шар мэдээ

Жүжигчин О.Дөлгөөн ганц бие хүчирхэг ээж болсон уу….

0

Сүүлийн үед фитнессээр эрчимтэй хичээллэж, гадаад төрх болон биендээ илүү анхаарч байгаа жүжигчин О.Дөлгөөн нь улам үзэсгэлэнтэй болж буй.

Үзэсгэлэнтэй чадварлаг жүжигчин бүсгүй маань нөхөр хүүхдийн хамт мэргэжил дээшлүүлэхээр алс холын Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцан ажилттай төгсөж эх орондоо ирсэн билээ.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн нь анх “Амьдралд тавтай морил” олон ангит кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон байдаг. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1, 2, 3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон өсөх ирээдүйтэй уран бүтээлч.

О.Дөлгөөн нөхөр болох М.Очироотойгоо амьдраад найман жил болж байгаа билээ. Түүний нөхөр үзэсгэлэнт гэргий, хүү хоёртоо хязгааргүй их хайртайгаа илэрхийлж, нэрсийг нь цээжин дээрээ шивүүлж байсан. Тэрээр “Миний гэр бүл хэзээд надтай хамт байхыг бэлгэдэж энэхүү нандин шивээсийг хийлгэсэн” хэмээн тайлбарлаж байсан юм.

Гэвч хосууд одоо тусдаа амьдарч эхэлсэн байна. Тэд тусдаа хоёр биенээсээ хол байж одоогийн гэрлэлтээ цааш үлдээх үгүйг шийдэхээр болсон ажээ. Хосууд тусдаа амьдраад хоёр сарын нүүрийг үзэж байгаа юм байна. ХөөрхөнДөлгөөн маань ганц бие хүчирхэг ээж байх уу аль эсвэл нөхөртэйгээ буцаад нийлэх үү гэдэг нь цаг хугацааны асуудал буй за.

О.Дөлгөөн өмнө нь нөхрийнхөө талаар:

Сүүлийн 4 жил минний нөхөртөө итгэх итгэл илүү нэмэгдсэн. Учир нь гэвэл би өмнө нь гэр бүлтэй үр хүүхэдтэй ч гэсэн дандаа завгүй амьдралтай байсан юм билээ. Тэгээдл нөхөртэйгөө хангалттай ярилцдаггүй байснаа ойлгосон юм. Хичнээн хүүхэдтэй болж, хамт амьдраад таван жил болсон ч гэлээ бие биеэ дутуу мэддэг байсан юм байна лээ. Тэгээд яг гадаадад амьдрахдаа би нөхөртөө дахин дурласан.

Амьдралын зовлон жаргал бидэн дээр шууд буугаад ирхэд туслах дэмжих хүнгүй хүний нутагт 2 биенээ гэхээс өөр аргагүй байдаг юм байна лээ. Тэр үед нөхөр маань санхүүгээ бүрэн хариуцаад амьдрал дээрх бүх л асуудлуудад бие дааж шийдвэрүүд гаргасан. Би яг л 100 нөхрийнхөө заасан замаар нь амьдарч үзсэн. Тэр жилүүдэд бид маш амжилттай чадсан юм даа. Би ямар сайн түшигтэй хүнтэй суусан юм бэ дээ гэж олзуурхсан.

Тэгхээр хэтэрхий завгүй амьдрал хосууд бидэнд бие биеэ таних боломжыг багасгадаг юм байна лээ. Заавал хүний нутагч ухааралгүй яг одоо бие биедээ цаг гаргаж ярилцаж, хэн хэнээ таньж мэдээрэй. Бас дахин дурлаарай хэмээн хэлэе гэж байжээ.

Л.Гүндалай Турк.д аялж явахдаа төлбөрөө төлөхгүй мурьжээ

Өмнөх нийтлэл

Мoнголд aнх удаа Барилгын салбарт Кoйн зaдрaх гэж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ