шар мэдээ

Жүжигчин Б.Отгонтуяа: Тиймээ би ядарсан царай алдсан таргалсан гэхдээ л би маш том ажил хийсэн

0

Энэ оны тавдугаар сарын 29-нд “Эхийн алдарт” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан жүжигчин  Б.Отгонтуяа нь “Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчдийн нэг нь. Түүний овогийг Базаргүр  гэдэг. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын арван хурууг давна. Тоглосон кинонуудаас нь дурдвал: “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single ladies”, “Сарны гөлөг”, Хоёр хоёрын тав” гэх мэт олон кинонд дүр бүтээжээ.

Тэрбээр 2002 онд СУИС-ын кино драмын жүжигчний ангид орж байжээ. Тэр жилийнхээ шинэ жилээр цасан охин болж Бооёогийн гэрт өвлийн өвгөнтэй хамт очиж байсан гэдэг. Түүнийг дөнгөж 1-р курсын охин байж ямар нүүрэмгий юм бэ хэмээн тухайн үед Бооёо хэлж байжээ. Тэгээд Шинэ үеийнхэн жил бүр СУИС дээр уралдаан зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд нь оролцож шилдэг эмэгтэй дүр болсноор Шинэ үе продакшинд орох эхлэл нь тавигджээ.

Хошин урлагаар кареерийнхаа ихэнхи хугацааг өнгөрөөсөн тэрбээр отгон продакшн болох “Эмоци” -д харъяалалтай болсон. Тэрээр 10-р ангиа төгсөөд үеийнхэн нь сургууль соёлд яваад байдаг би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж театрт дагалдан жүжигчнээр ажилд орлоо. Өө тэгээд дуучин жүжигчин, бүжигчин, хөтлөгч хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж дуртай ажлаа өглөө 8 цагаас орой 6 хүртэл хийнэ. Харин 18 цагаас шөнийн 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа. Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болоод жүжигчин болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу талдаа гараад юм ярьж чадахаа байсан гэдэг.

Жүжигчин Отгоо сайн жүжигчнээс гадна сайн ээж, халамжит хань, гэрийн эзэгтэй билээ. Дөрвөн дэрсхэн хүүхдийн ээж тэрээр хамгийн отгон гишүүнээ 2020 оны 02 дугээр сарын 20-нд өлгийдөн авсан. Бага хүүхдээ гаргасны дараа нилээдгүй жин нэмсэн гэдэг.

Тэрээр энэ талаараа: Хайрлаж суух үртэй байна гэдэг агуу юмаа .Хүмүүс намайг яасан их таргалаа вэ? Үс чинь бууралтсан. Яасан их ядраа вэ? Царай алдчихсан байна гээд л их асуухын. Тиймээ би ядарсан царай алдсан таргалсан гэхдээ л би маш том ажил хийсэн гэж хэлдэг. Удахгүй бүх зүйл сайхан болно. Үр хүүхдүүд минь эрүүл саруул элэг бүтэн байвал бусад нь хамаа алгоооо.Тийм болохоор бусдад үргэлж сайхан үг хэлж байгаарай тэр хүний амьдралыг мэдэхгүй байж яаран бүү дүгнэлт хийгээрэй хэмээжээ.

Хэдий цаг хугацаа өнгөрч бага хүүхэд нь ой гарантай болсноор жүжигчин бүсгүй маань ч хэвийн жиндээ орж, ажлаа хийн жаргалтай сайхан амьдарч байна. Бид хэн нэгнийг шүүж гадаад үзэмжээр нь дүгнэнэ гэдэг үнэхээр бүдүүлэг. Бие биедээ урмын үг хайрлаж байгаарай. Ингээд та бүхэнд жүжигчин бүсгүйн аз жаргалтай гэр бүлийн зургийг хүргэе.

Сайхан гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсэе.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг 08:00-17:00 боллоо

Өмнөх нийтлэл

84 сургуулийн сурагчид караoкены байранд хичээллэнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ