шар мэдээ

Удам дамжсан авьяаслаг МИСС Ц.Аззаяа

Таны сэтгэгдэл

Удам дамжсан авьяасаа ургуулж арчилж яваа алаг нүдэн, авьяаслаг бүсгүйг Ц.Аззаяа гэдэг. Түүнийг сайн ажвал манай олны танил, тэр дундаа нийтийн дууны нэртэй нэгэн дуучинтай тун төстэй харагдаж буй биз?

Тиймээ, таны таамаглал байгаа онолоо. Нүдээрээ инээсэн энэ бүсгүй бол МУГЖ, дуучин Д.Ширмэнтуяагийн охин юм. Тэрээр ээжийнхээ том алаг нүд, гоо зүс царайг нь өвч дуурайжээ.

Ц.Аззаяагийн эмээ нь мөн манай хошин урлагийн нэрт зүтгэлтэн, МУГЖ Л.Чаминчулуун юм.

Урлагийн гэр бүлд өс ч торнисон Ц.Аззаяа Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд өөрсдийн эх орноо төлөөлөн Энэтхэг улсад бүтэн сар орчмын хугацаанд зохион байгуулагдсан Miss Asia 2018 тэмцээнл оролцож байсан билээ.

Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон мисс, жүжигчин Ц.Аззаяа тэргүүн байр эзэлж, ялагчийн титмийн эзэн болж байсныг уншигчид санаж буй байх.

Андра агентлагийн загвар өмсөгч, Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин тэрээр тус тэмцээнд тун амжилттай оролцож Miss Personality, Miss Fitness-ээр мөн шалгарч байсан.

Тэрбээр Вансэмбэрүү МУСК-ны Гүнжээгийн дүрд тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд үзэгч олны өмнө ОДОДТОЙ БҮЖИГЛЭЕ шоуны оролцогчоор уулзаж байсан юм.

1,728
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл