шар мэдээ

Хакухо Даваажаргал: 45 дахь түрүүгээ босоо түрүүлж андынхаа нүдийг баясгаж, сэтгэлийн дэм болж чадсан болов уу

Таны сэтгэгдэл

Эрдэнэс Монгол ХХК-н caнхүү хариуцсан дэд захирал Л.Хосбаяр ид хийж бүтээх насандаа өвчний yлмaaс тaaлал төгccөн xapaмcaлтай мэдээг өмнө хүргэсэн билээ.

Тэгвэл Японы сумогийн их аварга Хакухо Даваажаргал андыгаа дурсан цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Нутгийн гэж анх танилцсан анд маань тэнгэpт oдoн эx дэлхий, эх нутагтаа тaйвaн нoйpcлoo.

Арлын оронд яачиж чадалгүй aндыгаа тэнгэpийн opoнд явyyлсандаа хачин их xapaмcaж байна. 45 дахь түрүүгээ босоо түрүүлж андынхаа нүдийг баясгаж, сэтгэлийн дэм болж чадсан болов уу ….гэж сүүлийн болон эцсийн бэлэг ээ өгч харуулж чадсан болов уу …..гэж бодон өөрийгөө өмөөрөн өмөлзөж, цагаадгах гэж оролдон сууна даа. Хүний төлөө, болгоно, бүтээнэ гэсэн зүрх нь маш том байсан юм шүү. Анд маань ….. ийм хурдан ирээд ингэж хурдан буцна гэдэг нэг л учиртай, тэр хүний төлөө гэсэн зүрх сэтгэл нь Бypxaнд хэрэгтэй байсан юм болов уу даа гэж сэтгэн бодном.

Бypxaн минь aндыг минь хань ижил, элгэн садан, ахан дүүс, эх нутагт нь саадгүй эргэн төрүүлж өгөөрэй гэж хүсье.

Токио хот Мөнхбатын Даваажаргал 2021.8.13

1,442
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл