спорт

Манай сагсчид маргааш “Олимпийн эрх“-ийн төлөө тоглоно

Таны сэтгэгдэл

FIBA 3×3-ийн олимпийн эрхийн оноо олгох 2018 оны улирлын хоёр дахь Их Дуулгын тэмцээн болох “FIBA 3×3 Utsunomiya“ Дэлхийн Их Дуулгад оролцох Улаанбаатар Гаруда багийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.

Тэмцээн энэ сарын 28,29 -нд буюу ирэх амралтын өдрүүдээр Японы Уцуномия хотноо зохион байгуулагдах бөгөөд Монгол улсын Улаанбаатар Гаруда баг БНСАУ болон Японы багуудтай тэмцээний урьдчилсан хэсэгт багтсан юм. Урьдчилсан хэсгээс гарч ирсэн нэг баг Слований Ljubljana болон Нидерландын Amsterdam багуудтай үндсэн “D“ хэсэгт багтан тоглох юм.

Улаанбаатар Гаруда багийн 28-ний өдрийн хуваарь:

– 12:30 цагаас: Улаанбаатар Гаруда vs Utsunomiya (JPN)
– 13:30 цагаас: Улаанбаатар Гаруда vs Gangnam ISE (KOR)

Манай сагсчид маргааш олимпийн эрхийн төлөө тоглоно

894
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл