Онцлох

УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү Монголбанкны Ерөнхийлөгч болохоор горилж байна

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол улс ФАТФ-ийн “Саарал жагсаалт”-д орсонтой холбогдуулан уг үйл явдал нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нарт ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсантай шууд холбоотой.

Тиймээс зохих хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа 10-р сарын 23-нд албан ёсоор илэрхийлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн Зохицуулах Хорооны Дарга С.Даваасүрэн нар албан тушаалаа хүлээлгэн өгөх нь цаг хугацааны асуудал болжээ.

Тэр бүү хэл тэдний оронд хэн томилогдох тухай яриа ч Төрийн Ордонд яригдаж эхэлсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы дотны нөхөр гэгддэг, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч асан Л.Соронзонболд, УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү, Монголбанкны дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Ерөнхийлөгч Х.Баттулгатай ойр харилцаатай гэгддэг Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Х.Энххуяг, Ерөнхий Сайд асан С.Баярын ойрын хүн гэгддэг Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга асан, эдийн засагч н.Хашчулуун нарын нэрс хүчтэй яригдаж буй юм байна.

Харин Санхүүгийн Зохицуулах Хорооны даргаар одоогийн дэд дарга Д.Баярсайхан, Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хорооны дарга асан, эдийн засагч н.Хашчулуун нарын нэг ажиллах бололтой.

Б.Гянт

sonin.mn

842
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл