Коронавирусний Спутник V вакцинаар 1.5 сая гаруй хүн тариулжээ.Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Спутник V вакцинаар 1.5 сая гаруй хүнийг дархлаажуулаад байна. Вакциныг иргэдэд хийж эхэлснээс хойш хүчтэй харшил үзүүлсэн тохиолдол бүртгэгдээгү” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Оны эцэс гэхэд 1.5 сая тун вакцин нийлүүлнэ хэмээн Гамалея-гийн нэрэмжит төвийн захирал Александр Гинцбург өмнө нь мэдэгдсэн юм. Вакцин хийлгэсэнтэй холбоотойгоор шинээр гаж нөлөө илрээгүйг тэрбээр мөн цохон тэмдэглэв. Вакцинжуулалт ОХУ-ын бүх бүсэд 12 дугаар сарын дундуур эхэлжээ.
Э.Аянзаяа Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Comments