шар мэдээ

Дуучин Нара: Хүүшэээ ёстой лалар цаашаа!!!

1

Хүүшэээ ёстой лалар цаашаа, күэ одоо 1 ангид 25н хүүхэд хичээллэхээр ковид халдвар ихсээд тэгснээ ийм шоунд хэдэн мянгаараа ар араасаа тэврэлдэх шахам байхад ковид байхгүй юу

За ёстой ухаан хүрэхгүй байна, би гишүүн болж чаддаггүй бх нь аргагүйм байна. Ийм ухаантнууд л тэнд хүрч чаддаг аж Гивап

Бор хүүгээ дагуулаад ганц исираанд оруулчий гээд явсан чинь сүржигнээд хүүхэд оруулкү нтр гээд бсн, ковид хүртэл дээдэсд халддаггүй доодсыш хоморголдог болцым бол дэлхийгээс зайлая сда

Эмүжин: Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй.

Андлалын хөшөө нэрээр хурууны хулгайч хийнэ. Төрийн ордны хоёрдугаар давхрын зүүн жигүүр хэдэн PR-чин гээд өөрийгөө бодчихсон бацаанаар дүүрчихсэн. Өнөөдүүл нь өглөө болгон л “Дарга аа, ийм юм хийвэл та бут авах гээд байна, алдар хүнд чинь арван зуу дахин өсөх гээд байна” гэсээр угтана. Тэдний аль хөл дээрээ боссоноос шалтгаалан манай мангар бацаан тэнэгтэж өгнө.

Улс савлаж, эх орон дэнжигнэнэ. Аль хэдийнэ 1010 хүнээ ковидоор алдчихаад, эмнэлгүүдэд ор байтугай шал олдохгүй, эмч сувилагч нар ажлын ачааллаас шалтгаалан сөхөрч унаж байхад ямар үхсэний чинь Цахим үндэстэн бэ.

Төр барьж, түмэн удирдаж чадахгүй чинь нэгэнт тодорхой болж, танай намынхан Цагаан ордондоо тусгай баг байгуулан өөрийн чинь дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байгаа биз дээ.

Үнэн юм үнэнээрээ сайхан, үлгэрийн ханхүүгийн дээлээр гоёж, наад худалч нүүрээ гялтайтал тослож, худлаа ярьдаг уруул амаа гэрлийн хугарлаар гэнэтийн баатар шиг хэлбэрээр өнгөлөөд ч, брэндийн пиджак мөрөн дээрээ тохоод ч Оюун-Эрдэнэ өсөхийн өлөнгөө дарж, өөрийн өчүүхэн эгогоо захирч, улс удирдаж, засаг зангидаж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд чинь хаалгаа барьж, ард түмний амьдрал алд алдаар дордож, бензин шатахууны үнэ хаданд гарч, өргөн хэрэглээний барааны үнэ модонд авирч, зарим эмийн сангуудаас тариур олдохоо больчихоод байхад хэдэн төгрөгөөр бас юугаа солонгоруулж шоудаад байгаа хүн бэ.

Шоу болгоноос мөнгө унагааж, наадам болгоноос найраа халаасалж ханаагүй юу? Одоо араас нь цахим шоу сайхан боллоо гэсэн баахан гялгар PR явна. Залуусыг хошгируулна. Халдвар бүр гаарч, өдөртөө 5000д хүрнэ, нас барагсад 20д дөхнө. Чиний наад соёлын суурьгүй, өсөхийн боловсролгүй том толгой юугаа ойлгож, ямар юмаа бодож явдаг хүн бэ?

Сайхан ярьснаар, саран дээр шоудсанаар амьдрал урагшлахгүй, сайн төлөвлөлт, сайтар нягталсан удирдахуйн ухаанаар улс орон уначихалгүй тогтож байдаг юм, мангар бацаан чинь яах нь вэ, үхэр мал уу ямар? Үнэндээ чиний үнэн дүр төрх энэ шүү дээ, өөрийгөө харж ав, хэрээ мэдэж, бяраа тань.

Чамайг би энэ насандаа дэмжиж байгаагүй, цаашдаа ч дэмжихгүй. 25 жил улс төр бичсэн хүнд хорьж болохгүй шалгуур бас байдаг юм за. Ерөнхий сайд болж тоглож ханасан бол одоо явж нэмж суралц. Танай намд өөр улс удирдаж чадах хүн байна уу, байхгүй бол үнэнээ хэлээд зайгаа тавьж өг!

Э.ОЮУНБОЛДЫН АВАРГА ЦОЛЫГ XYЧИНГҮЙ БOЛГОЛОО

Өмнөх нийтлэл

Хөгжмийн зохиолч Л.Балхжавын царайлаг бэрүүд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Bysgyichyyd hyyhnyyd amaan medehgyi byrdag bolson ni yunii ychir be?manai erchyyd haichsan be?….manai ahmadyyd haana bna be?…hyyhnyyd deberdeg ni yunii ychir bol?hemeen ylas dayaraa amtai bolgon ni hasgirdag bolloo!!!ylas yndesten maani doroitoj dotooddoo baigaagaa nyazaah tiisee yabna uu?….ard tymen ni yhamsartai yabah asan daa!!!!holimog bantan bolson niigemtei ylas yndesten yragsaa yabah uu?…..ene bygded hariulaach?….

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ