Дэлхийн үйл явдал

ДЭМБ /COVID-19/-ийг цар тахал хэмээн дүгнэлээ

Таны сэтгэгдэл

ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэлээ.  Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус энэ сарын 11-нд Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Тэрбээр: “Цаашид COVID-19-ийн тохиолдол, түүнээс үүдэлтэй нас баралт болон халдвар шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна. 

Иймд бид COVID-19 цар тахал гэх ангилалд хүрч очлоо гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн тэмдэглэв.

Л.Нандинцэцэг

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

1,235
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл