Онцлохулс төр

Урвагчид дахиад л АН-аас урваж эхлэв үү?

0

Орон нутгийн сонгуульд дангаараа оролцож чадаагүй Ардчилсан намын зарим дүүрэгт хамтарсан ШИНЭ-ийнхан нь эхнээсээ дахин урваж эхэлжээ. Нэгэн цагт Ардчилсан намаас  урваж явсан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан ШИНЭ нам  байгуулсан. Энэ нам Ардчилсан намыг УИХ-д бүлэггүй болгож, сөрөг хүчнийг хүчгүй болгож байсан. Гэвч хоёр ч удаагийн сонгуульд ялагдсан Ардчилсан нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд ШИНЭ, МАХН-тай зарим дүүрэгт хамтарч сонгуульд оролцохоор болсон. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам ШИНЭ-тай хамтарч орон нутгийн сонгуульд оролцохоор болсон бөгөөд зарим нэр дэвшигчид нь Ардчилсан намд элсч, НИТХ-д өрсөлдөхөөр болсноо зарлаж байсан. Харин өнөөдөр Баянзүрх дүүргийн ШИНЭ намаас мэдээлэл хийж, Ардчилсан намтай тохиролцож чадаагүй учраас хамтарч сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэг дэх ШИНЭ намынхан Ардчилсан намтай ойлголцож чадаагүй, тохиролцоонд хүрээгүй учраас орон нутгийн сонгуульд дангаараа оролцох гэнэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ШИНЭ намын орон нутгийн ерөнхий зохицуулагч Б.Гантулга “Сөрөг хүчнүүд хамтарч орон нутгийн сонгуульд оролцох байсан ч тохиролцоонд хүрээгүй учраас зөвхөн Баянзүрх дүүргийн сонгуульд дангаараа оролцоно.  Зарим тойрогт тохиролцоонд хүрсэн, хамтарч ажиллах хүрээнд хамтран оролцож байгаа тойрог байгаа ч зарим тойрогт тохиролцоонд хүрэхгүй байна” хэмээн мэдэгдэв.

Үүнтэй зэрэгцээд хэсэг  хугацаанд чимээгүй байсан ШИНЭ намын дарга Ж.Батзандан гэнэт гарч ирээд, Л.Болдынхоо эсрэг дуугарч эхлэв. Тэрбээр, “АН-тай нэгдэх, нийлэх асуудал яригдаагүй. Л.Болд бол ШИНЭ намын нэг гишүүн, Төв зөвлөлийн дарга. Л.Болд гэдэг хүний санал бол нэг гишүүний санал гэсэн үг. Түүнээс биш өвөр түрийндээ яаран орох шаардлагагүй гэж бид үзэж байна” гэж хэлэв. Түүний энэ үг Л.Болдын тав хоногийн өмнө хэвлэлд өгсөн “Би ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга хэвээрээ байгаа. Ж.Батзандан намын дарга хэвээрээ. Орон нутгийн сонгуулийн дараа сонгуулийнхаа үр дүнг хэлэлцэнэ. Их хурлын сонгуулийн дараа намын дарга улс төрийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэгдсэн. Цаашдаа ШИНЭ нам, АН нэгдэх процесс явна” гэх ярилцлагад өгч буй хариу бололтой. Тэдний үг, ярианаас харахад Л.Болд, Ж.Батзандан хоёрын байр суурь зөрчилдөж эхлэв бололтой. Энэ мэтчилэн урвагчид АН-тай хэлхэлдэж эхэлмэгцээ, урваад эхэлж байгаа бололтой хэмээн улс төрийн хүрээнд жиг жуг хийж эхэллээ. Харин нөгөө хэсэг нь урвагчид урвагчаараа дуусна хэмээлцэнэ.  Ардчилсан  намаасаа, ардчиллаас урвагчдын хөлд Ардчилсан нам жинхнээсээ дарагдах вий дээ.

Хүүхдүүд нь аюулгүй, хороо нь хоггүй орчныг л хот гэж хэлнэ дээ

Өмнөх нийтлэл

Буцах бэрд унаа тугал нийлэх хамаагүй буюу Э.Батшугарын ээлжит жүжиг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Дэлгэрэнгүй Онцлох