нийгэм

“Эрдэнэт Медипас” эмнэлэг нээлтээ хийлээ

0


“Эрдэнэт үйлдвэр” ХХК Японы улсын Элчин сайдын яамтай хамтран “Эрдэнэт Медипас” эмнэлгийг ашиглалтад оруулж, өнөөдөр улсад хүлээлгэн өглөө. Энэ нь тус үйлдвэрээс хэрэгжүүлж буй төслийн эхний шат бөгөөд “Ард түмэндээ барьж буй бэлэг” нь аж.

Одоогоор 30 ортой тус эмнэлэг 2019 онд 200 ортой болон өргөжиж, Монголын томоохон эмчилгээ, оношилгооны төв болно гэдгийг нээлтийн ажиллагааны үеэр холбогдох албаныхан онцоллоо.

2016 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн тус эмнэлэг 130 гаруй ажилтантай бөгөөд Япон технологи, эмнэлгийн стандартыг нэвтрүүлснээрээ онцлогтой аж. Мөн Японы эмч нартай хамтран алсын зайн оношлогоог түргэн хугацаанд нарийвлан хийх цахим буюу “IT” дижитал системийг бүрэн нэвтрүүлсэн байна.

Түүнчлэн “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь дурангийн болон дүрс оношилгооны хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлжээ.

Дашрамд дурдахад, Тус эмнэлгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бөгөөд 69 тэрбум төгрөгийн өртгөөр босгосон байна.

Б.Намхайнямбуу: Уул уурхайн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй

Өмнөх нийтлэл

”Эрдэнэт”-ийн ТУЗ дэлхийн компанийн стандарт нэвтрүүлжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм