шар мэдээ

Жүжигчин Ээнээ уран бүтээлийн TЭCPЭЛТ хийнэ

0

Хөгжилтэй гэр бүлийн бага охины дүрээр анх гараагаа эхлэж байсан жүжигчин Ц.Эрдэнэцэцэг буюу Ээнээ хэсэг хугацаанд нам жим байсан бол сүүлийн үед уран бүтээлээрээ эргэн ирж байна.

Жүжигчин, найруулагч Р.Алтансүхийн найруулсан Хунгийн сүүлчийн дуу уран сайхны кинонд туслах дүрээрээ мөн олны танил болсон жүжигчин Ээнээг та андахгүй биз ээ.

Тэрбээр үзэгч олонтой удахгүй Гэрэлт Ертөнц ОАУСК -нд гол дүр мөн одоо гарч буй Цагаан Сүүдэр кинонд год дүр бүтээжээ.

Морьтон Энтертайнмент болон Хурц Энтертайнментын ээлжит хамтын уран бүтээл болох ЦAГAAН CYYДЭР УСК 2021 оны 11-сарын 9-нөөс Univishion, Looktv, Ddishtv-н видео санд оржээ.

Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуулийг дүүргэсэн бөгөөд ээжийнхээ зөвлөсний дагуу жүжигчин болохоор шийдсэн гэдэг. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр Ардын жүжигчин Цэрэндагва багшийн удирдлага дор суралцан төгссөн

Их сургуулиа төгссөн даруйдаа анх удаагаа дэлгэцийн бүтээлд туслахаар ажиллаж Дэлхийд дурласан сар” кинонд туслах найруулагчаар ажилласан авьяаслаг нэгэн. Энэ л киноноос ерөнхий мэдлэгээ практик болгон ажлын талбар дээр гараад кино хэрхэн бүтдэг, яаж хийдэг гэдэг их зүйлийг сурсан гэнэ лээ.

Туслах дүр бол гол дүрээ тодотгож тухайн бүтээлийн шигтгээ болж өгдөг гэдэгтэй найруулагчид болоод уран бүтээлчид санаа нийлдэг. Тэгвэл багаас нь эхлэн кино урлагт өөртөө туршлага хуримтлуулж жүжигчин мэргэжлийнхээ амтыг шимтэн, хөдөлмөрлөж яваа түүний анхны гол дүр нь Хөгжилтэй гэр бүл ОАУСК-ны Сувдгэрэлд охины дүр байв.

Жүжигчин байх амаргүй мэргэжлийг сонгосон Ц.Эрдэнэцэцэг Жүжигчин хүн өөрт оноогдсон дүрд хувирч түүний дагуу харагдах байдлыг бүрдүүлдэг. Хөөрхөн байхаасаа илүү чадвартай байх ёстой болов уу. Гадаад үзэмжийг яаж ч өөрчилж болно шүү дээ хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Их ажлынхаа хажуугаар сайн ээжийн ажлаа ч амжуулдаг жүжигчин Ээнээгийн гол дүрд нь тоглосон уран бүтээлүүд энэ онд ар араас нээлтээ хийх гэнэ шүү.

Яруу найрагч Х.Тэргэл дуучин Нараг боловсноор тaвлaв

Өмнөх нийтлэл

Мөнхжин ХУВЬ данс руугаа мөнгө татдаг гэж IZ-н койныг шvvмжлэв vv

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ