шар мэдээ

Г.Золжаргал: Бурхан надад сайн аав байхын төлөө хичээх арга сайхан хүү, охин, дуусашгүй мэргэжлийг заяасан ч сайн хань заяагаагүй шиг байгаа юм

0

Сэтгүүлч Г.Золжаргалын бэлтгэсэн нэвтрүүлэг, баримтат киног үзээгүй хүн ховор биз. Тэрбээр ганц бие аавын үүргийг сайн гүйцэтгэж яваа хэмэн өөрийгөө дүгнэдэг. Одоо ганцаараа байгаа ч өмнө нь боломжийн гэр бүлтэй л байлаа. Дандаа бас ганцаараа явсангүй ээ. Өмнө нь 2-3 хүнтэй суугаад амьдрах гэж үзсэн. Болоогүй. Юунаас болдогийг мэдэхгүй. Хувийн амьдрал маань болж өгөхгүй л байсан. Гэхдээ хүүгийнхээ биеийг тэнхрүүлэхийг л хичээхээс хүнтэй суух тухай бодох ч завгүй явсаар 10 гаруй жил өнгөрч. Би өөрийгөө хүнтэй таарахааргүй тийм муухай ааш, авиртай амьтан гэж боддоггүй. Надтай ханилж, зовлон жаргалаа хуваалцаж явсан бүсгүйчүүд ч тийм гэж хэлж байгаагүй. Би ажил амьдрал эмхлэх, хар, бор юм хөөцөлдөхдөө их муу.

Уран бүтээлээс өөр хийж чадах юмгүйдээ л хүүхнүүдэд гологдоо биз. Надад сайн хань заяагаагүй шиг байгаа юм. Бурхан надад гурван юм заяагаагүй юм байна даа гэж заримдаа гомддог юм. /инээв/ Нэгд сайн хань, хоёрт сайн машин, гуравт хангалттай мөнгө гэж нэгэнтээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тухайн үед ардчилал мандаж, хүн бүхэн гадагшаа тэмүүлж байлаа. Тэгээд нэг л өдөр би ганцаараа үлдэж, бусад бүх хүн хаашаа ч юм явчихсан юм шиг санагдсан. Тэр үед л эхнэр маань өөр хүнтэй суусан байх. Түүнээс биш бид хоёрт хэрүүл, зодоон, хардалт, араар тавьсан гэх мэт муу муухай юм байгаагүй шүү. Би өнөөдрийг хүртэл үнэнч яваа телевиз дээрээ л уран бүтээлээ хийгээд үлдсэн гэж хамтын амьдралын бүтээгүй түүхээ хуваалцав.

Аав, ээжийнхээ буянд өдийг хүртэл хүнд хэцүү гэдгийг тойрч ирсэн юм шиг санаддаг юм. Надад ерөөсөө хэцүү байгаагүй. Муу хүнийг заяа түшдэг гэдэг шиг миний амьдралд тийм хар, бараан өдөр, үе таарч байсангүй. Бурхан надад гурван юм заяагаагүйнхээ хариуд сайн аав байхын төлөө хичээх арга, чармайлт, сайхан хүү, охин, тэгээд хэзээ ч ханаж дуусашгүй мэргэжил гэсэн гурван сайн юм заяасан. Энэ бүгдийнхээ хүчээр жаргалтай л амьдарч байна. Ээж нь хүүхдүүддээ анхаарал тавина. Бид ажил төрлийн шугамаар байнга харилцаатай байдаг гэсэн юм.

The Wasabies хамтлаг шинэ гишүүдээ албан ёсоор танилцуулав

Өмнөх нийтлэл

Н.Учрал: Унaж, бocoж ypyyдaж өгcөхийн алинд ч өнгөө үл хyвиргасан чaмдаа баярлалаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ