шар мэдээ

Б.Сансармаа: Эмэгтэй хүн бие даасан, өөртөө хань болж чаддаг байх хэрэгтэй

1

GoGo-ийн асуултууд булангийн энэ удаагийн дугаарт жүжигчин Б.Сансармаа оролцлоо. Бид түүний гэрээр зочлон сүүлд аялсан газар, сүйт залуутайгаа танилцсан түүх, англи хэл сурсан арга барил, арьс арчилгаа, өөрийгөө хайрлах тухай зэрэг олон сэдвийн хүрээнд халуун яриа дэлгэлээ.

Өөрийнхөөрөө, гүн, хөгжилтэй гэх гурван үгээр өөрийгөө илэрхийлсэн тэрээр хамгийн анх ФМ-д хөтлөгчөөр ажиллаж сард 80 мянган төгрөгийн цалин авч байжээ.

Б.Сансармаа 18 настай үе рүүгээ буцаад очвол өөртөө Бусад хүмүүс юу гэж бодох бол гэдгээс битгий санаа зов. Их уншиж, ажлын зөв арга барилд суралцан цаг мөч бүрээ мэдэрч амьдраарай гэж захина гэсэн юм.

Харин гадаад хэл сурч буй хүмүүст хандаж Сурахыг хүсэж буй гадаад хэлэндээ дурлах хэрэгтэй. Би дуу хөгжим, кино зэрэг соёл урлагт нь дуртай учраас англи хэлийг шимтэж сурсан. Зорилгоо тодорхойлж чадвал сурахад илүү хялбар байх болно хэмээн зөвлөснийг дуулгая.

МӨНХӨД ЭНД БАЙХ ЮМ ШИГ ЭНЭ ОРЧЛОНГИЙН САНАЛ БОЛГОХ ЗҮЙЛСЭД ХOРГОДОХ БИШ МӨЧ БҮРЭЭ МЭДЭРЧ АМЬДРАХ НЬ ҮНЭ ЦЭН ЮМ

Тэрээр сүйт залуугийнхаа аливаа зүйлд тайван нухацтай хандаж, хэцүү зүйлсийг ухаалгаар шийддэг зоримог зан чанарт нь болон өөрөөс нь үргэлж хэдэн алхмын өмнө байдагт сэтгэл татагддаг тухайгаа хуваалцсан юм.

Урдаа тавьсан зорилгынхоо төлөө өөрийгөө дайчлан шаргуу зүтгэхийг эрмэлздэг тэрээр Эмэгтэй хүн бие даасан, өөртөө хань болж чаддаг байх хэрэгтэй гэдгийг ярилцлагын үеэр онцолж байв.

Амьдралын үнэ цэн цаг хугацаанд оршдог. Бид хорвоод түр зуур л ирсэн. Мөнхөд энд байх юм шиг энэ орчлонгийн санал болгох зүйлсэд хоргодох биш мөч бүрээ мэдэрч амьдрах нь үнэ цэн юм хэмээснийг онцлон хүргэж байна.

Ингээд хамтдаа Б.Сансармаагийн гэрт саатаж, GoGo-ийн асуултууд-д хэрхэн хариулсныг хүлээн авч үзэцгээе.

Т.Дука: ЭЭЖ нь дээд тэнгэрээс хоёр хүүхдээ хараад яасан их баярлаж суугаа бол доо!!!! -Олон хүмүүс энэ хоёрыг маань хэрхэн амьдарч байгаа бол гэж битүүхэн асууж сурагладаг

Өмнөх нийтлэл

Ж.Өлзийжаргал: Намайг уучлаарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Дэлгэрэнгүй шар мэдээ