Сэрэмжлүүлэг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малчид, тариаланчдын анхааралд

Таны сэтгэгдэл

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2018 оны долоодугаар сарын 23-30-ны хооронд ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг аадар бороо орж, 26-28-ны өдрүүдэд зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй байгааг анхааруулж байна.

Үүнтэй холбогдуулан ХХААХҮЯ-наас дараах зөвлөмжийг гаргажээ.

Үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, дараах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газруудад анхааруулж, зөвлөмж хүргүүлж байна. Үүнд,

  • Энэ сарын 27-29-ний өдрүүдэд нийт нутгаар түр зуурын дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас хамгаалах арга хэмжээ яаралтай авч, сонор сэрэмжтэй байх,
  • Аймаг, нийслэл, орон нутгийн малчид, тариаланчид, иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үер, усны болзошгүй эрсдэл, аюулаас сэргийлэх анхааруулга, зөвлөмж өгч, малчид, мал бүхий иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, тариалангийн талбайг хамгаалах арга хэмжээ зохион байгуулах,
  • Хур бороо, үерийн уснаас хамгаалах богино хугацааны тандалт, судалгаа явуулж, үерийн усны гольдролыг өөрчлөн, газар тариалангийн талбай, бэлчээрийг усжуулах арга хэмжээ авч, энэ ажилд орон нутгийн байгууллага, иргэдийг дайчлан ажиллах,
  • Ирэх 8 дугаар сард нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр халах төлөвтэй байгаа тул мал аж ахуй, газар тариаланг усаар хангах ажлыг төлөвлөн зохион байгуулж, түр зуурын аадар бороо, үер усны аюул, эрсдэлийг тооцоолон, бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

783
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл