Ай хөөрхий Жинжиймаа
Алаг нүдэн Жинжиймаа
Тунчиг хөөрхөн Жинжиймаа
Тунгалаг нүдэн Жинжиймаа хэмээх дуу бидний сэтгэл зүрхэнд уяатай байдагсан. Энэхүү кино нь 2003 онд дэлгэцнээ гарсан ба үзэгчдийн хүртээл болсон цагаас өнөө хүртэл үзэгчдийн үзэх дуртай кино хэвээр байгаа билээ.
Жинжиймаа уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан алаг нүдэн Хонгорзул өдгөө 24 настай бүсгүй болсон билээ.
алаг нүдэн Хонгорзул Жинжиймаа уран сайхны кинонд таван настайдаа тоглож байсан билээ. Соёл урлагийн их сургуулийн Театр, кино урлагийн сургуулийг 2018 онд төгсжээ.
Тэрбээр Хонгорзул дүрээсээ хойш 15 жилийн дараа Ардын жүжигчин П.Цэрэндагватай хамтран А.Төгсбаярын бүтээл Хүн мод уран сайхны киноны гол дүрд тоглосон байна.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан бүтээж буй Эрдэнэсийн өв нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кинонд МУГЖ Ж.Оюундарь, С.Дамдин, Д.Гүрсэд, Б.Тунгалаг, МУСТА С. Болд-Эрдэнэ нартай хамтран тоголжээ.
Аав, ээж хоёр нь хоёулаа том алаг нүдтэй гэнэ шүү. Дээрээ нэг ахтай, нэг дүүтэй. Айлын дунд охин.
Одоогоос 16 жилийн өмнө би сансрын 50 дугаар цэцэрлэгт хүмүүждэг байлаа. Тэр үед аав, ээж маань төрийн байгууллагад ажилладаг. Ээж маань дунд сургуулийн багш байлаа. Нэг өдөр аав, ээж маань намайг цэцэрлэгээс авдаггүй. Цэцэрлэгтээ ганцаараа үлдчихсэн, туслах багштайгаа хамт тоглоод сууж байсан гэсэн. Гэтэл оройн 19:00 цагийн үед гаднаас хоёр хүн ирээд, туслах багштай уулзлаа. Намайг дуудахаар нь би очтол Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг, О.Машбат ах хоёр байсан юм билээ.
Гавьяат жүжигчин Н.Батцэцэг эгч маань Бид хоёр Жинжиймаа гэдэг кино хийх гэж байгаа. Миний охины бага насанд тоглох надтай адил монгол төрхтэй, алаг нүдтэй, мэнгэтэй охиныг өглөөнөөс эхлээд цэцэрлэгүүдээр хайж явна.
Тэгээд танай цэцэрлэгт орчихоод явъя даа гэж байсан чинь чамайг оллоo гэсэн. Н.Батцэцэг эгч намайг Эгч рүүгээ хайрласан харцаар хараад, энэ ах руугаа муухай хар даа гэсэн. Би ч хайрласан харцаар нэг хараад, муу харсан юм шиг байна лээ. /инээв/ Намайг өхөөрдөөд л Тэр мэнгэ, төрх, нүд, арьсны өнгө их адилхан байна гэсэн юм билээ. Тэгээд аав, ээжийг маань дуудаад, маргааш өглөө нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум руу киноны зурганд явцгаасан хэмээн нэгэн ярицлаганд дурджээ.
Би таван настайдаа тоглосон киногоо үзээд уй лаад л байсан гэсэн. Одоо ч гэсэн өөрийнхөө тоглосон киногоо үзэхээрээ уй лчих гээд байдаг. “Жинжиймаа” уран сайхны кино нь цагаан сарын баяраар их гардаг шүү дээ.
Тэгээд л ойр дотны хүмүүс маань Чиний тоглосон кино гарч байна гэж хэлдэг. Жил бүр л Жинжиймаа киногоо үздэг. Одоо ч хүмүүс намайг Жинжиймаа дүрийн маань нэрээр их дууддаг. Надад энэ дүрийнхээ нэрээр дуудуулах сайхан санагддаг. Жинжиймаа кинонд тоглохдоо өмссөн ногоон торгон дээл маань одоо хүртэл бий
Сэтгэгдэлүүд