нийгэм

Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулахыг УОК-иос үүрэг болгожээ

Таны сэтгэгдэл

Гэр бүлийн гурван ч хүн үсчний газраар үйлчлүүлж, улмаар Ковид-19 халдвар авсан нь тогтоогдсон

Тиймээс УОК-иос нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үсчин гоо сайханчдаас PCR шинжилгээ авах зүйтэй гэж үзжээ. Мэргэжлийн байгууллагууд үсчний газрыг хамгийн их эрсдэлтэй гэж анхааруулж байсан билээ.

Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар

 Шуурхай ажлын хэсгийг цахимаар хуралдуулж хэд хэдэн чиглэлээр тодорхой үүрэг чиглэл болголоо.

Тухайлбал:

  • Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэдийн хяналтад анхаарах,
  • Үйлчилгээ нээсэн аж ахуйн нэгжүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлд онцгой анхаарах,
  • Ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан шуургатай шуурах төлөвтэй байгаа учраас хот хоорондын зорчих хөдөлгөөн болон малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг түгээх
  • Үсчин, гоо сайханчдыг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлэх зэрэгт анхаарлаа хандуулахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд батлагдсан тохиолдлууд нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хорооллоос бүртгэгдсэн.

Үсчинд үсээ засуулсан нэг гэр бүлийн гурван хүн халдварт өртсөн байна. Энэ нь эрсдэл маш өндөр байгааг харуулж байна. Тиймээс худалдаа үйлчилгээний байгууллагын иргэд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримтлах шаардлагатай” гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.

791
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл