал гээл дөнгөж асаагад 2 3 сорсон тамхиа шууд хаяаад гэрлүүгээ орох гэтэл сандарч айсандаа түлхүүрээ цоожруугаа хийж чадахгүй салгалж улам айгаад арай гэж гэртээ орсон юм. Гэртээ ороод нөхөртөө харсан юмаа тайлбарлаж хэлээд гангаар өөрийгөө утаад унтсан юм.

За тгээд хэд хоногоос гэр нэг л бишгүйдээд эхэлсэн. Хүү шөнө бүр уйлаад байнгын ширгэлээстэй. Хэлбэр дүрс нь яг юу гэдэг нь тодорхойгүй сонин хачин. Давсаар ширгэлэхээр л гайгүй унтдаг байсан ба өдөр унтахаараа 10 20мин хүрэхгүй л сэрчихдэг байлаа.

Гэрийнхэн өдөртөө ажилдаа явчихна. Би хүүтэйгээ гэртээ 2уулахнаа үлдэхдээ цаад өрөөнөөс нэг юм хараад байгаа мэт бүрсийсэн юм харагдаад өнгөрдөг байлаа.

Цагаан сар болоод л гэрийнхэн хөдөө явчихсан нөхөр хүүтэйгээ үлдчихсэн байсан юм. Тэгээд бид 3 өвөө дээрээ очиж битүүлээд сууж байтал шөнө хүү байнга уйлаад болдоггүй гээд эмээгээр үзүүлтэл “Эх нь өөрөө айчихсан байна. Тэгээд айсан чигээрээ хүүгээ тэврээд хүү нь дагаад айчихаж. Эхийг нь ширгэл.

Тэгээд хүүгээ ширгэл. Эхийг нь дагаад ороод ирж. Эр зүсмийн шулам харсан байна.” Гэсэн. Тэгээд маргааш нь ахын дээдсийг залаад гэртээ засал хийхэд бэлтгэх зүйлсээ сонссон юм.

Бэлтгэж дууссан цагтаа дуудаж заслаа хийлгүүлээрэй гэсэн тул хоног өдөр заагаагүй тул жаахан азначихлаа. Угаса корона гээд ажил нтр зогсонги байдалтай тиймхэн л байсан.

Заслаа хийлгэх хүртэл хугацаанд ихээхэн зүйлс болсоон. Тэр зүйлийг харсанаас хойш маргааш нөгөөдөр нь л байх 8 9 цагийн алдад байх би дэлгүүр орох гээд лифт хүлээж байсан юм тэгээд лифтэндээ суучихаад хаах товч дээр дараад зогсож байтал хаалга нь хаагдаж байснаа эргэж нээгдээд буцаад хаагдсан юм.

Би ч яг тухайн үед тоогоогүй яачив гээл өнгөрсөн гэтэл доошоо 2 давхар буусны дараа яг хажууд нэг юм амьсгаадаад аахилаад болдоггүй. Хамаг бие салгалаад 1 давхар хүртэл яасан ч удаан явавдаа(манайх 15 давхарт бдаг) лифтнээс буугаад халтирч унахаас ч наагуур гүйж гараад ээж юмуу ах руугаа ярих гэсэн сүлжээ байдаггүй дэлгүүр орж өөрийгөө тайвшруулаад эргэж гарахдаа лифтээр явмааргүй байдаг.

Шатаар явбал бүр аймар шд ээ гэж бодсоор лифтээр явахаар шийдээд лифтэнд суухаас өмнө ашгүй өөр хүмүүс ирж хамт суусан юм. Жоохон ч гэсэн тайвширсан.

Манай орц кодгүй болохоор ч тэр юмуу хаа хамаагүй хүмүүс орцонд ирж архи ууцгааж халамцуй согтуу хүмүүс бас бөбөчид ирж хоноцгоох нь элбэг л дээ.

Тэгээд тэднийг дагаж элдэв юм орж ирдэг байх гээп нөхөртэйгөө нилээн хэдэн сарын өмнө ярилцаж байсан юм.
Хааяа ганц хоёр удаа шалан дээр унтдаг байлаа. Гэхдээ би шалан дээр унтахаар дандаа хоолой өвдчихдөг байсан болохоор дургүй л дээ.

Гэхдээ нэг шөнө бүр нилээд ядарчихсан байсан тул тэр чигээрээ газар хэвтээд унтаад өгсөн. Тэгтэл нэг жоохон хүүхэд намайг эргэж тойроод оролдоод унтуулдаггүй. Унтсан ч юм шиг унтаагүй ч юм шиг… унтаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг ёстой ядаргаатай байсаан.

Тэгээд яг даруулахынха өмнө яаж мэдэрсийм байгаам гэнэт сэрээд нүдээ нээтэл ашгүй нөхөр сэрүүн хажууд сууж байсан.

Бас орон дээрээ унтаж байхад (би захдаа унтдаг) миний гарнаас татаад бас хоолой боогоод болдоггүй нөхөртэйгөө байраа сольж унтаад зүгээр болж билээ. Нөхөр маань бас хэд хэд удаа даруулж юм мэдэрсэн гэсэн.

Шөнө хүүгийнхэ хажууд гэрэл асааж унтдаг юм л даа. Гэтэл нэг шөнө хүүгээ хальт хартал нэг сүүдэр хүүгийн орлуу өнгийж байсан гэж нөхөр хэлж байсан. Хүүхдээр оролдоод байдаг ёстой дургүй хүргэдэг байсан даа.

Удах тусам илүү хүчирхэг болдог. Би өдөр ирэх тусам л тулгамдаад илүү их айдаг болчихсон байсан. Тэгээд л яаруу сандруу заслаа хийлгэж аваад сэтгэл санаа ч сайхан болж уужим амьсгаа авж билээ.


Аяга тавгандаа хоол унд битгий үлдээж байгаарай. Аяга таваг сав суулгаа дандаа угааж цэвэрлэж байж унтаж байгаарай.

Яагаад дандаа гал тогоонд юм хум дугарч гал тогоонд байгаа нь мэдрэгдээд байдаг юм бол? Гэж бодоод үзвэл бидний үлдээсээн хоолны шавхруу заваан сав суулганаас хооллож улам хүчирхэгждэг юм билээ шүү. Үүн дээр анхаараарай. Нуршсан бол уучлаарай

Гэхдээ амьдрал хатуу үедээ хатуу юмаа.Хүүгээ төрүүлээд л тэр минь буцаж ирэхгүйгээр явсан.Тэр үед манцуутай

Өмнөх нийтлэл

Хоёр өрөө гэхдээ нилээн хуучны тоосгон байшин маш хямд худалдаж авсан юмлдаа гэтэл

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм