Дуучин Нара буюу иргэн М.Нарантуяа нь сүүлийн жилүүдэд зөгийн аж ахуй эрхэлж байгаа билээ. Хүчирхэг ганц бие ээжүүдийн төлөөлөл тэрээр өөрт тохиолдсон явдлаа цахим хуудаснаа бичжээ.
Зөгий үржүүлдэг арчилгаа, маллагаа, бал хураалт, сав баглаа боодол, нүүдэл суудал, ачаа тээш гэж үсэрсэн ч улам түнтийгээстэй. За тэр яахав, түнтэгнэж түчигнэж илжиг шиг грушигдсээр вагондоо амжиж ороод өнгөрсөн хэд хоногуудын тухай бодсон чинь өөрийн эрхгүй инээд ч хүрэх шиг. Эртээд Нарантуул ороод канестер аваад тэрийгээ үүрчихсэн нэг илжиг шиг юм явж байсан чинь захын нэг лангууны хүн Дуучин Нара мөн үү гээд надруу зааж бгаа бололтой нэгэндээ хэлтэл өнөөх нь наашаа харснаа За юу гэж дээ гэж авсан.
Тэгсэн цааш явж байтал нээх танил дуу, юу билээ гээд чихээ чиглүүлтэл 3н хархүү дундаа утсаа тавьчихсан клип үзэж байв уу яаж байсан бүү мэд миний “Уучлаарай Залуу минь” гэдэг дууг үзэж байсан уу сонсож байжуу. Илжиг шиг ачаа дүүрэн үүрсэн би хажуугаар нулимс мэлтэлзүүлээд надад чинь бас дуулсан дуу байдаг л юм байнашд гээд өнгөрсөн гэжуга.
Ингэж зах 100н айлаар хэсч юмаа цуглуулаад найз охинтойгоо уулзаад энийг яриад хөхөртөл үгүй ээ одоо чи бидэн шиг шивэгчин заяатай хамаг юмаа өөрсдөө хийж явдаг хүүхнүүд одоо канестер төдийд явуулчих хүн олдохгүйдээ биш өөрсдөө дуртайдаа ингэж илжиг шиг зүтгэж тэрнээсээ кайф авдаг нь яалтайвд гээд бас дахин татаж унатлаа инээлдэв. Нээрээ л бэлтэй эр дагаж бэлэн юманд буусан хатан заяат бүсгүйчүүдэд маниус нь шивэгчин заяатай л санагддаг байхдаа.
Ингээд бичих зуураа яагаад дандаа амаргүй зам сонгодогоо өөрөө ч жаахан бодов. Өндөр хөгжилтэй баян улсад амьдарвал амьдраад, нээх баянтай нь биш юм гэхэд хажууд хамжиж дэмжээд өгөхтэй нь ханьсаад ч болов чимээгүйхэн хялбархан аятайхан амьдарчих сонголтууд ч бас бишгүй л байсан шиг.. Бодоод байсан чинь би зарим хүмүүс зовж байхдаа жаргаж байдаг юм тэднийг өөрчлөх бүү гэж хичээ гэж их хэлж ярьдаг минь үнэндээ би өөрөө юм бишүү гэж бодогдсон шигээ л явна.
Сэтгэгдэлүүд