шар мэдээ

The Wasabies хамтлаг шинэ гишүүдээ албан ёсоор танилцуулав

Таны сэтгэгдэл

The Wasabies хамтлаг нь Францын Star Academy шоуны монгол хувилбар болох Боловсрол телевизээс зохион байгуулсан Оддын Академи  реалити шоунаас төрөн гарсан охидын хамтлаг билээ.

Тус хамтлаг нь анх Буяндулам, Энхгэрэл, Аминхүслэн, Анужин, Ангелина гэсэн таван гишүүнээс бүрдсэн ч хамтлагийн гишүүн Ангелина бие даасан уран бүтээлээ хийхээр хамтлагаасаа гарсан. Тэгвэл тус хамтлагийнхан сар орчмын өмнө анхны үрээ өлгийдсөн Аминхүслэн, хэдхэн сарын дараа ээж болохоор зэхэж буй Энхгэрэл нарыгаа их амьдралд үджээ.

Хамтлагийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа талаар албан ёсоор мэдэгдэл хийж, 3 жилийн турш The wasabies хамтлагийн нэг хэсэг байсан хамтлагийн гишүүн Энхгэрэл, Аминхүслэн нартаа цаашдын амьдралд нь бүхий л сайн сайхныг хүсье. Удахгүй шинэ бүрэлдэхүүн, шинэ уран бүтээлээр уулзацгаая хэмээн шинэ гишүүдээ нууцалсан зургаа оруулсан байсан юм.

Тэгвэл The wasabies – Windy, Jasmine, Buyka, Anuk гэх шинэ хоёр, хуучин хоёр нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй эргэн ирэлтээ (comeback) хийж байгаагаа зарлан шинэ бүрэлдэхүүнтэй постероо цахим орчинд тараажээ.

1,138
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл