шар мэдээ

Фантастикийн залуус 10 сая төгрөгөөс болж хэрэлдэв үү

1

Фантастик продакшний залуус сар шинийн өмнө 10 сая төгрөгийн шагналтай Zura in winter шоугаа үзэгч олны хүртээл болгож эхэлсэн билээ.

Дөрвөн хэсэгтэй тус шоунаасаа болж, Фантастик продакшны залуус хоорондоо маргаан дэгдээв.

Учир нь нэвтрүүлгийн хоёр дахь дугаар дээр ялагдал хүлээж, гадаа хонох шийтгэл авсан Улаан баг ялагдлаа хүлээлгүй нууцаар дотор орж хоносноос болж цэнхэр багийнхан бухимдлаа илэрхийлжээ.

Хөл хорооны дэглэмтэй энэ үед тэдний маргаан сошиал орчинд өрнөж, улам нэмэгдэх хандлагатай байна. Тэд юунаас болж ингэтлээ маргалдсан шалтгааныг Zura Winter шоунаас үзээрэй.

Энэ байдал нь хүндэрч 1О сая төгрөгний бооцоотой шоунаас болж хамтлаг бутрах уу эсэх бутрах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.

Маргаан дэгдээж эхэлсэн тус шоу нь SkyGO.mn, Univision Mongolia, DDish, LookTV, SKYmedia гийн видео санд орсон байгаа юм.

54 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,174 боллоо

Өмнөх нийтлэл

3 дугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш эрсдэлтэй гэдэг байр суурийг Шадар сайд илэрхийлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Иймэрхүү өлөн маркетинг одоо болтол хийгээл байдаг юм уу?

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ