Онцлохулс төр

Ц.Элбэгдорж, Н. Энхбаярын хөвгүүд ялагдаж, М.Энхболдын охин, У.Хүрэлсүхийн хүргэн ялжээ

0

2020 оны ИТХ-ын сонгуульд хэд хэдэн улс төрчдийн хүүхдүүд, хүргэд нэр дэвшсэн нь Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва,  Н.Энхбаярын хүү Э.Батшугар, Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг, Энхболдын охин Э.Хулан нар байлаа.

Тэгвэл тэдний дундаас У.Хүрэлсүхийн хүргэн, М.Энхболдын охин нар ялалт байгуулж бусад нь энэ удаагийн сонгуульд өвдөг шорооджээ. Тодруулбал:

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн 8-р тойрогт нэр дэвшсэн юм. Тэрээр 9,141 хүний санал авч, НИТХ-ын сонгуульд ялалт байгуулжээ. Түүний хувьд МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнөхөн МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаагийн орон нутгийн сонгуульд НИТХ-ын зургадугаар тойрог, Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 13 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж хоёуланд нь ялагдал хүлээжээ. Тодруулбал,  НИТХ-д 5,831 санал, Баянзүрх дүүргийн ИТХ-д 2,800 санал тус тус авч, сонгогдож чадаагүй байна.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд МАХН-аас нэр дэвшиж, 9,036 саналаар өвдөг шороодлоо. УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт Та бидний эвсэлээс нэр дэвшиж ялагдал хүлээгээд байсан түүний хувьд ийнхүү хоёрдахь удаагаа сонгогдож чадсангүй.

Улсын Их Хурлын гишүүнээр нийт таван удаа сонгогдож байсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 6-р тойрогт Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшсэн юм. Харамсалтай нь тэрээр 3971 хүний санал авч, ялагдал хүлээжээ.

МУ-ын Ерөнхий сайд асан М.Энхболдын охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын сонгуульд 6-р тойргоос нэр дэвшсэн билээ. Тэрээр МАН-аас нэр дэвшиж хамгийн их саналыг буюу 1,543  хүний санал авч, тойрогтоо ялалт байгуулжээ.

УИХ-д таван удаа сонгогдон, 20 жил төрийн өндөр албан тушаал хашсан Л.Болдын төрсөн дүү, Л.Болдхуягийн хүү Б.Билэгт Хан-Уул дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж, 5,855 санал буюу хангалттай санал авч чадалгүй ялагдал хүлээжээ.

Б.Жагар Хан-Уул дүүргийн ИТХ-д сонгогджээ

Өмнөх нийтлэл

Д.Номин-Эрдэнэ: Гэнэтийн бэлэг болгож цэцэг хүлээн авсан хүн бүрийн чин сэтгэлийн инээмсэглэл хамгийн “гоё”

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дэлгэрэнгүй Онцлох