шар мэдээ

Жүжигчин А.Алтанхуяг: Oлон жилийн турш таныг байртай болгоно доо гэж бодож явсан юм шүү

Таны сэтгэгдэл

Жүжигчин А.Алтанхуяг Тусгай салаа киноны Сүлдийн дүрээр үзэгчдийн танил болсон залуу жүжигчин. Тэрбээр өмнө нь Сарны нулимс олон ангит кинонд мөн тоглож байсан.

Бага насаа Био комбинатад өнгөрүүлсэн, Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар дунд сургуулийг төгсч, 2008 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр дүүргэжээ. Тухайн үед жүжигчин А.Алтанхуягт МИ-15 кинонд тоглох санал ирээд байсан. Харин А.Алтанхуяг Сүлдийн дүрийг сонгож Тусгай салаа кинонд тоглохоор шийдсэнээ хуучлан ярьдаг.

Харин тэрээр өнгөрсөн жил /2020 он 2 сар/ ээжийнхээ төр.сөн өдрөөр ээждээ байр бэлэглэсэн талаарх мэдээлэл цахим орчинд тарж байсан билээ. Тухайн үед энэ талаараа цахим хуудсандаа нийтлэхдээ Өнөөдөр ээжийн минь төр сөн өдөр. Миний хамгийн жаргалтай өдөр байлаа. Үр хvvхдийнхээ төлөө хэзээ ч хувирахгүй хайраар хайрладаг цорын ганц үнэнч хайр ээжээс л гардаг юм билээ. Олон жилийн турш таныг байртай болгоно доо гэж бодож явсан юм шүү. Тө рсөн өдрийн мэнд хүргэе ээж ээ хэмээж байжээ.

Мөн бичлэгтээ Би жvжигчин Алтанхуяг байна. Ариунцэцэгийн Алтанхуяг гэж ээжээрээ овоглодог. Энэ байранд би анх га.л голомтоо бадраасан. 21 аймгаар тоглолт хийн, үр шимийг нь амсан, байр авснаа үргэлж боддог. Гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүтгэсэн ээжээрээ маш их бахархдаг. Өдий зэрэгтэй өcгөж, хvмvvжvvлсэн ээждээ гурван хүү нь маш их баярладаг. Таныхаа ачийг нь бvрэн хариулж чадахгvй ч төpсөн өдрийг нь тохиолдуулан энэ байрыг танд бэлэглэж байна гэжээ.

Тvvний ээж Ийм сайхан хvvгээрээ бахархаж байна. Мөрөөдөл минь биеллээ хэмээв.

Бичлэг:

Харин 2021 оны төрсөн өдрөөрөө хvvхдvvдэд бэлэг тараан өгч баярлуулжээ.

2,405
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл