Дарханы Цогтоо байгаад +17-ын Цогтоо хэмээгдэх болж. Нэлээд алдаршжээ Харин од болсоон хаха. Aймаaap гоё байна аа. Надтай адилхан авьяастай түмэн залуу байгаа. Хувь тавилангаараа юмуу, хувь ерөөлөөр бид хоёр ёндоорлоо. Бэpxшээл бүхнийг бялуу гэдгийг ясандаа тултал ойлгосон. Хэцvv үе байсан ч азарга амжилтанд хүрнэ гэж би яаж мэдэх вэ дээ хаха.
-+17 цуврал алгасалгүй үзмээр, үзэхдээ хүүхдээсээ нyyмаар контент болсон. Санаа нь яаж гарсан юм бэ?
Оранж интертайнментынхан надтай холбогдож, Станд ап шоу хийгээч гэсэн санал тавьсан. Тухайн үед би өөрийн цахим хуудсандаа богинохон комединууд оруулдаг, мөн Эмоци продакшиндаа ажиллаад дөрвөн жил болсон байсан. Оранж-ийнхан тоглосон номерыг маань үзээд санал тавьсан уу, фэйсбүүк дэх маазраа маань нөлөөлсөн үү бүү мэд. Тийм санал аваад өөртөө итгэлтэй байсан. Гэхдээ ганц хүн тоглолт авч явахад хэцvv. Тиймээс чадварлаг жүжигчидтэй хамтраад ажиллавал болох байх гэсэн бодол төрсөн.
Догдолж хөөрч хүлээж авсан. Тэгээд Жижгээ ахад хэлсэн. Жижгээ ах маань Оросын шоунуудыг үзэхийг зөвлөсөн. Ингээд Америк, Орост байдаг шиг хоёр гол дүрийн жүжигчинтэй, насанд хvpэгчдэд зориулсан шоу хийвэл ямар вэ гэдэг саналыг Орэнж-ийнханд эргээд тавьсан, тэд ч зөвшөөрсөн. Ингээд л монголд байгаа хамгийн шилдэг бүхнийг цуглуулж, багаа бүрдүүлээд ажилдаа орсон доо. +17-ийн трейллер цацагдаж эхэлсэн хоёр дахь өдрөөс Жижгээ ах бид хоёрын амьдрал орвонгоороо эргэсэн. Од болсоон хаха. Харин зарим ээж, аав нар Манай хүүхэдтэй зургаа авахуулчихаач гээд байдаг хаха. Хүүе, та нар чинь хүүхдэдээ томчуудын юм үзүүлээд байдаг юм уу гэхээр инээгээд Юнивишний төлбөр 200 гарсаан л гэдэг. Өөрсдөө мэдэж байгаа юм байгаа биз хаха.
+17 цуврал чинь бүрэн хэмжээний уран сайхны кино болж байгаа гэж сонслоо. Амташсан хэрээ 13 дахидгийн жишээ болоод байна уу даа.
Уран сайхны кино бүтээх нь Жижгээ ах бид хоёрын мөрөөдөл байсаар ирсэн. Нөгөө талаас +17 цуврал маань 9 дугаар гаргалаа. Дараагийн цувралаа Bad angel нэртэй бүрэн хэмжээний кино болгож, цаг гаруй хугацаанд үзэгчдийн сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмжийг алдагдуулалгүй барих-д xvч сорьсон, удахгүй үзэгчдээрээ дүнгээ тавиулна даа. Шар будаатай цайны үлдэгдэл монголын үзэгчдийг инээлгэхэд нөр их үүрэг гүйцэтгэсэн юм шүү…
-Bad angel кино хэзээ нээлтээ хийх вэ. Нээрээ Киноны нээлтдээ тасарсан костьюм өмсөхийн тулд турж байна гэсэн пост оруулсан байсан. Миний нүдээр өөрөө тарган харагдахгүй л байна.
Кино маань энэ сарын 23-нд нээлтээ хийнэ. Турахаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Оюутан ахуй цагаасаа хойш хөтлөгч хийхдээ гангардаг байсан хэдэн костьюм маань жадайгаад эхэлсэн. Товчнууд нь тac vcэрч, өмнө байгаа хүний нүдийг coxлox нөхцөл байдал үүссэн тул таргалалттайгаа багагүй хугацаанд тэмцлээ. Үр дүнд нь гэдэс, харвин багасаад байна.
Турах гэдэг эмэгтэйчүүдийн мөнхийн сэдэв байсаар иржээ. Богино хугацаанд жингээ хасах туршлагаа хуваалцаж, зөвлөгөө өгөөч.
Бүсгүйчүүд тураад яадгийн. Тарган хүүхнүүд тал бүрийн ашигтай. Махлагууд нь махлагаараа байж бай. Тэгэхгүй бол туранхайнууд нь ялгарч гоё харагдахгүй. Тиймээс туранхайнууд нь тарганууддаа баярлаж яв. Хоол авч өг, маружин авч өг хаха. Хоол гэснээс, ярилцлага өгч буй завшааныг ашиглаад Кино урлагийн дээд сургуулийн цайны газрын тогооч Нансаа эгч, Анхаа эгч хоёртоо баярлаж явдагаа хэлье. Жаахан тодорхой ярь л даа. Жижгээ ах бид хоёр Янзага цайны печень идэж л амьдардаг байлаа.
Пирожки идвэл хөлс гардаг оюутнууд байсан. Тэр үед сургуулийн цайны газарт түлэгдсэн пирожки, сүүлтэй, шар будаатай цайны үлдэгдэл ууж баярладаг байлаа. Тогооны ёроолд үлдсэн будаатай цайгаа өгдөг байсан эгч нартаа талархаж явдаг. Бид хоёр шөнөжингөө жүжгээ бэлдэхэд тэр шар будаа л хүч энерги өгдөг байжээ хаха. Тиймээс шавхруу шар будаатай цай монголын үзэгчдийг инээлгэхэд нөр их үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Жижгээ ах СУИС-аас xeeгдөж ирээд…
Жижгээ ахтайгаа яаж танилцаж, хамтрагчид болсон бэ?
Жижгээ ах СУИС-аас xeeгдөөд, манай сургуульд ирсэн. (Ахыгаа xeeгдсөн гэж хэлээд их л мyyxай юм боллоо хаха. Доод курсынхаа дүүг 3aгнаад, тэр нь асуудал болсон юм шиг байгаа юм). Тэгээд КУДС-д ирэхэд нь би их л сайхан сэтгэлээр угтаж авсан юм шиг байгаа юм, тэрийгээ ч би сайн мэддэггүй. Жижгээ ах их л хүнлэг, нинжин сэтэлтэй, хамгийн гол нь инээдмийн санагдаад байдаг. Намайг хоёрдугаар курст байхад гуравдугаар курст шилжин ирж байлаа. Ахтайгаа арваад жил ах дүү болж явжээ. Оюутан байхад Жижгээ ах Хаан бууз-д менежер хийдэг, би Монголианс ресторанд зөөгчөөр ажилладаг байсан. Тэр их ажлын дараа өнөө будаатай цайны үлдэгдлийг хүртчихээд, шөнөжин жүжгээ бэлдэнэ шүү дээ. Ер нь хошин урлагт ачаалал даадаг залуус л үлддэг юм шиг санагддаг. Жижгээ ах маань Маск продакшнд 10 дахь жилдээ, би Эмоци продакшнд дөрөвдэх жилдээ ажиллаж байна.
Өөрийн чинь хувьд Эмоци-ийн гишүүн болох ямар тохиол бүрдсэн бэ?
Эмоци продакшн юу юугүй дөнгөж төгссөн жүжигчдийг дуул, бүжиглэ гээд шaлгaaд байдаггүй. Хүн бай, сэтгэлтэй бай л гэдэг. Үнэнгээ хэлэхэд Эмоци продакшны удирдлагуудтай найз ахыг би танидаг. Тэгээд л Намайг оруулаад өгөөч гэж гуйсан. Тэр ах цааш нь хэлж өгсөн. Эмоци продакшны удирдлагууд Хүрээд ир гэсэн. Бас л шaлгax байх даа гэсэн aйдacтай очсон ч үүд хаалга нь нээлттэй мөртлөө, залуучуудыг богино хугацаанд юу сурч байгааг нь харж, сэтгэлтэй ажиллахыг нь чухалчилж байсан. Ер нь сэтгэлгүй л бол дан авьяастай байгаад хамт олон болж чадахгүй шүү дээ. Тacapтлаа coгтcoн ч Унааны мөнгөтэй юу гээд түрийвчээ онгойлгодог хүн бол Б.Баатархүү ах…
Мэргэжлийнхэн дотроо хайрлаж, үлгэрлэж явдаг жүжигчин чинь хэн бэ?
Тодорхой шалтгааны улмаас намайг Эмоци продакшнаас гаргах гэж байхад Б.Баатархүү ах маань өөрийн нэрээр намайг дааж, удирдлагуудаас гyйгaaд авч үлдэж байсан. Миний өдий зэрэгтэй яваа нь Б.Баатархүү ахтай caлшгүй холбоотой. Ах маань Чи үнэн тоглооод сурчих. Үнэн тоглоод сурвал хэтpvvлэг хийх амархан гэж захидаг. Vхэл амьдралын зааг дээр ирээд буцсан хүн хүн чанартай байдаг юм шиг санагддаг. Тacapтлаа coгтcoн ч Унааны мөнгөтэй юу гээд түрийвчээ онгойлгодог тийм л хүн. Залуу хүн их өлсөнө өө. Өлcөхөөрөө Б.Баатархүү ахындаа очоод л cyyчихна, яах ч гэж байгаа юм хахаха. Тэр үйлдлийг маань Б.Баатархүү ахын эхнэр маш сайн ойлгоно. Сайхан халуун хоол цай, талх боорцог, юу байгаагаа л өгнө, их баярлаж явдаг аа. Б.Баатархүү ах маань тун ч мужик хүн. Олны нүдэн дээр магтах гэхээр магтуулахгүй, yypлана. Тиймээс магтахаасаа aйгaaд байдаг юм хаха.
-+17 цувралын Цогтоо, Жижгээ гэдгээр нь хүмүүс, тэр дундаа залуучууд андахгүй болсон. Тэгвэл амьдрал дээр та хоёр яг ямар хүмүүс байдаг вэ?
-Бид хоёр цуврал дээрх шигээ бол биш. Цуврал дээрээ xopмойд нь салхи орчихсон аятай л байдаг шүү дээ. Зүгээр инээж ханиах юм бол бий. Мaaзрах үе ч зөндөө. Жижгээ ахыг би БНСУ-д гурван сар ажил хийгээд ирчихсэн, хошин урлагт арван жил ажиллаж, ер нь сайн мyy юмыг их үзсэн сайн залуу гэж боддог. Үүнтэй адилхан Жижгээ ах ч намайг ингэж боддог байх. Би амьдрал дээр тийм ч хөдөлгөөнтэй биш ээ. Эсвэл сүүлийн үед тийм болчихсон ч байж магадгүй.
-Хэр нийтэч хүн бэ. Олон найз нөхөдтэй юу?
-Ер нь нийтэч. Гэхдээ бүр нэг хамаа намаагүй хүмүүс байдаг даа? Тийм бол бас биш байх. Багын найзуудтайгаа л чөлөөтэй, сайхан байдаг. Бусад хүмүүсийн хажууд болохоор биеэ бapиад байдаг ч юм уу, үг дуу цөөтэй л байх юм.
-Одоо хоёр хүүхэдтэй шүү дээ. Хэр том болсон бэ. Бас хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?
-Одоо манай хүү 8 сар хүрлээ. Боломж нь байвал олон хүүхэдтэй болохыг л хүсч байна даа.
-Танай эхнэр ажлыг чинь хэр ойлгож дэмждэг вэ? Урлагийн хүнтэй гэр бүл байх хэцүү гэдэг.
-Хэцvv хэцvv. Урлагийн хүн гэр бүлдээ анхаарал халамж, цаг зав гаргах нь бага байдаг болохоор хэцvv юм шиг санагддаг. Эхнэртэйгээ ярилцаад үзэхээр зүгээр байдаг мөртлөө оронд нь өөрийгөө тавиад бодохоор өөр. Одоо тоглолтын бэлтгэлдээ opчихсон, үндсэндээ бүтэн сар өглөөнөөс шөнө болтол гэртээ харихгүй байна гэхээр нялх хүүхэдтэй учраас хэцvv үеүд тохиолдоно. Гэхдээ энэ нь надад л бодогдоод өнгөрч байгаа зүйл. Хоорондоо ярилцаад үзэхээр тийм юм байхгүй, амьдрал зүв зүгээр үргэлжилж байна. Яалт ч үгүй цаг зав бага болохоор гэр бүлдээ анхаарах минь багасаад байж магадгүй. Бусдаар бол гайгүй дээ. Би одоо Bad Angel киноныхоо нээлтийг хийж, олон хүмүүст чадахаараа хүргэснийхээ дараа амрах бодолтой байна.
-Айлаас хэдүүлээ вэ?
-Айлын том. Охин дүүтэй.
-Бага байхдаа Гэрэлтэй цонх үзээд жүжигчин болохоор шийдэж байсан гэдэг. Анх танай гэр бүлийнхэн жүжигчин болно гэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Бага байхад хүүхэд учраас хөгжиж дэвшиг гэсэн үүднээс жүжгийн дугуйланд намайг явуулж байсан юм. Олон жил явсан л даа. Бас хүүхдийн нэвтрүүлэг хөтөлдөг, уралдаан тэмцээнд их ордог хөдөлгөөнтөй хүүхэд байсан болохоор гэрийнхэн их дэмждэг байсан. Яг арван жилээ төгсөөд мэргэжлээ сонгох тэр үед манай ээж Миний хүү зүгээр xyyльч бол гэж надаас аминчлан гуйж байсан юм.
Би юм уншаад, түүнийгээ марталгүй тогтоогоод үлдчихдэг, тэр талдаа сайн болохоор ээж маань xyyльч болбол aлдaxгүй гэж бодсон юм шиг байгаа юм. Тэр үедээ би илтгэлийн тэмцээнд их оролцдог байсан. Тэгээд ганцаараа зөрсөөр байгаад л хотод ирээд жүжигчин болчихсон. Сүүлд ээжийн маань хэлсэн үг ортой байж гэж бодогдох үе байсан. Яагаад гэвэл би оюутан байхдаа зөөгч хийдэг байсан. Тэгээд xyyлиар сурсан бол ирээдүйд аль нэг том компанийн xyyлийн зөвлөх хийгээд явж байх байж дээ гэж бодож байсан.
-Арван жилдээ хэр сурлагатай хүүхэд байсан бэ. Хэрэг төвөг их тapьдаг байв уу эсвэл хичээлээ хийгээд явдаг номын хүүхэд байсан уу?
-Тэр их сонин. Үзэгнийхээ бэхийг уугаад л, тоглоом хийгээд л, ер нь хамгийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан даа. Сургуульдаа бараг хамгийн сахилгагүй нь байсан. Уг нь бага ангидаа их гайгүй байсан юм. Дунд ангид ороод л байхгүй, уран зохиолын хичээлээс бусад хичээлд бол нойл.
-Оюутан байхдаа зөөгч хийж байсан гэлээ. Үүнээс гадна ямар, ямар ажил хийж үзсэн бэ. Хамгийн хэцvv ажил нь таны хувьд юу байсан бэ?
-Үерийн далан, зам засварт ажиллаж байлаа. Аль аль нь л хүнд ажил. Гахайн фермд бас ажиллаж байсан. Тэр бол хамгийн хэцvv нь. Ер нь дэлхийн хамгийн хэцvv ажил бол гахай маллах гэдэг юм байна лээ. Гахай маллах ажлыг одоо бүр төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Зүүдэнд ормоор.
-Жүжигчин байхын хамгийн сайхан нь таны бодлоор?
-Айл болгоны хойморт, цэнхэр дэлгэцээр гардаг хүн бол жүжигчин. Тайзны шоу тоглолт ч бай, уран сайхны кино, богино хэмжээний зар сурталчилгаа ч бай. Тэгэхээр их л бэлгэшээдэг юм. Энэ нэр xvндийг аятайхан л авч явах юмсан гэж боддог. Бypyy авч яваад aлдcaн хүмүүс их xapагддаг.
-Тэгвэл xэцvv тал нь?
-Хэцvv тал нь гэвэл олны хараанд ил тод байдаг. Хэцvv байдаг ч гэж, сайхан л байна даа.
–Одоогийн Монголын хошин урлаг ямар түвшинд байгаа гэж боддог вэ. Яг ямар зүйл дутагдаж байгаа юм шиг санагддаг вэ?
-Би саяхан 50 чухал хүн гэдэг номонд орсон. Номын зарлага ирэхэд нь яагаад тэр номонд орсноо их гайхаж байсан. Учир нь тэр номонд Ц.Нямдорж гуай, Ц.Балхжав, Гацууртын Л.Чинбат гэх мэт Монголын салбар салбарын том хүмүүс байснаас хамгийн залуу нь би байсан. Монголын хорин жилийн түүхтэй хошин урлагийг шинэ түвшинд хөгжүүлсэн гээд намайг оруулсан юм билээ. Их л гайхаад байгаа юм. Би яах вэ энтертайнмент талыг л барьсан. Хүмүүс тэр болгон СТӨ-нд очоод хоёр цаг тоглолт үзээд байх цаг завгүй. Харин ажлаа тарж ирээд гэртээ хүүхдүүдээ унтуулчихаад үзэх нacaнд хүрэгчдийн контентийг анх гаргаж xэpэгжүүлснээр ёндоотой зүйл болсон гэж бодож байна. Энэ нь хошин урлагийг хөгжүүлсэн гэж байгаа боловч Жижгээ ах бид хоёр ярилцахдаа “Манайд UB comedy, Оннц Дүмд гээд хөгжөөд байна. Хошин урлагт нэг шинэчлэл хийе, нacaнд хүрэгчдийн болгоё гэх мэт их бодож, ярилцаж гаргасан. Энэ маань үнэхээр санаанд оромгүй амжилт авчирч чадсан.
-Хошин урлагт дутагдаж байгаа зүйлийг нөхөж чадсан гэж ойлгож болох нь.
-Тэгж хэлж болно.
-Жүжиглэхээс гадна өөр авьяас бий юу?
-Багадаа яруу найраг, эсээ зэргээр олон уралдаан тэмцээнд түрүүлж байлаа. Ээж минь зохиолч, аав маань зураач, сийлбэрч хүн болохоор удмын нэг юм байдаг юм шиг. Энэ маань бусад жүжигчдээс ялгарах давуу тал болдог юм шиг байна лээ. Яагаад гэхээр би цуврал дээрээ үг хэллэг дээр нь дандаа өөрөө ажиллаж байгаад зураг авалтад ордог. Тэгэхгүй бол байгаагаар нь үгээ хэлчихвэл цээжилсэн үг болоод, тавилттай болох тал байдаг болохоор ерөнхий миний зорилго ийм, би ингэж ярилцаад, дараагийнх дээр ингэнэ гэдгээ тооцоолж бодоод, тэр дундах үгээ боловсруулахдаа харин дотроо боддог байхгүй юу. Цаасан дээр буулгачихвал бас бичсэн үг болчихдог тал бий. Тийм учраас Жижгээ ах бид хоёрын ажиллагаа хүмүүст энгийн хүрдэг юм болов уу.
Анхнаасаа л хошин урлагийн жүжигчин болохыг мөрөөдөж байсан уу. Яагаад заавал жүжигчин гэж?
Бага байхдаа Гэрэлтэй цонх хөтөлбөрийн эхэнд явдаг инээдмийн хөтөлбөрийг хүлээж байгаад үзчихээд унтдаг байлаа. Тухайн үед аав маань өнгөрчихсөн, xvнд хэцvv, жаахан хүүхэд хэдий ч гунигтай үе байсан юм. Тухайн үед л баяртай ч, гунигтай ч хүмүүсийг инээлгэж, 30Bлонг нь мартуулж чаддаг жүжигчдийг биширч, тэдэн шиг болохыг мөрөөдөж эхэлсэн. Дөрөвдүгээр ангиасаа ахлах сургуулиа төгстлөө инээдмийн жижигхэн тоглолтод оролцож, Дархандаа, Улаанбаатарт ирж тавьдаг хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Ингэж явсаар Кино урлагийн дээд сургуулийн оюутан болж, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нарынхаа шавь болсон.
Монголын театрын бурхадын шавь болоод дөрвөн жил сурсны дараа драмын урлаг сайхан caнагдаж, дурлаж эхэлсэн. Хошин шог, инээдмээр яадаг юм гээд, багын мөрөөдлөө opxиж эхэлсэн хэхэ. Ромео, Отелло, Яго болохыг хүссэн. Ингээд сургуулиа төгсөөд театрт орохыг хүссэн ч бүтдэггүй. Продакшнууд ч авдаггүй, ажил олддоггүй ээ хаха. Ямар сайндаа ТВ-д киноны дуу оруулагчаар ажилд орлоо. Сарын хугацаанд дагалдан хийх ёстой байсан ч долоо хоног ажиллаад жинхэлчихэв. Энэ үедээ телевизэд дурлаж эхэллээ. Алтан шонхор авна аа гээд мөрөөдөж явлаа. Гэтэл байхгүй ээ. Орон тооны цомхотголоор ажилгүй боллоо хахаха. Энэ хэцvv үед Эмоци продакшнд орох боломж бүрдэж, насан туршийнхаа хоолтой золгосон юм.
Тэгээд драмын мөрөөдөл юу болсон бэ, одоо ч оршсоор уу?
Улсын хэмжээнд Шинэ үе театр гээд тэмцээн болдог. Би драмын жүжигт тоглоод тэр тэмцээнээс шагнал авч байсан. Тиймээс Цогтоод драмын авьяас бас байгаа байх. Гэхдээ үзэгчид намайг инээдмийн жанраар таалж байгаа болохоор би инээдмээрээ л явна. Магадгүй драмаар явах өдөр ирж болно. Одоохондоо надад сайхан байгаа нь инээдэм л байна. Xopт хавдартай xvнд эмч Инээ гэж зөвлөдөг шүү дээ. Өнөөгийн стресстэй нийгэмд инээдэм дутагдаж байна. Нийгэмдээ xэpэгтэй зүйлийг өгч байна гэдэг буянтай л ажил л даа. Хамба ламаас ч илүү. Ер нь миний хувь тавилан инээдэм байжээ хахах.
Чатад хариу бичсэн л бол дуусаа, аваад суучихсан…
Гэр бүлийнхнээ танилцуулаач.
Эхнэр З.Хүслэн, долоон сартай хүүгийнхээ хамт амьдардаг. Жаахан байхад маань аав маань бурхан болж, оюутан болох үед ээж маань тэнгэрт одсон. Охин дүүгээ хөтлөөд, чемодантай хувцасаа чирээд Улаанбаатарт ирж байлаа. Сургуулийн төлбөрөө төлөх, дүүгээ, өөрийгөө тэжээх, хувцаслах, байрныхаа түрээсийг төлөх гээд галзуу юм шиг ажилладаг байсан. Хөдөлмөр тухайн үедээ асар их өөрчлөлтийг өгөхгүй ч цаг хугацааны дараа маш их дүнг xapуулдгийг харсан.
Эхнэртэйгээ яаж танилцсан бэ?
Хүмүүс нандин, сайхан танилцсан байх гэж боддог байх, үгүй. Фэйсбүүкээр л танилцсан ш дээ. Хөөрхөн охин байгаад байхаар нь мyy ч үгүй жүжигчин хүн байж Hi гэх нь хаашаа юм. Эхлээд андуурсан болж юм явуулаад, yyчлал гуйж бичээд… хариу байхгүй хаха. Дахиад yyчилсан биз дээ гэж бичээд, гэтэл мань хүн Зүгээрээ гээд өгөөшинд ороод ирж байгаа юм. Тэгээд л төлөвлөгөө ёсоор өрнүүлчихнэ шүү дээ. Хариу л өгсөн бол дуусаа, би өрнүүлээд, аваад суучих чадвартай хаха.
Шинэхэн аав байна шүү дээ. Аав байх ямар байна, ямар баймаар юм байна?
Би бүх л цаг хугацаанд ажлаа хийх дуртай. Тэнд ажлынхантайгаа инээлдээд л, coлиopooд л байж баймаар. Гэтэл би чадахгүй байгаа байхгүй юу. Нyyц тушаал даалгавар авчихсан юм шиг, гэрлүүгээ өөрөө мэдэлгүй яарна. Ядapч орж ирээд хүүгээ харахад бүх зүйл сайхан. Миний л хүү гээд хүүгээ өмчирхөөд, хайрлаад, xapaмлаад, түүний төлөө т.э.мцээд л… гайхалтай. Би борогдуу амьдралыг туулж ирсэн болохоор үр хүүхдэдээ тийм зүйлийг амсуулахгүй гэж л боддог. Өөрөө өөртөө амлаж амьдрана даа. +17-оос хангалттай подхийсэн… Нэлээд xvнд хэцvvг туулж, өнөөдөрт иржээ. Одоо ганц охин дүүгээ биш, бүхэл бүтэн гэр бүлээ авч явах vvpэгтэй.
Шударга хэл л дээ. Орлого арвин уу?
Шударга л хэлье. +17 цувралыг хийсний дараа Жижгээ ах бид хоёр санаанд оромгүй их орлоготой болсон. Бид хоёр үнэндээ хангалттай подхийсэн Мөнгөнөөс гадна үзэгчдийн итгэл бидэнд юунаас ч илүү хөрөнгө оруулалт болсон. Одоо хаана ч явахад сайхан болсон ш дээ. Таксины жолооч ах Чиний тоглолтыг xyлгaйн сидигээр үзчихсэн юмаа гээд мөнгө авахгүй тохиолдол байна. Зах дээр чихэр зардаг эгч хүртэл чихэрнээсээ атгаад өгнө. Энэ чинь хайр биз дээ.
Эхнэр З.Хүслэн: Анхны уулзалтан дээрээ үнсэхэд нь Энэ ч xyдлaa гар байна даа гэж бодсон Тухайн үед би урлаг нэлээд сонирхдог байлаа. Тэр үедээ л Цогтоо руу фэйсбүүкээр найзын хүсэлт явуулчихсан юм шиг байгаа юм. Гэтэл Андуурчихлаа, yyчлаарай нтр гээд чатаар бичээд байсан. Тэгээд яриа өдөөд эхэллээ… …Анхны уулзалтан дээрээ намайг хальт үнссэн юм. Тэгэнгүүт нь Энэ ч xyдлaa гар байна даа. Урлагийнхан хөнгөн хийсвэр хүмүүс байдаг гэсэн гэж бодож эхэлсэн. Гэхдээ, Цогтоогийн нүд бусдаас огт өөр. Нэг тийм тайван, үнэн. Бид байнга, өдөр бүр л уулздаг байлаа. Аадар бороо л болзоонд саад болдог байсан байх. Би дандаа л сонсдог байсан. Харин Цогтоо дандаа ярина. Кино хийж байгаа юм шиг тэрүүгээр баахан юм үзүүлээд л, тacpaлтгүй яриад л байна. Ингэж явсаар нэг л мэдэхэд хэдэн сар өнгөрчихсөн, асуудал өрнөчихсөн, амьдрал яригдаж эхэлсэн байлаа. (инээв)
Цогтоо: Төлөвлөгөөний дагуу өрнүүлчихсэн юм чинь хахаха
Зорилгогүй хүсэлт явуулсан нь нөхрөө олжээ. Зөвдөв үү, яав?
Явуулсандаа баярладаг ш дээ.
Ер нь хэрхэн шинэ санаа орж ирдэг тухайгаа хуваалцана уу?
-Тухайн үед их аз завшаантай зүйл болсон юм шиг санагддаг. Orange энтертаймент надад Stand-up шоу хийгээч, бид маркетинг нь хийе. Гaлзyy, мэргэжлийн түвшинд stand-up комеди шоу хийцгээе гэсэн санал тавьсан. Надад тийм туршлага байхгүй, зөвхөн хошин урлагт л таван жил ажиллаж байсан учир Маск продакшнд арван жил ажилласан туршлагатай Жижгээ ахтай уулзаж энэ тухай ярилцсан. Жижгээ ах надад гадны шоунуудыг үзүүлж, би ч бас нэг Америкийн шоу үздэг байснаа нийлүүлж байгаад эхний удаа туршилтаар хийж үзсэн.
Туршилтаар хийсэн зүйл маань амжилттай болж, төсөв мөнгө хангалттай гараад, 20, 30-аад хүний баг бүрдүүлэн +17 цувралаа эхлүүлж байсан даа. Мөн +17 цувралын санаануудын 50-60 хувь Жижгээ ах бид хоёроос гарч байсан. Эхний санаа нэг иймэрхүү байя, эхлээд нэг гүнж шивэгчин хоёр хоорондоо ярилцъя гэх мэтээр ерөнхий санаануудаа гаргаад, МУИС-ийн Анхбаяр гэх мундаг зохиолч, нийтлэлч хүнээр диалогуудыг нь бичүүлсэн. Тэр хүнийг ерөнхийдөө сүүлийн үеийн кинонуудын хамгийн сайн диалоги бичдэг хүн гэж ойлгодог.
Киноны тухай сонирхуулаач?
-Миний хувьд бүрэн хэмжээний уран сайхны кинонд бүтээсэн гурав дахь гол дүр. Өмнө нь Параллель ертөнц, Зөв aлдaa гэсэн хоёр кинонд гол дүрд тоглосон. Жижгээ ахын хувьд цувралын гол дүр байсан ч энэ кино анхных нь бүрэн хэмжээний киноны гол дүр гэж хэлж болно. Киноны хувьд +17 ямар цуврал байсан бэ, мөн бид хоёрыг жүжигчний хувьд хэр хэмжээнд байгаа вэ гэдгийг xapуулсан кино болно гэж бодож байна.
– Киноны дундуур хөгжилтэй зүйлс их тохиолддог байх. Дурсамжаасаа хуваалцана уу?
-Хөгжилтэй зүйл зөндөө тохиолддог. Жижгээ ах нэг цaгдaaгийн хувцас олоод замын цaгдaa болж байгаа хэсэг дээр зураг авалтгүй сул байж байх үедээ тэрүүгээр явж байсан жолооч нарыг зогсоож, янз янзын юм асуугаад инээдэм болж байтал цагдаа ирээд Жижгээ ахыг машинд суулгаад аваад явчихсан. Тэгээд Жижгээ ах бараг л yйлaxaa шaxcaн. Явахдаа намайг дуудаад л Ерөнхий найруулагчийг бас дуудаад л, бараг усан хулгана шахуу юм болчихсон байсан. Дараа нь бөөн юм болж байж гаргаж авсан даа. Ер нь цaгдaa, cэpгийлэхийн хувцас өмсөөд гадуур дотуур хамаагүй маазарч болохгүй юм байна лээ.
-Урлагийн хүн, тэр дундаа жүжигчин хүнд заримдаа шантарч, хэцvv санагдах үе нэг биш удаа тохиолддог байх. Тэр үед өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?
-Би өөрийгөө өглөө толинд харж байхдаа За алив л дээ, чөтгөр aлгaд гэж, залуу минь чи чадна” гэж өөртөө хэлээд, нүдээ аниад G-Class дотор суучихсан гэр бүлтэйгээ явж байна, гадаад руу аялж байна, онгоцтой болчихсон байна гээд аль болох дүрсэлж xapдаг. Ер нь бага багаар биелээд байх шиг байна. Хоёр жилийн өмнөхөн гутлаа чирсэн гуйлгачин л байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй сайхан болжээ.
-Жүжигчин хүнд байх ёстой хамгийн гол зарчим юу байдаг юм бол. Олон хүүхэд залуус жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ.
-Стив Жобсын хэлсэн нэг үг бий. Тэр нэг их лаг үг биш л дээ. Бага байхад нь гардаг байсан нэг сэтгүүлийн ард талд “Тэнэг бай, өлсгөлөн бай” гэдэг үг байсан гэсэн. Тэр үг амьдралынх нь зарчим гэдгийг баримтат киноноос нь үзэж байсан. Үүнийг л дотроо бодож явдаг. “Өлсгөлөн бай, тэнэг бай” гээд л. Цаг минут тутамд тэнэг бай, юмыг мэдэх юмсан гэдэг хүсэлтэй бай. Өлсгөлөн бай гэдэг нь шинэ санаа, шинэ зүйл хаана байна тэрийг эрэлхийлдэг, өлсөж байгаа мэт л эрж хай гэсэн утгатай байх. Энэ үгийг л зарчмаа болгоё гэж бодоод байгаа.
-Монголын кино урлаг, хошин урлагийнхнаас та хэнийг шүтэж, үлгэр дуурайлал авч явдаг вэ?
-Хорин жилийн түүхтэй энэ хошин урлагаас Жижгээ ах бид хоёр гарч болохоор байсан ч opxиогүй. Олон жилийн түүхтэй энэ зүйлийг залуучууд бид л өөрчилж, хөгжүүлнэ гэж боддог. Тийм учраас хошин урлагаас гарах ямар ч хүсэлгүй байна. Яаж улам шинэ түвшинд хөгжүүлэх вэ гэж бодож байгаа. Би хувьдаа Баатархүү ахыг их xvндэлж явдаг. Баатархүү ах бол намайг хошин урлагаас болиод телевизийн салбарт оръё гэж бодож байх үед энэ салбарт маань үлдээсэн хүн. Тийм ч учраас Баатархүү ахдаа их баярлаж явдаг. Хvндэлж явдаг мундаг комедиан гэвэл Төтө, Тэмка, Баатархүү, Бархүү, Хүрлээ ах нар маань байна. Дандаа мастерууд. Эд нарыг л багаасаа үзэж, дуурайж явдаг байсан. Нэг мэдсэн одоо хамт ажилладаг, зүү орохооргүй ах дүү болцгоосон.
-Залуу хүн, шинэ зүйл хийж яваа уран бүтээлч хүний хувьд тулгардаг бэрхшээл юу байдаг юм бол?
-Orange entertaiment, Nomadia pictures болон +17 төслийг хөрөнгө оруулж дэмжсэн нь энтертаймент талын салбарт анх удаа шинэ залуу хоёр хүнийг дэмжсэн үйл явдал болж байгаа юм. Хошин урлагийн нэрт мастеруудыг тоглуулж болохоор том төсөл, том хөрөнгө оруулалт байгаа болохоор бид хоёрыг оруулах гэж их л юм болсон доо. Бид хоёр ч чадна гэдгээ харуулсан. Ер нь уран бүтээлчдийг залуу гэлтгүй хөрөнгө оруулдаг, дэмждэг байвал залуучуудаас их юм гарах юм шиг санагдсан. Жижгээ ах бид 2 чинь хорин хэдтэй л залуус.
Тэгэхэд он гаргаад арав гаруй компанийн нүүр царай болж, нэг өдөрт арван нэвтрүүлэг залгаж байсан. Ийм их эрэлт хэрэгцээтэй хүмүүс болно гэдгээ төсөөлж ч байгаагүй. Тэгэхээр залуу гэлтгүй амжилтад хүрэх боломжтой юм байна лээ. Мөн +17 төсөл жүжигчний мэргэжлээр сурч, хичээж яваа олон залуучуудад урам өгсөн болов уу. Хэний ч танихгүй хоёр залуу хийгээд, тэслээд л гараад ирсэн. Үүн шиг олон залуучууд байгаа гэж бодож байна.
-Цогтоо гэж хүн ер нь ямар хүн болохыг хэлж өгөөч. Өөрийгөө магтсан ч болно шүү дээ. Энэ бидний ярилцлагын сүүлчийн асуулт болог.
-Одоо болтол өөрийгөө би олоогүй л гэж бодож байна. Яагаад гэвэл би оюутан байх хугацаандаа жүжигчний фестивальд оролцоод уянгын жүжгээр шагнал авч байсан болохоор тийм нүдээр өөрийгөө xapдаг байлаа. Төгсөөд УДЭТ-т орно гэсэн ч үнэхээр орох боломж байхгүй, хошин урлагийн продакшнууд ч авахгүй гэх мэт зөндөө хэцvv зүйл тохиолдож байсан.
Одоо бодоход кинонд дуу оруулдаг байх үед бас богино хугацаанд амжилт олсон. Олон ч анимэйшн кинонд дуу оруулж байсан. Тийм болохоор хошин урлагт авьяастай юм уу, уянгын эсвэл драмын талдаа авьяастай юм уу, нэг бол закадрын жүжгийн талдаа ч авьяастай юм уу, өөрийгөө мэдэхгүй л байна. Нэг бол уран зохиолын салбарт хэний ч бичиж чадахааргүй зохиолыг бичиж чадах ч юм уу гэх мэтчилэн би өөрийгөө эрж хайгаад явж байна.
Яадаг ч байсан уран бүтээлээ үзэгчдэд тасралтгүй хүргэнэ. Яс хавталзаад өөрийгөө бас яг магтаад хэлж чадахгүй нь. Наймдугаар сарын 23-нд Bad Angel киногоороо эцсийн эцэст +17 цувралын Цогтоо, Жижгээ хоёр ямар чансаатай жүжигчин бэ гэдгээ харуулах болно. Аль аль нь Маск болон Эмоци-ийн тоглолтууддаа сайн оролцоно. Тайзны урлаг aмьд байдаг учраас маш их кайфтай байдаг. Дэлгэцийн бүтээл бол эвлүүлгийн урлаг байдаг учраас тухайн мөчид биш хэсэг хугацааны дараа хүмүүст хүрнэ. Ирж үзсэн хүмүүсийн сэтгэгдэл 100 хувь гэж үзвэл дараа нь интернэт, гар утсаар ч юм уу, зурагтаар үзэхэд тухайн мэдрэмжийн хаана ч хүрдэггүй юм шиг санагддаг.
Сэтгэгдэлүүд