Екатерина онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Ж.Өлзийжаргалын сонирхолтой яриаг хүргэе.
Багаасаа хилийн чанадад наймаа хийж амьдралтай нүүр тулсан түүний яриаг хүлээн авна уу.
-Таны бага насны талаар яриагаа эхлүүлье.
-Намайг Ж.Өлзийжаргал гэдэг. Нийтлэг олонд танигдсан нэр нь Екатерина Белла. Яагаад Екатерина гэдэг нэртэй болсон гэж олон хүмүүс асуудаг. Екатерина нь орос нэр. Арван жил, оюутан нас бүгд Орост өнгөрсөн. Орост ө үсгийн дуудлага байдаггүй, 33 үсэгтэй. Манай багш намайг энэ нэрээр дуудсан. Екатерина нь Оросын хатан хаан байсан. Зургаадугаар ангиас хойш Орост очсон. Тэнд арван жилээ төгссөн. Орост төмөр замын сургуульд орсон ч ар гэрт асуудал гараад харамсалтайгаар төгсөж чадаагүй. Монголдоо 2007 онд ирсэн дээ.
-Анх хэдэн настай байхдаа ажил хийж байсан бэ?
Би багийн наймаачин байлаа. Зургаадугаар ангид Орост очоод хамгийн анх наймаа хийж байсан. Манай ээж дээр үеийн Нарлаг Монголын наймаачин байсан. Багаас минь наймааны замд ээж хөтөлсөн. Манайх Москвагаас цаашаа Рязань хотод байсан юм. Наймдугаар ангиасаа ээжийг байхгүйд үүрийн 04:00 цагт Москва ороод захуудаар явж цүнхээ зараад, наймаагаа хийдэг байлаа. Ээжийг байхгүй 14 хоногийн хугацаанд биеэ даагаад сурсан. Наймдугаар анги байсан гэхээр 14 настай байсан юм байна. Өглөө нь сургуульдаа явна. Хичээл 12:00-13:00 гээд дуусахаар зах руу яваад, майхан бариад, цүнхээ өлгөөд зардаг байсан. Хоёр, гурав хоноод бараагаа дараад Москва руу явдаг.Одоо бодоход ямар их зориг гарсан юм. Визгүй нууцаар Орос руу бараа зардаг байлаа. Дандаа хараар ажиллаж байгаа Узбек хүмүүс явна. Зөвшөөрөлгүй болохоор үүр, шөнөөр их явна. Би хүүхэд байсан болохоор тэрийгээ мэдэхгүй л байдаг байлаа. Тэгээд хичээл амраад л зуны гурван сар зах дээр наймаагаа хийнэ дээ.
-Говь хангай мебельд байсан үеэ яриад, хамт олноо дурсаач?
-Говь Хангай мебельд гурван жил ажилласан. Ажиллаж байсан газруудынхаа захирал, хамт олноо хэзээ ч муулж байгаагүй. Манай захирал намайг “Чи бусдаас өөр. Чиний байгаа байдлыг байгаагаар чинь хүлээж авч байна” гэдэг байсан. Би аливаад манлайлах гээд байдаг. Бид нарт яагаад цалин бага өгөөд байна. Ороод хэлье л дээ гээд манлайлаад байдаг. Орос суурьтай, үзэл бодол нь хэнээс ч хараат бус хэлэх үгээ хэлдэг.
-Лайв хийж байхад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ?. Түүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Лайв хийж эхлэхэд хүмүүст тэнэг, мангар, эргүү гэж дуудаж байдаг. Гэхдээ түүнийг эмзэг хүлээж аваад, намайг тэнэг гээд байна гэж нэг ч удаа бодож байгаагүй. Надад өөрийн гэсэн зорилго бодлого мөрөөдөл байгаа цагт хүн намайг тэнэг, мангар гэж элдвээр хэлэх нь надад сонин биш. Юм болгон дэс дараатай. Даваад гараад ирсэн байхад хүртэх ёстойгоо хүртэнэ. Тиймээс хөдөлмөр, хөдөлмөр бас дахин хөдөлмөр. Хэцүү зүйл замд таарсан ч юу ч бодохгүйгээр урагшаа хараад явдаг. 14,15 настайгаасаа хойш хүний дор ажиллаад худалдагч хийгээд сурсан болохоор муу, муухай, есөн шидийн үг сонсоод, доромжлуулаад сурсан. Дэлгүүрт орж ирж байгаа үйлчлүүлэгч Чи ямар өөдтэй болоод худалдагч хийдэг юм. Мундаг байсан бол өөр газар байж байна. Арчаагүйдээ худалдагч хийж байгаа гээд маш их доромжилдог. Өөрийн бизнесээ хийгээд явахад нэг ч зүйл төвөгтэй санагддаггүй. Энэ бүх зүйлээс эрч хүч авдаг.Ажлын талбар дээр хүн намайг юу ч гэж хэлсэн уйлж, гомдож, цөхрөх шалтгаан байдаггүй.
-Лайв хийж байхдаа гаргадаг үйлдэл тухайн үеийн эмоци уу ? Эсвэл маркетинг уу?
-Амьдрал дээр төлөв даруу хүн биш. Заримдаа хүн л юм чинь дараагийн ажлаа төлөвлөөд суух үе байна. Үргэлж орилоод, галзуураад, явахгүй. Хаана, яаж биеэ авч явах уу гээд маш сайн мэднэ. Зарим хүмүүс Чамайг дэлгүүрт явж байхыг харсан. Чи даруухан явж байна лээ” гээд байдаг. Би дэлгүүрт орилоод явав л гэж дээ. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх гэдэг нь явсан газар бүрдээ орилох биш. Хүмүүс буруугаар хүлээж аваад Чи чөлөөтэй гэсэн орилооч, юм яриач гэдэг. Хаа явсан газраа орилох нь галзуугийн шинж тэмдэг. Олон нийтийн газар, автобусанд суугаад Юу байцгаана гээд орилохгүй нь тодорхой. Дэлгүүрт ороод би талх авмаар байна гэхгүй нь мэдээж. Лайв хийж байхдаа гаргаж байгаа эмоци яг л өөрөөрөө байдаг. Энэ нь ямарваа нэгэн тавилттай жүжиг биш. Заримдаа лайваа дуусгаад өөрийгөө хараад эргүү юм аа гэж бодож л байдаг.
-Цахим орчинд цөөнгүй хүн мэддэг боллоо. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна?
-Зарим хүмүүс чи од болчихлоо. Чи урьд нь нусаа идсэн л юм байсан. Одоо од болоод биеэ тоолоо гэдэг. Ийм үг хэлж байгаа хүнд би маш дургүй.Би гөөхий, тавын гаа, чавга идэж өссөн хүүхэд. 2021 онд намайг тэр үеэр нь хараад байдаг. Гөөхий иддэг байсан томорчээ гэдэг. Одоо гөөхийгөө идээд амьдарч байх ёстой юм байна л даа.
-2019 онд Төмс Зоригоо лайв цахим орчинд хүмүүсийн анхаарлыг их татсан. Энэ нь маркетинг уу?
-Яагаад нөхрөө олон нийтэд төмс гээд зарлав гээд хүмүүс их асуудаг. Нэгдүгээрт, тавилттай жүжиг, маркетинг биш. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг шууд л гаргасан. Монголын бүх залуучууд хөлдүү. Худлаа хайртай, хайртай гэчхээд хайр нь орой орондоо л үргэлжилдэг. Түүнээс өдөрт эхнэр нь хоол цайгаа уусан болов уу, удахгүй төрсөн өдөр нь болно юу авахыг хүсэж байгаа бол гээд юу ч боддоггүй. Тархинд нь идэх үү, уух уу, унтах уу л гэж боддог. Өөр зүйл байхгүй байгаад л байна. Одоо ч гэсэн гараад цэцэг бэлэглэж болно, байхгүй. Тухайн бичлэг хоёр жилийн өмнө цацагдсан. Хоёр жилийн хугацаанд бичлэг цацагдсаны маргааш нь цэцэг бэлэглэсэн. Дараа нь гурван сарын найманд цэцэг бэлэглэсэн. Тэгээд өөр байхгүй.
-Нөхрийнхөө сайн зан чанараас дурдаж хэлээч. Мэдээж сайн чанар их байгаа байх, тийм үү?
Миний нөхөр маш сайн залуу. Түүнийг хаана ч хэлнэ. Манай найз нөхөд, ойр дотнын хүмүүс танай нөхөр хүний дээд гэж хэлдэг. Чи Зоригоо шиг залуутай суусан азтай гээд хүн болгон хэлдэг. Apxи уyyхгүй, тaмxи татахгүй, найз нөхөдтэйгөө уулзахгүй, төлөв төвшин хүнд байх хамгийн сайн сайхан бүхэн байдаг. Энэ зан нь хэцүү дээ гэж хэлэх зүйл миний ханьд байдаггүй. Хүний дээдтэй суучхаад би илүүг хүсээд байдаг. Сүүлдээ давраад цэцэг орондоо авна гээд байгаа юм. Надад ганц байгаа давруу зан биш. Дэлхийн долоо, найман тэрбум хүмүүсийн эмэгтэй хүн бүрийн хүсэл.
Сэтгэгдэлүүд