улс төр

Д.Амгалан: Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шийднэ

0

Хуульч, өмгөөлөгч Д.Амгалан Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Чухам ямар шалтгааны улмаас Цэцэд хандсан талаар тодрууллаа. 

-Та Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад УИХ нь хууль зөрчсөн гэх асуудлаар Цэцэд хандсан гэсэн. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгч болох уу?

-УИХ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийх явцдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчсөн. Зөрчлөө далдлах, Цэцийн хяналтаас гарах зорилгоор хууль бусаар Журмын хууль, Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр Цэцэд мэдээлэл өгсөн байгаа. Одоо Цэц асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байна. 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах ёстой гэж олон жил ярилаа. Яг оруулах болохоор та эсэргүүцээд байна гэж ойлгоод байна л даа? 

-Үндсэн хуульд өндөр шаардлага, шалгуураар өөрчлөлт оруулдаг нь олон улсад байгаа нийтлэг жишиг шүү дээ. Манай улсын хувьд ч адилхан. Журмын хуулийн гол үзэл санаа нь дур зоргоор, хуйвалдах замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох явдал юм. Нэг ёсны Үндсэн хуулийн хамгаалалт. Энэ хамгаалалтыг эвдэж, Үндсэн хуулийн тогтвортой байдлыг алдагдуулахыг эсэргүүцээд байгаа юм. Монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Түүнтэй ижил хууль зөрчиж Үндсэн хуульд гар хүрэх нь яавч сайн зүйл биш. Хэдхэн жилийн өмнө шүүхийг тойргийн журмаар байгуулж үзсэн. Иргэд хохирсон. Шүүхийн үйлчилгээ иргэдээс холдсон. Шүүхэд гомдол гаргах, шүүх ажиллагаанд биеэр оролцох, давж заалдах гэх мэт эрх нь зөрчигдсөн. Монголын нөхцөлд төдийлөн тохирохгүй болох нь илэрхий болсон. Эцэст нь Цэцийн шийдвэр гарч байж нэг юм цэгцэлсэн. Нөгөө талаас шүүхүүдийг Үндсэн хуульд заасны дагуу шинэчлэн байгуулах явцад шүүгчдийг үндэслэлгүй чөлөөлсөн өмнөх алдаа завхрал давтагдаж болзошгүй. Гэтэл УИХ шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэсэн зохицуулалтыг хууль бусаар оруулаад явж байна. Энэ мэт дур зоргоор, хуйвалдах замаар Үндсэн хуулийг дураараа тонгочуулаад байгааг эсэргүүцээд байгаа юм. Муу юм амархан жишиг болж тогтдог. Дараа дараагийн сонгуулиар бүрдэх УИХ өмнө нь болж байсан юм гээд Үндсэн хуульд хууль бусаар халдвал яах вэ. Журмын хуулиар тогтоосон хориглолт, хязгаарлалтыг үгүй хийсээр Үндсэн хуулийн тогтвортой байдал алдагдахад хүрвэл яах вэ. Эрхтэн дархтнууд эрх мэдэлдээ бүх насаараа сууж үлдэх өөрчлөлт хийхийг завдвал яах вэ. Энэ бүгдийн эсрэг барьж тэмцэх зүйл нь хууль юм. Тийм ч учраас Цэцэд хандсан хэрэг. 

-Үндсэн хуулийн цэцийг улс төрийн захиалгаар шийдвэр гаргадаг гэж шүүмжилдэг. Сүүлд Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон асуудал нийгэмд нэлээдгүй маргаан дагуулаад байгаа. Цэцэд найдах нь хэр зөв юм бэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байгаа учраас ялимгүй хууль зөрчиж болно гэсэн суртал ухуулга нийгмийн сүлжээгээр яваад байгаа. Хуулийг ялимгүй зөрчиж болдог, их зөрчиж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Ажлын хэсэгт нь хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс УИХ-ын хууль зөрчсөн үйл ажиллагааг зөвтгөх талаас нь үзэл бодлоо илэрхийлэх нь байж болох зүйл. Харин түүнийг нь УИХ-ын албан ёсны хаягаар олон нийтийн сүлжээнд тараагаад байгаа нь буруу. УИХ-аас хуулийг зөрчиж болдог гэсэн ойлголтыг нийгэмд өгөөд байвал энэ улсад хэн хууль биелүүлэх юм.  Үндсэн хуульд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын нэг нь хууль дээдлэх явдал болохыг тов тодорхой заасан. Төрийн үйл ажиллагаа, ялангуяа хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой. Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж байгаа Цэц асуудалд нухацтай хандана гэдэгт итгэлтэй байгаа

‘440Hz records’-ын дуучдын салхийг Ж.Ариунжаргал ‘Тал нутгийн охин’ клипээрээ хагаллаа

Өмнөх нийтлэл

Гавьяат Л.Болдбаатар кинонд тоглов уу, кино шиг клип хийчихэв үү?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр