Онцлох

Ч.Хүрэлбаатар: Ноцтой мэдээ… Цэцийн гишүүд ээ, арай ч дээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн Их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн шийдвэрлэсэн тухай Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн. 

Тэгвэл энэхүү шийдвэр ямар ноцтой үр дагавартайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудастаа бичээд байна.

Ч.Хүрэлбаатар энэ талаар… “Ноцтой мэдээ… Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ. Та нарын өнөөдрийн шийдвэрээр ашигт малтмалын нөөц ашигласны татвар үгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна.

Товчхондоо Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ. Цэцийн өнөөдрийн шийдвэрийн дагуу Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой, Цайрт минерал зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна. Ашигт малтмал уурхайн эздийн ӨМЧ боллоо, ард түмнийх биш, энэ бол тоглоом биш шүү. Арай ч дээ!

Худлаа байх гэж найдаад шийдвэрийг нь бүтэн цаг уншаад эцэст нь аргаа бараад үүнийг бичиж байна. Залруулчих боломжтой бол хэр баргийн зүйл дээр гоншигноод байдаг зангүй тул болгочих гээд л гүйнэ.

Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан зэрэг өрийг нь дарж, хуримтлал бий болгож байсан, мөнгө цуглуулж байсан монголын ирээдүйд хэрэгтэй сангууд бүгд будаа болж байна аа, сүүлийн 2 жилийн хөдөлмөр будаа болох нь. Цэцийн гишүүд ээ, арай ч дээ” гэсэн байна.

645
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл