улс төр

Бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын үнэмлэхийг аав нь гардан авчээ

Таны сэтгэгдэл

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшихээ илэрхийлж, батламжаа гардан авсан Н.Номтойбаярын үнэмлэхийг түүний аав Б.Нямтайшир гардан авчээ. Учир нь түүний хүү, нэр дэвшигч Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс цагдан хорих шийдвэр гарган, саатуулсан. 

Гэвч энэ нь Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.1-д “УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг зөрчил болон гэмт үйлдлийнх явцад (үйлдэл дээр нь) нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл гэдгийг СЕХ-ноос тайлбарлаад байгаа юм. Товчхондоо Н.Номтойбаярын нэр дэвших эрх нээлттэй хэвээр гэсэн үг. 

967
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл