зөвлөгөөспорт

Иргэд эрүүл мэндийн даатгалаар 50 хүртэлхи хувийн хөнгөлөлттэй үнээр фитнессд үйлчлүүлэх боломжтой

0

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо”ТББ-тай хамтран ажиллахаар боллоо. Өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор тус байгууллагууд  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

Нийслэлийн Залуучуудын холбооны газрын дарга С.Сүх-Очир: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд олон нийтийн дунд судалгаа явуулснаар, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй фитнесс клубуудын төлбөрийг сар бүр төлөөд явахад хүндрэлтэй хэмээсэн судалгааны үр дүнд иргэдийг чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, эрүүл мэнд гоо сайхандаа анхаарах, зөв эрүүл амьдралын зуршлыг хэвшүүлэх зорилгоор энэхүү үйл ажиллагааг нэг жилийн хугацаатайгаар эхлүүлж байна. Нэг жилийн дараа ч  үргэлжлүүлэн ажиллахад ямар нэгэн саад гарахгүй гэдэгт итгэлтэй байна гэв.

Монголын Бодибилдинг, Фитнессийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: Энэхүү хамтран ажиллаагааны гол зорилго нь нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл мэндийг урьдчилан сахин хамгаалах, гоо сайханд үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн үндсэн чиглэлийнхээ хүрээнд эхлүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монголын Бодибилдинг, Фитнессийн холбооны гишүүн байгууллагуудаас 22 фитнесс клубууд нэрээ өгч,  иргэд эдгээрт 50 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх  болсныг хэллээ. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн даатгалын дэвтрээр хөнгөлөлтэй фитнесс клубуудад үйлчлүүлэхээр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлэхээр тусгагдсан.  Энэ  хүрээнд спорт клубууд стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй гэлээ.

Санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо төрийн бус байгууллагуудын гишүүн клубуудэд аль ч насны хүрээлэлд даваа-баасан гарагийн 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед үндсэн тарифаас 50 хүртэлх хувийн хөнгөлөлтэй үнээр үйлчлүүлэх эрхтэй болж байна.

Тухайн хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагуудыг танин мэдэх 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг энэ долоо хоногт байршуулахаар  төлөвлөжээ. Энэхүү самбарт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад таван од байршуулах гэх мэтээр олон нийтэд суртчилан таниулах юм байна.

Клубуудын нэрс:

  1. ЧИЙРЭГ МОНГОЛ
  2. PROTEAM
  3. PERFECT
  4. CALIFORNIA
  5. GOLDEN GYM-1
  6. GOLDEN GYM-2
  7. GOLDEN GYM-3
  8. GOLDEN GYM-4
  9. GOLDEN GYM-5
  10. WINNER
  11. OLYMPUS
  12. ЭРҮҮЛМАА
  13. IRON BULLS
  14. RIPPED
  15. STAR
  16. MAGIC
  17. ENTHUSIAST
  18. TIGER
  19. ОД
  20. CROWN
  21. HR FITNESS
  22. PARK GYM

Тохироо хийж, толгой дохисон хүн байгаа юм биш биз?!

Өмнөх нийтлэл

Том оврын машин зам тээврийн осол хийх үедээ ТҮЦ-ийг мөргөсний улмаас 15 настай охин хүнд бэртжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө