шар мэдээ

Жүжигчин Д.Дэлгэрсайхан:А р хи дарс уугаад хүмүүсийн итгэлтийг алдаад ажилгүй, а м ьдралгүй, түрийвч хоосон болж байсан үе бий

0

Өнгөрөгч зургаан сард Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан Соёлын тэргүүний ажилтан, Маск продакшны жүжигчин Д.Дэлгэрсайханы нэгэн ярилцлагыг хүргэе.

Тэрбээр 25 насандаа анх оюутан болж ороод амжилтанд хүрсэн гэдэг. Хөдөө нутагт юм юм хийж байсан залуу нэг л өглөө жүжигчин болох төгс мөрөөдлөө биелүүлэхээр их хот руу гараад өгч. Оддын өBчин тусаад нэг үе бор дaрсанд дурлаж явсан үе ч түүнд бий.

-Жүжигчин болохыг багаасаа л мөрөөдөж байсан уу?

-За бараг тийм дээ. Миний бодлоор жүжигчин болоход хүний удам их нөлөөлдөг юм шиг. Миний ээж дээд боловсролтой хүн бай­гаагүй. Жирийн л нэг ажилчин хүн байсан. Хийлийн концерт сонсох, дуурь, бүжгэн жүжиг үзэх их дуртай. Энгийн хүмүүст арай хол байдаг шүү дээ. Гэтэл ээжийнхээ талаарх багынхаа дурсамжийг бодохоор яг л урлагийн гэрт өс сөн шиг санагд­даг. Ээж маань хийлийн концерт үзээд ямар сайхан аялгуу вэ гээд бүр уяраад уй лчихна. Ээжийн энэ урлагийн мэ д рэмж надад нөлөөл­сөн байх. З о ригт гээд бага ангийн багш минь намайг ху рцалж, ирээ­дүйд их сайн жүжигчин болно гэдэг байсан нь санаанаас гардаггүй юм. Багш, ээж хоёрын урам зо риг, мэдрэмж намайг энэ мэргэжилд дурлуулж, мөрөөдөхөд хүргэсэн.

Өөрийн чинь талаар жаахан ярилцъя гэж бодож байна. Өөрөө одоо хэдэн настай вэ?

-Би одоо 41 настай. Миний ам ь драл хожуу эхэлсэн. 25 настайдаа оюутан болж байсан.

-Жүжигчин болохоосоо өмнө юу хийж байсан бэ?

– Би нэг ах, нэг эгчтэй. Аав маань биднийг бага байхад өөд болсон юм. Ээжтэйгээ хамт П а ртизаны сангийн аж ахуйд хэдэн мал мал­лаад ам ьдарч байсан. Сүүлдээ хүн чинь энэ миний ам ьдрах ёстой ам ьдрал мөн үү гэж эр гэ цүүлж бодож эхэлдэг юм билээ. СУИС конкурсээсээ өмнө арав хоногийн дамжаа хичээллүүлдэг. Түүнд нь бүртгүүлэх гэтэл “Чи чинь 25 нас хүрчихэж. Жүжигчин болох нас чинь өнгөрчихсөн” гээд авсангүй. Би жүжигчин болох хувьгүй юм гэж бодон Хайлаастад байдаг авга эгчийндээ очсон юм. Тэдний хүүхэд харин Манай сургуульд жүжигчний анги байдаг. Та шалгуулаад үз гэдэг юм байна. КУДС миний насыг хараад авахгүй гэсэнгүй.

Ангийн­хан маань долоогоос ес дүү хүүх­дүүд. Эхлээд ах гэдэг талаас нь надтай харьцсан. Би нэг анги л юм чинь тэдний сэ тгэ х үйгээр сэ тгэж, хөдөлж, уян хатан байхын тулд найз болох хэ р эгтэй байдаг. Дараа нь намайг та ч гэдэггүй, би дүү ч гэж харьцдаггүй болсон. Нэг үеийнхэн шиг маш сайн коллективтой анги байлаа. 25 нас хүртлээ мал мал­лачихсан болохоор хотжихдоо тааруухан. Оюутан болоод л баа­ранд орж сурсан (инээв). Мэдэхгүй байсан бүх юмаа ангийнхнаасаа сурсан. Хотын соёл иргэншилтэй нэг мөсөн танилцуулсан даа. Үсээ яаж засахаас эхлээд хувцсаа яаж индүүдэхээ ч заалгаж байлаа. Пиджакаа сороочкон цамц шиг индүүдээд өмсчихсөн байхад хүртэл зааж зөвлөж байлаа шүү дээ, манайхан.

-Нэгэнт оюутан ахуй цагийн тухай ярьсных, дурсамжтай, сайхан мөчөөсөө хуваалцаач?

-Нэгдүгээр курст байхад манай сургуулийн ард гөөхийний цех ажилладаг байлаа. Манай ангийн Г.Баасансүрэн, Ж.Бэгзсүрэн бид гурав нуруу ойролцоо хүүхдүүд байв. Гөөхий чинь 60 мө н гө. Нэг нэг гөөхий аваад идэж байсан чинь ангийн бусад хүүхдүүд сургуулиас гарч ирлээ. Нөгөө хэдтэйгээ хуваах­гүй гэсэндээ хурдан хурдан, зогист­лоо гөөхий идэж байсан минь одоо хүртэл санаанаас гардаггүй юм.

-Урлагийн карьераа хэзээ эхэлсэн гэсэн үг вэ?

-28-тайдаа ТВ5 телевизид анх орчуулгын киноны дуу оруулагчаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 360 градус хошин теле хөтөлбөрд ажилласан даа.

-Аливаа зү йл хүсэж мөрөөдөж хичээвэл бас оройтдоггүй л юм байна?

-Оройтохгүй. Ер нь өөрөө дур сонирхолтой байх хэ рэгтэй. Нэг зү йлд дурлаад тэгээд зүтгээд эхэлвэл хүнд чадахгүй зү йл гэж байхгүй. Одоо ингээд чадаад хийгээд л явж байна.

-Албан карьер хожуу эхэлсэн юм байна. Тэгвэл ам ин хувийн ам ьдрал хэзээ эхэлсэн бэ?

-Ам ин хувийн ам ьдрал бас хожуу эхэлсэн. Би яг гучтайдаа хүнтэй суусан. 33-тайдаа анхны хүүхдээ өлгийдөн авсан. Одоо хоёр охинтой.

-Эхнэр нь юу хийдэг вэ?

-Манай эхнэрийг Сарнай гэдэг. Телевизийн сэтгүүлч мэргэжилтэй. Одоогоор хүүхдээ харж байгаа.

-Мөрөөдлийнхөө байранд орж чадсан уу?

-Орж чадсан. Хүн ер нь өөрөөсөө жаахан илүү з ү йлийг мөрөөдөх хэ рэгтэй. Тэгээд тэрэндээ хүрэхийн төлөө хичээнэ. Ер нь ийм үг байдаг шүү дээ. Илүү ихийг мөрөөд тэрэндээ хүрч ча дахгүй байсан ч та арай илүү амжилтанд хүрнэ. 1000 тө грөгтэй болно гээд зүт гэж байхад 700,800 тө грөгтэй болсон байх жишээний. Тийм болохоор мөрөөдөж ам ьдарч байна даа.

-Дөч гарсан эр хүн ам ьдралын сайн муу, сайхан муухай, хар бараан элдэв бусыг үзэж туулсан. Ёстой дарсаар бол ууж ханасан нас. Тэгэхээр ам ь дралын чинь хамгийн дурсамжтай үе хэзээ вэ?

Хүний ам ьд рал олон даваа нугачаатай байдаг.

Хүнд хэ цүү үе нь хэзээ юм болоо?

-Ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай. Бүр багадаа ааваасаа өн чир сөн. Ээж надад аавтай айлын хүүхдүүд ямар ажил хийгээд сурчихсан байдаг тэр болгоныг зааж сургасан. Мал яаж маллах уу, ажил хөдөлмөр яаж хийх үү гэдгийг бүгдийг нь надад аав хүн шиг зааж, ээж хүн шиг хайрлаж байсан. Тийм болохоор ээжтэйгээ байсан үе хамгийн аз жаргалтай, хамгийн сайн сайхан үе. Анхны хүүхэд, аав болох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Нэгдүгээр тө рөхийн гадаа анхны хүүхдээ хүлээгээд догдлоод байж байхад манай хамтлагийнхан ирчихсэн эм нэл гийн гадаа бүгд баяр хүргээд орилоод. Тэр үед хамт олон, найз нөхөдтэй байна гэдэг ямар сайхан юм бэ гэж бодсон. Ер нь би өөрийгөө азтай гэж боддог.

-Хамгийн давж гарахад хэ цүү үе хэзээ байсан бэ?

-Тийм зү йл байгаа. Ер нь хүний ам ь дралд сайн, муу хослож байдаг. Алдахдаа а й хгүй зо ригтой, а л дсаны дараа а й мхай болчихдог. А р хи д а рс уугаад хүмүүсийн итгэлтийг алдаад ажилгүй, а м ьдралгүй, түрийвч хоосон болж байсан үе бий. Тэрийгээ хүн даван туулаад болих хэ р эгтэй.

-Олонд танигдаад бор дарсанд орсон уу?

-Магадгүй тийм байх. Оддын өBчин гэдэг нь болж байсан байх /инээв/. Тааралдсан болгон чи мундаг гээд тэгэхээр нь би мундаг гэх жишээний. Гэхдээ яахав тэр болгоныг болиод ухаараад буцаад сайхан болно. А рх игүй бол ажил бүтэхгүй, найз нөхөдгүй болно гэдэг ёстой худлаа. Архи уух, муу з ү йл хийхгүй байвал хүн болгон инээж угтдаг, ажил ярьсан ч гэсэн эрvvл саруул ухаанаар зөв сайхан цэгцтэй ярина, хүмүүс гоё хүлээж авдаг шүү дээ.

-Хоёр хүүхдийн аав их хариуцлагатай байдаг байх?

-Эхнэр, хоёр охиндоо бүгдэнд нь эрхэлсэн хүн л байна. Ажлынхандаа сайхан эрхэлнэ. Нэг л их хайр халамж дунд нь байж байдаг даа. Намайг буруу яваад байвал шууд цаашаа түлхэж болно. Гэтэл тэгэхгүй буцаагаад хүлээгээд авсан. Тийм сайхан сэ тг элтэй найз нөхдийн хайрыг дагаад явах нэг бодлын их амархан хэрнээ их хэ цүү.

-Эргээд харахад ам ьд ралын тэр олон даваа нугачаанд хаана нь бүдэрч уначихсан юм болоо?

-Муугаар яривал муухай санаатай, сайнаар яривал ухаантай л байх хэ рэ гтэй. Ажлаа мэддэг, ямар хүнтэй яаж харьцах, юу хийхээ мэддэг байх ёстой. Тэгэхгүй бол тааралдсан болгонтойгоо уугаад … Буруу зоригловол хаашаа ч юм ухаандаа бүгдийг нь хийдэг тэнэг зо ригтой болчихдог юм байна лээ.

-Хүн бор дарсанд дурлаад явбал явчихна. Яг юу таныг сэрээж тэр эргүүлгээс гаргасан юм бол?

-Тэр үед гэртээ яваад очиход манай бага охин согтуу архи үнэртүүлчихсэн болохоор ойртдоггүй. Хүүхдээ хүртэл ийм болгож байна даа гэж бодож эхэлсэн. Хүмүүс надаас холдоод байгааг хүүхдээсээ мэдэрсэн. Тэгэхгүй бол гэртээ би ма н гас шиг гадны хүн ороод ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээд л болихоор шийдсэн. Эрvvл ирэхээр хүүхдүүд нүүр рүү харж байгаад эрvvл байна гэсэн харцаар хараад ойртоод ирдэг. Хүүхэд том болох тусам их хариуцлага тээнэ шүү дээ.

-А м ьдралдаа харамсдаг з ү йл бий юу?

-Яах гэж тэгэв ээ гэсэн нэг ха рамсал байдаг. Хүн эхийн сэ т гэ­лийг хариулж чадна гэж байхгүй. Манай ээж насаараа барилгад ажилласан. Тэгээд нэг өдөр барил­гачдын баяраар хамт олонтойгоо на рг ичихаад ирлээ. Би долдугаар анги л байсан байх. Та ингэж явлаа гээд уурлахад ээж минь у й лж байсан. Намайг оюутан болохоос өмнө ээж минь өөд болсон юм. Одоо болтол ээжийгээ яах гэж тэгж хэлэв ээ гэж боддог. Би үүнийг хэзээ ч засч залруулж чадахгүй.

Дэлгэрэнгүй ярицлагыг:Grandnews.mn

Удам дамжсан авьяаслаг МИСС Ц.Аззаяа

Өмнөх нийтлэл

С.Алтанцэцэг: Би Ялгуунаас шал өөр хүн шүү гэдгээ батлах гэж нэг хэсэг алга болж, нам жим амьдрахыг хүссэн

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ