25 дугаар суваг телевизээс үзэгчдийн сэтгэлд хоногшиж чадсан олон сайхан нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдгийн нэг нь “Танайд хоноё”.
Тус нэвтрүүлгийг хөтлөгч Алтантүрүүгүй төсөөлхийн аргагүй.
Одоогоос 10 гаруй жилийн өмнө нэвтрүүлгээр Б.Тунгалаг хэмээх бүсгүйн гэрт зочилсныг үзэгч та бүхэн мартаагүй гэдэгт итгэлтэй байна. Олон хүний сэтгэлд хоногшсон энэ бүсгүй хоёр сайхан хүүгээ орхиод хорт хавдараар явсан юм.
Тэр олны хайр хүндлэлийг хүлээж чадсан төдийгүй мянга мянган хүнд ухаарал хайрлаж, монголчууд нэгдвэл юунд хүргэж болдгийг харуулсан.
Хөтлөгч Г.Алтантүрүү Тунгалаг бүсгүйн талаар “Тэр маш гайхалтай түүхийг, маш гайхалтай сэтгэлийн тэнхээг бидэнд, зүрх сэтгэлд үлдээгээд явсан. Үнэхээр Б.Тунгалаг бол гайхалтай.
Бид хоёр дараа нь уулын орой дээр суучхаад юм яриад сууж байхад надад “Алтантүрүү, надад одоо 90 сая төгрөг байна.
Би одоо эмчилгээнд явах юм бол би бүх мөнгөө үрнэ. Би дахиад ядуу амьдармааргүй байна. Би хоёр хүүгээ дахиад ядуу амьдруулмааргүй байна.
Гэхдээ би урьд нь хоёр хүүгийнхээ төлөө амьдарч байсан. Одоо би мянган төгрөг өгсөн хүн болгоны төлөө амьдарна гэдэг надад аймар байна. Миний сэтгэлийн тэнхээ дийлэхгүй байна” гэж надад хэлж байсан. Магадгүй тэр үнэн ч байх.
Тэгээд донор хүлээгээд ололгүй бурхан болсон доо. Би хоёр хүүхэдтэй нь уулзъя гэж нэг их боддоггүй. Яагаад гэвэл очоод би тэр хоёр хүүхэдтэй юу ярих юм бэ? Хоёр хүүхэд одоо аав дээрээ байгаа.
Хэрвээ тэр хоёр нүдэндээ нулимстай байвал би гүйгээд очход угаасаа л бэлэн байгаа” хэмээн дурсан ярьжээ.
Сэтгэгдэлүүд