Арлын Япон оронд эр бяраа гайхуулан донсолгож явсан Их Аварга Асашёорюү Дагвадорж эхнэр Тамираасаа caлснаасаа хойш олон ч бүсгүйтэй нэр холбогдсон.
Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай хүртэл нэр холбогдоод амжсан тэрээр үүнийг үгүйсгэн өөр бүсгүйтэй амьдралаа холбохоор болсон тухайгаа мэдээлж байсан.
Олон нийт түүнийг ямархан бүсгүйтэй дэр нэгтгэж буйг ихэд сонирхож байсан бөгөөд түүний гэргийгээр М.Отгонцэцэг хэмээх бүсгүй тодорсон.
Их Аваргын хайрыг булаасан тэрээр Urban Jeans брэндийн моделиор ажилладаг бөгөөд тэд саяхныг хүртэл Шинэ яармаг хороололд хамтдаа амьдарч байсан хэмээн эх сурвалжууд дурдаж байна.
Тэд харилцаагаа 2018 оны үндэсний их баяр наадмаар ил болгож байсан юм
Их Аварга Асашёорюү Д.Дагвадорж шинэхэн үрийн зулай үнэрлэсэн хэмээн 2019 онд мэдээлэл түгэж байсан билээ Түүний найз бүсгүй М.Отгонцэцэг их аваргад охин төрүүлж өгсөн сурагтай.
Сэтгэгдэлүүд