Дэлхийн үйл явдал

Өргөж авсан 16 сартай охиноо зодож амийг нь хөнөөсөн хэрэг БНСУ-д иргэдийн дургүйцлийг төрүүлж эхэлжээ

1

Өргөж авсан 1 нас 4 сартай охиноо аймшигтайгаар зодож байсны улмаас нас  барсан хэрэг БНСУ-д гарч ард иргэдийн эгдүүцэл, дургүйцлийг хүчтэй төрүүлж эхэлжээ.

Тодруулбал, бяцхан охин Жон И На өргүүлсэн эцэг, эхдээ онц хэрцгийгээр удаа дараа зодуулж, зодуурын хүндэрлээс болон өнгөрсөн оны аравдугаар сард харамсалтайгаар нас барсан байна. Шүүх эмнэлгийн дүнгээр тус охинд бэртэж гэмтээгүй биеийн хэсэг үлдээгүй байсан бөгөөд хүчтэй цохиулж ходоод нь задарсан тул хоол идэж ч чадахгүй болсон байжээ. Түүнийг өргөж авсан гэх эцэг, эх хоёр нь хоёулаа зодож, хүчирхийлдэг байсан бөгөөд хүчирхийлэл үйлдэж байхдаа бичлэг хийдэг байсан хойд аавынх нь утаснаас 800 гаруй бичлэг олджээ. Үүнээс гадна хэдхэн сарын өмнө солонгосын EBS телевизийн “Энгийн нэгэн гэр бүл” хэмээх нэвтрүүлэгт аз жаргалтай гэр бүлийн дүр эсгэн оролцох үедээ аав нь “Зөвхөн алдартнууд ч биш, бидэн шиг хүмүүс ч хүүхэд үрчилж авах шийдвэр гаргаж болдог гэдгийг харуулахыг хүссэн. Хүүхэд үрчилж авна гэдэг ичих зүйл биш, харин ч баярлах ёстой зүйл” гэж хэлж байжээ.

Охины яслын багш нар нь анх энэ хэргийг анзаарч, бие нь хөх няц болж нэг л биш байгааг цагдаад мэдэгдсэн ч тусыг эс олсон ба одоо цагдаагийн газар ч асуудалд орж байгаа гэв. Мөн ээж аавд нь хүүхдээ эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж ч хэд хэдэн удаа хэлж байжээ. Солонгост яг одоо иргэд тэр дундаа ээжүүд дургүйцлээ илэрхийлэн жагсаал цуглаан хийж, мянга мянган иргэд “Уучлаарай Жон И На” гэх хаштаг хэрэглэж сошиалд харамслаа илэрхийлсээр байна.

Хэргийн тухай тус улсын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Үнэхээр их харамсаж байна.Байж боломгүй аймшигтай хэрэг гарлаа” гэж онцолсон ба “Хүүхдийн сайн сайхны төлөө хүчин чармайлт гарган ажиллана” гэжээ. Улмаар дахин ийм хэрэг гарахгүй байх талаар хууль эрх зүйн байгууллагуудад үүрэг болгосон байна.Холбоотой байгууллагууд дуу нэгтэй хүлээн авч  хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулиа эргэн харж, улам чангалж, хариуцлагыг өндөржүүлж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн сайн сайхны төлөө бүхий л хүч чармайлтаа гаргана гэжээ. Одоогоор хэрэг шалгагдаж байгаа ба хэрэг хэрхэн шийдэгдэх нь хүмүүсийн анхаарлын төвд байна.

Эх сурвалж: Naver.com

Ц.Элбэгдоржийн “цод” буюу тэр Х.Баттулгатай ямар тохироонд хүрсэн бэ?

Previous article

Ц.Oюунгэрэл: Hам дотроосоо миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ерөнхийлөгч Х.Баттулга

Next article

You may also like

1 Comment

  1. 800 гаруй бичлэг гэнэ үү, бүү үзэгд. Юу уншчихав аа…

Comments are closed.