Цахим орчноор нэгэн залуу ээжийн нийтлэл олон хүнд хүрч байгаа билээ. Уг нийтлэлийг уншигч та бүхэндээ хүргэе.
Намайг Хонгорзул гэдэг. Та бүхний харж байгаачлан би ээж. Тиймээ залуухан ээж. Би одоо 20 настай. 18 насандаа хүүхдээ олж 19 насандаа үрийн зулай үнэрлэсэн залуухан ээж. Ингэж хэлээд хүүхдээ тэврээд гадуур явахаар, тэр ч бүү хэл хамаатныхаар хааяа нэг айл хэсэхээр бүгд л хүүхдээрээ шахуу байж хүүхэд гаргачихаад хэнд гайхуулж ярьдаг байна аа гэж ярьдаг. Над шиг залуухан ээж, аав нарыг ингэж ярьдаг хүмүүст хандаж хэдэн үг хэлэх гэсэн юм.
Миний хувьд хүүхдийнхээ аавтай 16 настайгаасаа хойш үерхэж эхлэсэн. Тэр минь надаас 3 ах, анхны минь хайр. Бид хоёр бие биедээ их хайртай. Намайг их халамжилж хайрладаг. Мэдээж тэр миний анхны хайр учраас би түүндээ анхны бүхнээ өгсөн. Тэр минь ч энийг мэддэг болохоор намайг их хайрлаж хүндэлдэг. Анх хүүхэдтэй болсноо мэдээд ийм залуухан байж хүүхэдтэй болчихлоо гээд хэн хэн нь гайхаж шоконд орж байсан. Гэхдээ бидний хэн хэн нь ч хүүхдээ авхуулах, үгүй хийх талаар бодож байгаагүй. Хоёр талын ээж аавдаа хэлэхэд тэд биднийг анх үерхэж эхлэсэн цагаас л хойш мэддэг байсан учраас их уриалгахан хүлээж авсан.
Ингээд бид хүүхдээ хүлээж авах нандин өдрийг хүлээсээр. Арван жилээ төгсөхтэй зэрэгцээд л хүүхдээ олсон тул их сургуульд сурах минь хойшлогдож таарсан. Үеийн найзууд ЭЕШ өгөөд хүссэн сургуулиа аваад баярлаж догдолхийг нь хараад цагаахан атаархал төрж, гуниглах үе надад байсан л даа. Гэхдээ тэр гуниг хүүхэдтэй болсон баяр хөөрийн хаана нь ч хүрээгүй.
Хоног өдөр өнгөрч гэдэс минь томорсоор. Харьцсан бүхэн муулж, харсан бүхэн нүд чичилж харж байгаа нь анзаарагдана. Сургуулиа ч төгсөөгүй байж яагаачгүй гэдсээ чирээд замбараагүй юм гэж ярих танил садан хамаатнууд, хүүшээ нөгөө Хонгороо чинь жоохноороо гэдсээ чирчихсэн байна лээ гэж доог тохуу хийх үеийн найзуудын яриа чихэнд биш зү рхэнд хүрнэ. Би ямар хаа хамаагүй хүнээс хүүхэдтэй болсон бишдээ хайртай хүнийхээ, тэр ч бүү хэл анхныхаа хайраас жирэмсэн болж байхад яагаад намайг замбараагүй, явдалтай гэж хэлж байгаа юм болоо гэж гоморхож байлаа. Чаддагаар нь найз залуудаа яриад л уйлна. Тэр бүхэнд тэр минь намайг тайвшруулж аргадах гэж хичээнэ. Хүн ер нь өөрийнхөө огт мэддэггүй зүйлийг мэддэг юм шиг ярих нь надад их инээдтэй санагддаг. Зарим нэг хүмүүс намайг эцэггүй хүүхэд төрүүлж байгаа ч гэж цуурхал тараасан байдаг.
Муу юм тарахдаа хурдан болохоор нилээдгүй олон хүн намайг эцэггүй хүүхэдтэй гэж боддог болсон байсан. Нөхөртэйгөө, хүүхдээ тэврээд гадуур явж байхаар таньдаг хүмүүс харчихаад хүүшээ чи чинь нөхөртэй байсан юм уу, хүүхдийн чинь аавыг байдаггүй л юм байх гэж боддог байлаа гэх шулуухан яриатай хүмүүстэй ч нэг биш удаа таарч байсан. Үүнээс гадна хүмүүсийн ярьдаг өөр нэг яриа бий. Энэ нь мэргэжил мэдлэг эзэмшээгүй,, ажил төрөлч байхгүй хүүхдээ тэжээж чадахгүй байж хар залуугаараа хүүхэд чирчихсэн памперснийх нь мөнгийг дийлдэг юм байхдаа. Заа даа дийлэх ч гэж дээ эцэг эхдээ ачаа, дараа болж байгаа биз гэж ярина.
Дахин хэлье хүн ер нь мэддэггүй зүйлийнхээ тараар ингэж ярих нь ямар бүдүүлэг, муухай харагддаг гээч. Гэтэл бид хоёр чинь өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэртэй хүмүүс. Тэр минь оюутан хичээлийнхээ хажуугаар хүүхдийн бие даалт хийж өгөөд, цагийн ажил хийж, орчуулга хийдэг мундаг хүн. Миний хувьд 15 настайгаасаа хойш зуныхаа амралтаар ах эгчийнхээ дэлгүүрт сууж орлого олохоос гадна 17тойдоо өөрийн гэсэн online shop ажлуулж багагүй хэмжээний мөнгө олж хурааж хуримтлуулсан. Бид хүүхдээ тө рүүлснээсээ хойш нэг ч удаа хоёр талын ээж аавдаа дараа болж хоолны мөнгө, памперсны мөнгө гуйж байгаагүй.
Тэд минь л ач хүүдээ жигтэйхэн хайртай болохоор хааяа нэг эрхлүүлж тоглоом, хувцас авж өгнө. Эцэст нь хэлэхэд би нөхрөө хангалттай сайн таньж, надад чин сэт гэлээсээ хайртайг мөн би өөрөөч түүндээ хязгааргүй хайртай гэдгийг мэдсэн учраас л хүүхдийн тө рүүлж залуухнаараа ээж болсон хэ рэг. Залуухан ээж нарыг дээр хэлсэн шиг до ромжилж, доог тохуу битгий хийж байгаарай. Над шиг хайртай хүнийхээ, анхныхаа хайрын хүүхдийг төрүүлж өгчихөөд сэтгэл өег аз жаргалтай явж байгаа залуухан ээж нар зөндөө шүү.
Миний хувьд хүүхдээ тө рүүлж үеийн нөхдөөсөө сургууль, эрдэм мэдлэгээсээ хоцорсон ч өөртэйгөө зэрэгцэж өсөж том болох хүүтэй болсон болохоор ам ьдралд ч тэр, ажил мэргэжилд ч тэр хожимдсон гэж боддоггүй. Хүүхдээ гэртээ харах зуур англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулж, цаашид суралцах чиглэлээ судалж байгаа.
Ахин нэг зүйл анхааруулахад би өсвөр насандаа жирэмсэн бол гэж хэн нэгнийг уриалж, энэхүү түүхээрээ өөрийгөө зөвтгөх гээгүй юм шүү. Зүгээр л хэдийн нас залуу ээж аав ч насандаа баймгүй хэрсүү ухаантай, үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй ээж аав нар байдаг юм шүү. Тэднийг басаж доромжилж болохгүй шүү гэдгийг л сануулах гэсэн юм. Анхаарал тавин уншсан та бүхэндээ баярлалаа баяртай.
Эх сурвалж:Хайрын түүх хуудас
Сэтгэгдэлүүд