улс төр

Б.Цэнгэл өөрийн саналаар нэр дэвшихээс татгалзаж сонгуульд төвийн бүсээ хариуцан ажиллахаар боллоо

Таны сэтгэгдэл

Намууд хуулийн хугацаандаа багтаж УИХ-д нэр дэвшигчдээ тодруулахаар хуралдаж байгаа билээ. МАН-ын хувьд нэр дэвшихээр төлөвлөөд байсан хүмүүсийн зарим нь арын албанд зүтгэхээр болж байна. 

Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуульд  нэр дэвшихээр  2019 оны 11 сард “Монголын Төмөр Зам”  ТӨХКомпанийн захирлын ажлаа өгсөн  Болдын Цэнгэл өөрийн саналаар нэр дэвших татгалзаж сонгуульд төвийн бүсээ хариуцан ажиллах болжээ.

“Зүүний Хүчний Холбоо”- г нь удирдаж байгаа гэх Б.Цэнгэлийн хувьд  сүүлийн 12   жил Дарханд ажилласан нэгэн бөгөөд  МАН-ын  дарга У. Хүрэлсүхийн итгэлт  хүн ажээ. 

Эх сурвалжуудын хэлж байгаагаар МАН-ын дарга орон нутагт өөрөө дэвших тул төв нам дээрээ өөрийн хамгийн итгэлт хүн Б. Цэнгэлээ үлдээхээр шийдсэн гэх яриа байна.

806
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл