шар мэдээ

Хэрвээ СУПЕР такситай тааралдвал эргэлзэх хэрэггүй шууд суучиж байгаарай

1

Олон жил фитнессээр хичээллэж өөрт боломжтой бүгдийг сурч яваа энэ мундаг залууг Тэмүүлэн гэдэг. Түүний талаар үе үе цахим орчинд ийн гарах болсон нь түүний СУПЕР ТАКСИ-тай холбоотой.

Тэрээр гагнуурын сургалтанд сураад өөрөө энэ дугуйгаа зохион бүтээсэн гэнэ. Түүний үйлчилгээг авсан нэгэн хэрэглэгч сошиал хуудсандаа ингэж бичжээ.

Өнөөдөр Их дэлгүүрийн урдаас такси барих гээд зогсож байлаа. Бүр такси зогсдоггүй шүү. Тэгсэн энэ залуу (дугуйн такситай- гэхдээ юу гэдгийг нь сайн мэдэхгүй) ирж зогсоод суучих гэнэ. Би чинь тэр хооронд (Хятадууд л нэг ийм юм унаад яваад байдаг юм, гэлээ ч Монголд ийм юм харагдаагүй. Хүмүүс намайг юу гэж бодох бол гээд их л юм бодлоо). Тэгээд юу гэх учраа олохгүй “Бороо орвол яах юм? гэсэн өнөөдөр бороо орохгүй ээ л гэж байна.

Яг тэр үед ярилцахдаа биднээс арай ялгаатай гэдгийг нь анзаарлаа. Тэгж байтал харин Чи намайг ингэж ярьдаг болохоор суухгүй байгаа юм уу? Суугаад л үз, таалагдахгүй байвал буучхаж болно гэхээр нь Хэнд ямар харагдах нь хамаагүй, хэн юу гэж бодох нь ч хамаагүй, хүрэх газраа хурдан очиж л байвал гээд суулаа. Тэгсэн бүр харин ч сайхан салхи сэвэлзээд, түгжрэлийн дундуур нь гараад хурдхан ирчихсэн.

Тэгээд дотроо Яанаа надад бэлэн мөнгө байхгүй, шилжүүлж барах байгаа даа ухааны юм бодож байтал. Данс руу хийвэл энэ гээд дугуйныхаа урд руль дээрээс дансаа, нэрээ бичээд зүүчхэж. Тэгээд дотроо За нээрээ юун ч хэрэггүй юм боддог юм, xэл яpианы бэpxшээлтэй байлаа гээд тэнэr гэсэн vг биш шүү дээ л гэж бодлоо.

Яг үнэнийг хэлэхэд бид гудманд явж байгаа зүгээр л биднээс жаахан ялгаатай хүмүүсээс зугтах нь холгүй хол явдаг. Уг нь бол харин ч тэдэнтэй зүгээр л хүн гэдэг утгаар нь харьцах ёстой юм байгаа юм. Ялгаатай байлаа гээд өөpтөө гyтaрч зүгээр суугаагүй, амьдралын төлөө зүтгэж байгаа залуугаар бахархав, бас хэрвээ энд тэнд ийм такситай тааралдвал эргэлзэх хэрэггүй шууд суугаарай. Гоё байсан хэмээжээ.

Монголын ресторан зоогийн газрын холбооноос УРИАЛГА гаргажээ

Өмнөх нийтлэл

Д.Сумьяабазар, Д.Дагвадорж нарт зapж бoлдоггүй иx хэмжээний виckи бaйдаг yy?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Яасан гоё юм бэ? Супер таксинд сууж үзэхсэн. Хүн ингэж л амьдрах ёсатой. Амжил хүсэе.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ